Эрчимт Эмчилгээний Тасгийн танилцуулга

Тасгийн зорилго

ЭХЭМҮТ–ийн эрхэм зорилгыг биелүүлж Улаанбаатар хот ба хөдөө орон нутгаас ирж байгаа үйлчлүүлэгчдэд нарийн мэргэжлийн тусламжийг багаар, чанарын өндөр түвшинд үзүүлж, тогтвортой хөгжлийн зорилтыг биелүүлэхийн төлөө чармайн ажиллаж, оношилгоо эмчилгээнд техник технологийн дэвшилтэт аргуудыг хэрэглэн эрдэм шинжилгээ-сургалт-практикийн холбоог уялдуулан ажиллах

Мэргэжлийн хүчин чадал

Манай тасагт зөвлөх эмч 1, их эмч 3, сувилагч 14, үйлчлэгч 4, сувилахуйн арга зүйч 1, дуудлага, цус хариуцсан сувилагч тус бүр 1 ажиллаж байна.

  • Зөвлөх эмч С. Амармандах, цахим шуудан:  amaraa_8476@yahoo.com
  • Тасгийн эрхлэгч Б.  Лхагвасүрэн, цахим шуудан:  b_be_lsn@yahoo.com, bbblll.bel@gmail.com
  • Эмч Л. Хорлоо, цахим шуудан:  khorloo_0110@yahoo.com
  • Эмч Т. Түвшинбаяр, цахим шуудан:  ttuvshee@yahoo.com.au 

Үйл ажиллагаа
Манай тасаг улсын хэмжээнд үйлчлэх хүрээ:

  1. Жирэмсэн, төрөлт, төрсний дараа хүндэрсэн эх ба эмэгтэйчүүдийг хүлээн авч эмчлэх оношлох, шаардлагатай үед хөдөө орон нутагт дуудлагаар нарийн мэргэжлийн тусламжийг үзүүлэх,
  2. Зүрх судасны эмгэгтэй хавсарсан жирэмсэн эхчүүдэд,
  3. Дутуу төрөлтийн улмаас хүндэрсэн эхчүүдэд,
  4. Телемедициний тасралтгүй зөвлөгөө

Клиникийн хэмжээнд:

  1. ЭБЭЭ- ийн тасгуудад дуудагдан яаралтай тусламж үзүүлэх
  2. Цус цусан бүтээгдэхүүний бэлэн байдлыг хангаж, шаардлагатай мэргэжлийн эмчийн дуудлагыг зохион байгуулах,
  3. ЭХЭМҮТ-ийн сургалтын албатай хамтран мэдээгүйжүүлэг – эрчимт эмчилгээний эмч, сувилагч бэлтгэх, резидент, эмч нарын мэргэжил дээшлүүлэх сургалтуудыг тасралтгүй явуулж байна.

Тасгийн ололт, амжилт

  • Оношилгоо, эмчилгээнд нэвтрүүлсэн шинэ технологи:
  • Гүрээний гүн вен сэтгүүрдэх
  • Бөөрний цочмог дутагдлын үед гемодиализ ба ультрафильтраци хийх
  • Эх барихын үжлийн шокийн үед допамин хэрэглэх арга
  • Нитропруссид натриар цусны даралт удирдах
  • Хөлдөөсөн сийвэнг коагулопатийн үед хэрэглэх
  • Судсанд түгмэл бүлэгнэх хамшинж, үжлийг эрт оношлох эмнэлзүй ба лабораторийн хэмжүүр
  • Кесар хагалгаанд нугасны ба нугасны гаднах мэдээгүйжүүлэг хэрэглэх арга
  • Автомат шахуургаар магни сульфат, гидралазин, антибиотик тасралтгүй хэрэглэх
  • Нугасны гаднах зайд морфины уусмал хийж өвдөлт намдаах
  • Нугасны гаднах зайд хаймсуур тавьж урт хугацаагаар өвдөлт намдаах арга
  • Төрлөгийн өвдөлт намдаахад нугасны гаднах зайн мэдээгүйжүүлэг хэрэглэх
  • Сувилахуйн 5 шатлалаар асаргаа сувилгаа хийх аргууд
  • Тасгийн онцлогт тохирсон төрөлжсөн сувилгааны аргууд

Оношилгоо, эмчилгээнд нэвтрүүлэхээр зорьж буй шинэ технологи, аргууд

  • Инвазив аргаар артерийн даралт үзэх
  • Их хэмжээний цус алдалтын үеийн сэлбэх эмчилгээний аргачлал
  • Зохиомол амьсгалын аргууд
  • Үжлийн оношилгоо, эмчилгээний удирдамжиыг нэвтрүүлэх

Тасгийн хэтийн зорилго

Эрчимт эмчилгээ, эх барихын практикт нэвтэрч буй дэлхийн жишигт нийцсэн шинэ технологийг тасгийн үйл ажиллагаанд ашиглан, тоног төхөөрөмжийн ашиглалтыг сайжруулж, үйлчлүүлэгчдийн сэтгэлд нийцсэн тусламж, үйлчилгээ үзүүлнэ.

Бидэнтэй Харилцах

  • Хаяг: ЭХЭМҮТ - Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг,
    16060 Улаанбаатар, Монгол улс
  • Утас: 362205 Захиргаа: 27011
  • Факс: + (976)-11-362633
  • Лавлагаа, дотуур холбоотой холбогдох утас: 362676