Өсвөр үеийн клиник

Тасгийн зорилго

Өсвөр үеийнхний эрүүл мэндийг дэмжих, ээлтэй тусламж үйлчилгээ үзүүлэх, тэдэнд үзүүлэх эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, өсвөр үеийнхэнд эрсдлээс хамгаалах ур чадварыг эзэмшүүлэх
Аймаг, дүүргээс илгээсэн өсвөр насныханд төрөлжсөн нарийн мэргэшлийн эмнэлгийн тусламж үзүүлэх
Аймаг, дүүргийн эмнэлгүүдэд өсвөр үеийнхний эрүүл мэндийн өвөрмөц асуудлаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх, мэргэшүүлэх сургалтуудыг зохион байгуулах
Өсвөр үеийнхэнд үзүүлэх тусламж үйлчилгээний стандарт, удирдамж боловсруулж, үндэсний хэмжээнд чиглүүлэх
Өсвөр үеийнхний эрүүл мэндийн тандалтын тогтолцоог хөгжүүлэх

Мэргэжлийн хүчин чадал

ЭХЭМҮТ-ийн эмнэлгийн тусламж үйлчилгээг 2012-2016 онд хөгжүүлэх стратеги төлөвлөгөөнд тусгагдсан зорилго, зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдөр “Өсвөр үеийн клиник” байгуулан ажиллуулах тухай ЭХЭМҮТ-ийн захирлын 65 тоот тушаал гарсан. Клиникийн байрлах байрыг сонгох, уг байрыг засварлах, Люксембургийн Засгийн газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын ХАС-ийн санхүүжилтийн хүрээнд тавилга, тоног төхөөрөмжийн захиалга хийх, захиалгын дагуу тавилга тоног төхөөрөмжийг нийлүүлэх, хүлээн авах зэрэг бэлтгэл ажлууд хийгдсээр, 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Өсвөр үеийн клиник нээлтийн үйл ажиллагаагаа хийсэн.
2015 оны 02 дугаар сарын 15-наас Өсвөр үеийн клиникт зөвлөгч-сувилагч ажиллаж ажиллаж эхэлсэн.
2016 оны 11 дүгээр сараас 2 дахь эмчтэй болж, нийт 3 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.
Өсвөр насныхан болон тэдний эцэг эх, асран хамгаалагчдад ЭХЭМҮТ-ийн сэтгэл зүйч, нийгмийн ажилтан, нийгмийн эрүүл мэндийн ажилтантай хамтран багаар тусламж үйлчилгээ үзүүлж ажилладаг.

  • Тасгийн эрхлэгч М.Мөнххишиг, Цахим шуудан: munkh_1231@yahoo.com
  • Тасгийн эмч А.Ууганбаяр, Цахим шуудан: uugaa_angel@yahoo.com
  • Тасгийн сувилагч Б.Дэлгэр, Цахимшуудан:deegii_july@yahoo.com
  • 80809106 – эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээлэл өгнө

Үйл ажиллагаа

Өсвөр үеийн клиник нь Өсвөр үеийнхэнд дараах тусламж үйлчилгээг үзүүлж байна. Үүнд:

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ

  • Өсөлт хөгжилт
  • Бэлгийн бойжилт
  • Хоол тэжээл
  • Нөхөн үржихүйн эрүүл мэнд
  • Бэлгийн замаар дамжих халдварын оношлогоо, эмчилгээ
  • Жирэмслэлт, үр хөндөлтийн зөвлөгөө, мэдээлэл
  • Сэтгэцийн эрүүл мэнд
  • Архи, тамхи, хорт бодисын хэрэглээ
  • Хүчирхийлэлд өртсөн өсвөр үеийнхэнд тусламж үзүүлэх

Эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээлэл

  • Өсөлт хөгжилт: шилжилтийн насны өөрчлөлтүүд
  • Хүмүүс хоорондын харилцаа: үерхэл нөхөрлөл, хайр сэтгэл, насанд хүрэгчидтэй харилцах, бэлгийн амьдрал, шийдвэр гаргах, өөртөө итгэх итгэл…
  • Аюулгүй бэлгийн харилцаа, жирэмслэхээс сэргийлэх арга хэрэгслийг сонгох, жирэмсэлсэн тохиолдолд шийдвэр гаргах, үр хөндөлт, хүсээгүй жирэмслэлт, өсвөр насны эцэг эх…
  • Бэлгийн замаар дамжих халдварууд, урьдчилан сэргийлэх
  • Жирэмслэхээс хамгаалах аргууд
  • Хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх
  • Архи, тамхи, мансууруулах бодисын хэрэглээнээс татгалзах
  • Сэтгэцийн эрүүл мэндийн асуудлууд (стресс, сэтгэл гутрал)

Сэтгэл зүйчийн тусламж үйлчилгээ

  • Өсвөр үеийнхний сэтгэл зүйн байдлыг үнэлж, тодорхойлох, оношлох
  • Сэтгэл зүйн зөвлөгөө, засал
  • Өсвөр үеийнхэн, тэдний гэр бүл, асран хамгаалагчид мэдээлэл, зөвлөгөө өгөх
  • Сэтгэл зүйн боловсрол олгох, эрүүл зан үйлд чиглүүлэх, дэмжих бүлгийн үйл ажиллагаа, сургалт зохион явуулах

Нийгмийн ажилтны тусламж үйлчилгээ

  • Үйлчлүүлэгчийн нөхцөл байдлыг үнэлж, тодорхойлох
  • Шаардлагатай эрүүл мэндийн болон бусад үйлчилгээнд холбон, зуучлах
  • Өсвөр үеийнхэн, залуучууд, тэдний гэр бүл, асран хамгаалагчийг мэдээллээр хангах
  • Хямралын үеийн интервенци үзүүлэх
  • Өсвөр үеийнхэнд эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл зан үйлд чиглүүлэх, дэмжих бүлгийн үйл ажиллагаа зохион явуулах
  • Өсвөр үеийнхний гэр бүл, асран хамгаалагчидтай хамтран ажиллах, эрүүл зан үйл хэвшүүлэх талаар мэдээлэл зөвлөгөө өгөх

Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ

  • Эрүүл мэндийн мэдээлэл
  • Эрүүл мэндийн сэдэвт сургалт
  • Сурталчилгааны үйл ажиллагаа

Тасгийн ололт, амжилт

  • Өсвөр үеийн клиник нь тусдаа тасаг болон зохион байгуулагдаж, үйлчлүүлэгч ямар нэг тасаг нэгж, бүртгэл зэргийг дамжихгүйгээр шууд орж үйлчлүүлэх боломжтой болсон нь үйлчлүүлэгчдэд ээлтэй чухал нөхцөл болсон.
  • Өсвөр насныхан нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн боловсролын асуудлаар үйлчилгээ авах хүртээмж сайжирсан.
  • Өсвөр үеийнхэнд хэрэгцээт тусламж үйлчилгээг багаар үзүүлэх нөхцөл бүрдсэн ба сэтгэлзүйч, нийгмийн ажилтны тусламж авахыг хүссэн үйлчлүүлэгчдэд цаг товлон тусламж үйлчилгээг үзүүлдэг болсон нь өсвөр үеийнхэн, залуус, тэдний асран хамгаалагчдын эрэлт хэрэгцээнд нийцсэн, таатай үйл ажиллагаа болж байна.
  • Өсвөр үеийн клиникүүдээр үйлчлүүлсэн үйлчлүүлэгчдийн бүртгэл мэдээллийн программ хангамжид зарим нэг асуудлууд үүсч байгаа боловч тухай бүрт нь Тандалт судалгааны албатай хамтран асуудлыг шийдвэрлэн ажиллаж байна.
  • Төрөлжсөн мэргэжлийн тасгуудын эмч, ажилтнуудыг өсвөр үеийнхэнд тулгамдаж буй эрүүл мэндийн асуудлууд, тэдэнд үзүүлэх эрүүл мэндийн ээлтэй үйлчилгээний талаар нэгдсэн ойлголтоор хангах зорилгоор тасагчилсан сургалт зохион байгуулж байгаа ба энэ нь өсвөр үеийнхэнд ээлтэй үйлчилгээ үзүүлэгч эмнэлэг байхад дэмжлэг болно.
  • Өсвөр үеийнхний эрүүл мэндийг сайжруулах дэмжих чиглэлд төрийн ба төрийн бус нилээд байгууллагуудтай хамтран ажиллаж байна.

uvk1

uvk2

uvk3

Бидэнтэй Харилцах

  • Хаяг: ЭХЭМҮТ - Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг,
    16060 Улаанбаатар, Монгол улс
  • Утас: 362205 Захиргаа: 27011
  • Факс: + (976)-11-362633
  • Лавлагаа, дотуур холбоотой холбогдох утас: 362676