Сэргээн засах эмчилгээний тасаг

Тасгийн эрхэм зорилго

  • Эмчилгээний шинэ аргуудыг нэвтрүүлэх
  • Үйлчлүүлэгчийг дээдэлсэн, чанартай үйлчилгээ үзүүлэх

sergeenzasah1

Анх 1988 оны 11-р сард 15 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаагаа эхэлсэн.

Тасгийн эрхлэгч О.Амаржаргал, их эмч Г.Хонгорзул, ахлах сувилагч Г.Энхтуяа, сувилагч Г.Саранцацралт, Ц.Уранчимэг, Д.Баасанцэрэн, Б.Алтанзул хөдөлгөөн засалч М.Эрдэнэсолонго,О.Нямдүүрэн, үйлчлэгч Ү.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй эмчилгээ үйлчилгээ явуулж байна

Тасгийн үйл ажиллагаа 

Анагаах ухааны физик эмчилгээний салбарын хөгжлийн явцад эмэгтэйчүүдийн эмгэгийн үед хэрэглэх эмчилгээний олон аргууд бий болсноор физик эмчилгээний бие даасан салбар болж чадсан. Эмэгтэйчүүдийн эмгэгийн үед физик хүчин зүйлээр үйлчиснээр тухайн голомтонд байгаа өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг, шимэгдүүлэх цусны эргэлт , нөхөн төлжилтийг түргэсгэх, үрэвсэл сэдрэх, даамжирахаас сэргийлэх ,бодисын солилцоог сайжруулах онцлог үйлчилгээтэй.

Эмэгтэйчүүдийн практикт умай, дайврын хурц үрэвсэл, умайн үйл ажиллагааны цус алдалт, охидын цус алдалт, мэдрэл-дотоод шүүрлийн хам шинжүүд, анхдагч ба хоёрдогч үргүйдэл, бага аарцгийн эрхтэний наалдац, өндгөвчний уйланхай, аарцгийн мэдрэлийн өвдөлт, мэс заслын дараах нэвчдэст шарх, мэс заслын дараах наалдацаас урьдчилан сэргийлэх, мэс заслын дараах шээс хаагдалт, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн багасах, мөн хэвтэн эмчлүүлэгчдийн зовуурьтай эрхтэн тогтолцооны эмгэгт цахилгаан эмчилгээ, зүү төөнүүр, бариа, хөдөлгөөн засал зэрэг эмчилгээнүүдийг хийж байна.

Эх барихын практикт жирэмсний эрт үеийн ба хожуу үеийн хордлого, умайн хүзүү төрөлтөнд бэлтгэх, төрөлт сэдээх, жирэмсэн үеийн нойргүйдэл, загатнаа, умдагны үений үрэвсэл, ургийн буруу байрлал, төрсний дараа умайн хөндийд шавхрага хуримтлагдах, умайн булчингийн үрэвсэл, хярзангийн шархны нэвчдэс, төрсний дараа болон хагалгааны дараа шээс хаагдах, шээс задгайрах, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн алдагдах, хөхний үрэвсэл, уураг зангирах, хөхний сүү багасалт зэрэг эмгэгүүдэд өвөрмөц сэргээн засах ба уламжлалт эмчилгээг хийхээс гадна төрөлтөнд бэлтгэх амьсгалын дасгал, жирэмсэн , төрсний дараах, хагалгааны дараах, эмэгтэйчүүдийн эмгэгийн үед хийх дасгал эмчилгээний ач холбогдолыг таниулах сургалт, зөвлөгөө өгч байна.

Сүүлийн үед эх барихын практикт жирэмсний эрт үеийн хордлогын үед усан зүү эмчилгээ, ургийн буруу байрлал засах төөнүүр эмчилгээ, дутуу зулбах ба дутуу төрөхөөр завдах үед, жирэмсэн үеийн умдагны үений үрэвслийн үед зүү эмчилгээг шинээр нэвтрүүлэн хийж байна.

Эмчилгээний төрлүүд:

  1. Тогтмол гүйдлийн эмчилгээ
  2. Импульсний гүйдлийн эмчилгээ
  3. Хувьсах гүйдлийн эмчилгээ
  4. Богино долгионы эмчилгээ
  5. Цахилгаан ба соронзон талбайн эмчилгээ
  6. Цахилгаан ба соронзон талбайн туяаны эмчилгээ
  7. Зүү төөнө эмчилгээ
  8. Гэрэл эмчилгээ
  9. Дулааны эмчилгээ
  10. Утлага эмчилгээ
  11. Иллэг эмчилгээ
  12. Хөдөлгөөн засал эмчилгээ
  13. Хүчилтөрөгчийн коктейль эмчилгээ

Бидэнтэй Харилцах

  • Хаяг: ЭХЭМҮТ - Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг,
    16060 Улаанбаатар, Монгол улс
  • Утас: 362205 Захиргаа: 27011
  • Факс: + (976)-11-362633
  • Лавлагаа, дотуур холбоотой холбогдох утас: 362676