ЭБЭЭ-ийн Эмэгтэйчүүдийн эмгэг судлалын тасгийн танилцуулга

Зорилго:

Дэлхийн жишигт хүрсэн эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн болон эмэгтэйчүүдийн хавдар-мэс заслын, охид, эмэгтэйчүүдийн дотоод шүүрлийн эмгэгийн тусламж үйлчилгээг үзүүлдэг сонгомол үйлчилгээтэй,өндөр ёс зүйтэй хамт олон болох.

Уриа:

Эрүүл охид эмэгтэйчүүдээс ирээдүйн хөгжил хамаарна.

Үйлчлэх хүрээ:

МУын хэмжээнд Охид, эмэгтэйчүүдийн дотоод шүүрлийн эмгэгтэй эмэгтэйчүүд, нийслэлийн БГД ,СХД-ийн эмэгтэйчүүд , 21-аймгийн эмэгтэйчүүдийг 13А маягтаар хүлээн авч үйлчилдэг.

Тасгийн байршил:ЭБЭЭ-ийн зүүн жигүүрт

  • 2-р Давхарт: Төлөвлөгөөт мэс заслын өмнөх хэсэг
  • 3-р Давхарт:Эмэгтэйчүүдийн гадна ба дотор бэлэг эрхтэний гаж хөгжил, үрэвсэлт өвчнүүд, дотоод шүүрлийн эмгэгтэй, эрт үеийн өсөлтгүй жирэмсэн, эрт үеийн дутуу зулбалтыг оношлох, эмчлэх, эмэгтэйн бага аарцгийн эрхтэний цочмог ба бусад эмгэгтэй охид эмэгтэйчүүдийг хүлээн авч оношлогоо эмийн эмчилгээ хийдэг.
  • 4-р давхарт: Төлөвлөгөөт болон яаралтай мэс засалд орох шаардлагатайэмэгтэйчүүдийг, Умайн гаднах жирэмсэлт, мэс заслын дараах үйлчлүүлэгчийг хүлээж авч тусламж үйлчилгээг үзүүлдэг.

Мэргэжлийн хүчин чадал

Анх 1988 оны 06 сарын 01 нд эмэгтэйчүүдийн эмгэг судлалын тасаг,Эмэгтэйчүүдийн мэс заслын тасаг тус бүрдээ 50 ортойгоор үүсгэн байгуулагдсан ба 2011 онд 2 тасгийг нэгтгэж “Эмэгтэйчүүдийн эмгэг судлалын” тасаг болгосон түүхтэй.
Эмэгтэйчүүдийн эмгэг судлалын тасаг нь тасгийн эрхлэгч-1 эмчлэгч эмч-6, нийт 19 сувилагч, 7 үйлчлэгчтэй. Үүнээс:

  • Анагах ухааны докторант- 1
  • ЭБЭ-ийн тэргүүлэх зэрэгтэй эмч- 2
  • ЭБЭ-ийн ахлах зэрэгтэй эмч- 1
  • Тэргүүлэх зэрэгтэй сувилагч- 2
  • Ахлах зэрэгтэй сувилагч- 9
  • Бакалавар сувилагч- 15
  • Үйлчлэгч-7

Тасгийн баг хамт олон үйлчлүүлэгчид эмнэлгийн тусламж үйлчилгээг чин, зүрх сэтгэлээсээ үзүүлж байна.

Төсөвт ор 72 Жилд дундажаар 3000 гаруй охид эмэгтэйчүүдийг хүлээн авч хэвтүүлэн эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлдэг. Эмэгтэйчүүдийн гадна ба дотор бэлэг эрхтний эмгэг, 38-40 төрлийн том хэмжээний мэс засал, 14 төрлийн жижиг мэс ажилбар хийдэг бөгөөд, жилдээ 1100 гаруй эмэгтэйчүүдэд хагалгаа хийж, 2000 гаруй эмэгтэйчүүдээс эмгэг эд эсийн шинжилгээ авдаг.

Тасгийн эрхлэгч АУ-ны доктрант ЭБЭ-ийн эмчийн тэргүүлэх зэрэгтэй,клиникийн профессор Ч.Мөнхбаяр цахим шуудан: Munkhbayar choijiljav@gmail.com
Эмч Д.Дондогдорж ЭБЭ-ийн эмчийн тэргүүлэх зэрэгтэй, цахим шуудан: dondogdorjd@yahoo.com
Эмч Б.Батсайхан цахим шуудан: batsaikhan.batjargal@gmail.com
Эмч Ж.Сарантунгалаг ЭБЭ-ийн эмчийн ахлах зэрэгтэй, цахим шуудан: saraa doc@yahoo.com
Эмч Ж.Бадамцэцэг, цахим шуудан:Badamtsetseg2119
ЭмчД.Должинсүрэн, цахим шуудан: Doljoo74@yahoo.com

Ололт, амжилт Оношилгоо, эмчилгээнд нэвтрүүлсэн шинэ технологи

  • Умайн гаднах жирэмсэнг эрт хугацаанд нь оношилж метотрексат эмчилгээ хийх
  • Лапароскопийн тусламжтай үрийн хоолой авах, нээх, салгах мэс засал, үрийн суваг залгах 2010-2014 он
  • Лапароскопи хийхдээ single port аргаар умайн хоргүй хавдар авах, умай авах, өндгөвчний хавдар авах 2014 оноос
  • LS-н тусламжтай умайг бүхэлд нь авах хагалгаа 2014 оноос
  • Шээс задгайрлын үед давсаг сойх, тор тавих, ТОТ, ТҮТ мэсзаслууд 2013 оноос
  • Умайн хүзүүнд кольпоскопи өргөтгөсөн аргаар хийж, эд сорьц авах 2008 оноос
  • Умайн хүзүүний ургацаг авах 2009 оноос
  • LEEP эмчилгээ 2009 оноос
  • Умайн хүзүү хөлдөөх эмчилгээ 2010 оноос
  • Гистероскопи оношилгоо 2007 оноос
  • Гистероскопи хйиж умайн хөндийгөөс ерөндөг, гадны биет авах
  • Гистероскопи хийж умайн салст руу түрсэн зангилаа авах 2013 оноос
  • Умайн сорвины жирэмсэнг метотрексат, мизопростолоор эмчлэх 2014 оноос
  • Эндометриоз эмгэгийн үед диеногест эм уулгах 2012 оноос
  • Гистероскопи эмгэгийн үед диеногест эм уулгах, LS хийж хосолсон арга хэрэглэх 2014 оноос
  • Унжилтгүй үтрээг үтрээний хүрцээр 2 хувааж авах 2014 оноос
  • Кольпоклейзие- үтрээний унжилтын үед үерээний салстыг хуулж амь битүүлж оёх 2014 оноос

Оношилгоо, эмчилгээнд нэвтрүүлэхээр зорьж буй шинэ технологи, аргууд:

Умайн хоргүй хавдрын тэжээж буй судсыг ангиографийн тусламжтай бөглөх. (Angiographic embolizationarterialvesells of the submucolsalmyoma )
Хэвлийн дурангаар үрийн хоолойг залгаж нөхөн сэргээх мэс засал
(Laparoscopic tubal anastomosis)
Умайн хөндийг дурангаар үрийн хоолойг сэтгүүрдэх
(Hysterscopic tubal cannulation)
Роботын тусламжтайгаар умайг авах , хоргүй хавдар авах, өндгөвчийн мэс засал хийх.(Robotic hysterectomy, myomectomy,ovarian surgery)
Эмэгтэйн бэлэг эрхтний төрөлхийн хөгжлийн гажиг битүүрлийн үед хийгдэх хагалгаанууд
(Surgical treatment for anomalies of the urogenital sinus)

Тасгийн хэтийн зорилго:

Монгол улсын эмэгтэйчүүд, охид хүүхдэд мэс заслын тусламж үйлчилгээ “Мэс заслын аюулгүй байдал Өвчтөний амь нас” хөтөлбөрийн дагуу тусламж үйлчилгээг олон улсын стандартын дагуу гүйцэтгэж мэргэжлийн тусламжийг чанарын өндөр түвшинд, үйлчлүүлэгчээ дээдэлсэн тав тухтай орчинд үзүүлж, дэлхийн жишигт хүрсэн үйлчилгээг эрхэмлэнэ.

Бидэнтэй Харилцах

  • Хаяг: ЭХЭМҮТ - Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг,
    16060 Улаанбаатар, Монгол улс
  • Утас: 362205 Захиргаа: 27011
  • Факс: + (976)-11-362633
  • Лавлагаа, дотуур холбоотой холбогдох утас: 362676