Зүрх судас, холбогч эдийн эмгэг судлалын тасаг

      ЗСХЭЭСТ нь 18 хүртлэх насны хүүхдийн зүрх судас,үе мөч, холбогч эдийн эмгэгийн 3 дахь шатлалын тусламж үйлчилгээг улсын хэмжээнд үзүүлж мэргэжлийн чиглэлийн бодлогыг барин практик, эрдэм шинжилгээ, сургалтын Тус тасаг 23 ортой, 23 эмч, эмнэлгийн ажиллагсадтай үйл ажиллагаа явуулж байна. Үүнээс АУ-ны доктор 1, магистр 3, тэргүүлэх зэрэгтэй эмч 2, ахлах зэрэгтэй эмч 1, бакалавр сувилагч 4 тус тус ажиллаж байна.

     Жилд 800 орчим өвчтөнг хэвтүүлэн, амбулаторийн хяналтаар 1700 гаруй зүрхний төрөлхийн гажигтай хүүхдийг хянан эмчлэхийн зэрэгцээ анхдагч ба хоёрдогч шатлалын эмнэлгүүдэд мэргэжлийн зөвлөлгөө өгөн ажиллаж байна.

    Төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлэн ажиллаж байна. Тухайлбал: АНУ-ын Самаритан сангийн “Хүүхдийн Зүрх” төсөл, Япон улсын “Зүрх хамгаалах төсөл”, Өмнөд Солонгос улсын “Сонг-Анн” сангийн төсөл зэргийн хүрээнд АНУ, Өмнөд Солонгос, Япон улсын эмч нарын багтай хамтран Монгол улсад эмчлэгдэх боломжгүй зүрхний төрөлхийн хавсарсан гажигтай өвчтөнүүдийг АНУ, Канад, Өмнөд Солонгос, Япон улсуудад эмчлүүлэхээс гадна Япон эмч нарын багтай хамтран зүрхний эмгэгийн катетер-ангиографийн оношилгоо, эмчилгээг нутагшуулан ажиллаж байна.
ЗСХЭЭСТасаг нь 2000 оноос зүрхний өнгөт Допплер хэт авиан аппарат суурилагдсан ба тасгийн эмч нар зүрхний өнгөт Допплер хэт авиан шинжилгээг ашиглан зүрхний төрөлхийн ба олдмол гажгийг оношлон эмчилж байна.

  • 2016 оноос зүрхний улаан хоолойн хэт авиан шинжилгээний шинэ арга, технологийг нэвтрүүлээд байна.
  • 2014 оноос тус тасгийн харьяанд хүүхдийн зүрхний катетер-ангиографийн лаборатори шинээр байгуулагдан зүрх,судасныэмгэгийн нарийвчилсан оношилгоо, зүрхний төрөлхийн зарим гажгийн үеийн судсан дотуурх аргын төгс эмчилгээг хийж байна.

Үүнд:

  • -Артерийн битүүрээгүй цоргыг амплатцераар хаах,
  • -Тосгуур хоорондын таславчийн цоорхойг амплатцераар хаах,
  • -Уушигны артерийн нарийслийг баллоноор тэлэх зэрэг орчин үеийн шинэ технологийн эмчилгээг өдөр тутмын практик болгон клиникт нэвтрүүллээ.
  • -Холбогч эдийн эмгэгүүдийн оношилгоо, эмчилгээг Америкийн Ревматологийн коллежийн шалгуур, удирдамжийг ашиглан хийснээр эмчилгээний үр дүнг ихээхэн сайжруулж байна.

zs4

zs3

 

  • ЗӨВЛӨХ ЭМЧ Ч.Цогт-очир АУ-ны доктор, дэд профессор, Утас: 362676-27410, zurkh@ehemut.mn
  • ТАСГИЙН ЭРХЛЭГЧ Т.Болормааь АУ-ны доктор, клиникийн профессор, Хүүхдийн тэргүүлэх зэргийн эмч, Утас: 362676-27410, zurkh@ehemut.mn
  • Их эмч Э.Наранцацралт, АШУ-ны магистр, клиникийн профессор, Хүүхдийн тэргүүлэх зэргийн эмч, Утас: 362676-27410, zurkh@ehemut.mn
  • Их эмч Б.Ундрал, АУ-ны магистр, Хүүхдийн ахлах зэргийн эмч, Утас: 362676-27410, zurkh@ehemut.mn
  • Их эмч Н.Баярмаа, Утас: 362676-27410, zurkh@ehemut.mn
  • Их эмч Ж.Бат-Ундрах АУ-ны магистр, Утас: 362676-27410, zurkh@ehemut.mn
  • Катетер-ангиографийн эмч С.Ванчиндорж, Утас: 362676-27410, zurkh@ehemut.mn
  • Катетер-ангиографийн их эмч А.Энэрэл, Утас: 362676-27410 zurkh@ehemut.mn
  • Ахлах сувилагч Э.Анхцэцэг, Сувилахуйн бакалавр зэрэгтэй, Утас: 362676-27411 zurkh@ehemut.mn

 

Бидэнтэй Харилцах

  • Хаяг: ЭХЭМҮТ - Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг,
    16060 Улаанбаатар, Монгол улс
  • Утас: 362205 Захиргаа: 27011
  • Факс: + (976)-11-362633
  • Лавлагаа, дотуур холбоотой холбогдох утас: 362676