Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын алба

ЭХЭМҮТ-ийн Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын албаны товч танилцуулга

Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанарын алба (ЭТҮЧА) нь “Чанарын албаны дүрэм батлах тухай” Монгол улсын Шадар сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2012 оны 06/25 тоот тушаалаар тусламж үйлчилгээний чанарын удирдлагын тогтолцоонд нийцүүлэн чанарыг тасралтгүй сайжруулах үйл ажиллагааг зохион байгуулах, чанар, аюулгүй байдалд дотоодын хяналт тавих зорилготой ажилладаг. 

Бүтэц, зохион байгуулалт: 

Орон тооны гишүүд 5 (албаны дарга 1, чанарын менежерүүд 3, лавлагаа мэдээллийн ажилтан 1), орон тооны бус гишүүд 9 (Эмчилгээ эрхэлсэн дэд захирлууд, Сувилахуйн албаны сувилахуйн тусламж үйлчилгээний чанар хариуцсан арга зүйч нар, Эмгэг судлалын үндэсний төвийн Хүүхдийн тасгийн зөвлөх эмч, Ариутгал- халдваргүйтгэлийн тасгийн эрхлэгч, Статистик мэдээлэлзүйн тасгийн эрхлэгч, эмнэлзүйн эм судлаач, эрүүл мэндийн даатгалын эмч), чанарын  41 багтай (баг тус бүр 3-5 гишүүнтэй) ажилладаг. 

Чанарын албанаас сүүлийн 3 жилд эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлсэн шинэлэг зүйлсээс дурдвал: 2015 оноос шинээр “урьдчилан сэргийлж чадсан алдаа”-г бүртгэж эхэлсэн; Алдааг дахин давтахгүйн тулд “Алдаан дээр суурилсан ажлын байрны сургалт” хийх ажилд шинэчлэл хийсэн; “Үндсэн шалтгааны дүн шинжилгээ” /Root cause analyses/ хийж, дүгнэлт гарган, алдааг засах аргаа тодорхойлдог болсон; Тус албанд бүртгэгдсэн эмнэлзүйн алдааг оролцуулан “Эмнэлгийн тусламж үйлчилгээний алдаа” сэдэвт лекц шинээр бэлдсэн. Үүнийг МХЕГ-аас сайшаасан бөгөөд уг лекцийг ЭТҮЧА, МХЕГ, Монголын эрүүл мэндийн чанарын менежерүүдийн холбоотой хамтран зохион байгуулсан олон удаагийн сургалтанд уншиж, Монголын яаралтай тусламжийн эмч, мэргэжилтнүүдэд зориулсан “Яаралтай тусламж” сэтгүүлд хэвлүүлж, бусдын алдаанаас суралцах орчинг бүрдүүлсэн; Тасаг нэгжид бүртгэгдсэн эмнэлгийн тусламж үйлчилгээг сайжруулах “Сайн мэдээ”-г бүртгэн бусдад түгээн дэлгэрүүлэх талаар үзүүлэх сургалт зохион байгуулдаг, “Сайн мэдээ”-ний ном, товхимол гаргасан; Тасаг бүр эрсдэлээ үнэлэн эрэмбэлсэн эрсдэлийн шинэчилсэн төлөвлөгөөтэй болсон ба уг төлөвлөгөөний “Бид юу хийж чадах вэ” хамаарал дахь хэрэгжүүлсэн ажлаар эрсдэлийн төлөвлөгөөний гүйцэтгэлийг гаргасан нь ач холбогдолтой, амьдралд нийцтэй байна. ЭБЭЭ-ийн Эмэгтэйчүүдийн эмгэг судлалын тасгийн эрсдэлийн үнэлгээ, эрсдэлийн төлөвлөгөө нь сайн жишээгээр монгол, англи хэл дээр ДЭМБ-д хүргэгдсэн; Тухайн тасаг, нэгжээс авсан үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийн судалгааг дүгнэн, “зөвлөмж” өгдөг болсон, түүнчлэн зөвлөмжийн өмнөх ба дараах сэтгэл ханамжийн судалгааны дүнг харьцуулан тухайн тасагт мэдээлдэг болсон нь шинэлэг ажил болсон. Зөвлөмжийн хэрэгжилтийг дүгнэхэд тус төвийн үйл ажиллагааг сайн гэж үнэлж буй үзүүлэлт нэмэгдэж, муу гэж үзсэн үзүүлэлт тогтмол буурч байсан нь зөвлөмж үр дүнтэй байгааг харуулсан.

Бидэнтэй Харилцах

  • Хаяг: ЭХЭМҮТ - Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг,
    16060 Улаанбаатар, Монгол улс
  • Утас: 362205 Захиргаа: 27011
  • Факс: + (976)-11-362633
  • Лавлагаа, дотуур холбоотой холбогдох утас: 362676