Эрсдэлтэй жирэмсэн судлалын тасаг

Тасгийн эрхэм зорилго:
Монгол улсын хэмжээнд эх хүүхдэд эмнэлгийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламжийг чанарын өндөр түвшинд үзүүлж, тав тухтай орчин бүрдүүлж, үйлчилгээг дээдэлсэн эрдэм шинжилгээ, сургалт практикийн гурвалсан нэгдлийг бэхжүүлж нотолгоонд суурилсан анагаах ухааны ололтыг хэрэгжүүлсэн үйлчилгээг эрхэмлэнэ.

Зорилт:

  • Тулгамдсан асуудлыг багаар оюун ухаан ур чадвараар шийдвэрлэх
  • Тасгийн техник технологийг сайжруулж шинжилгээ, оношлогооны нэр төрлийг олшруулан эмчилгээг чанарын өндөр түвшинд үзүүлэх
  • Үйлчлүүлэгч бидний хамтрагч гэсэн зарчмыг дээдлэн эелдэг зөв боловсон хөнгөн шуурхай бие биеэ хүндэтгэн хамтран ажиллах
  • Үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг дээшлүүлэх

Үйлчлэх хүрээ:

Манай тасаг нь (эрчимт эмчилгээ-4, зүрхний эмгэгийн палат-10) 64 ортой үйл ажиллагаа тогтмолжуулан ажиллаж байна. Улсын хэмжээнд зүрхний эмгэгтэй эхчүүд болон 21 аймгийн 13-р маягтаар ирснийг хүлээн авдаг. Тус тасаг нь ЭМС-ийн 2014 оны 10 сарын 20-ны өдрийн 338 тоот тушаалын дагуу дараах тохиолдолуудад тусламж үйлчилгээ үзүүлнэ.

  • Зүрхний төрөлхийн болон олдмол гажигтай, зүрх судасны эмгэгийн үйл ажиллагааны алдагдал бүхий жирэмсэн эмэгтэй
  • Зуршмал дутуу тээлтийн үеийн хяналт, жирэмсний тээлтийн хугацаа 34 долоо хоног ба түүнээс доош хугацаанд төрүүлэх
  • Резус сөрөг бүлгийн цустай жирэмсэн /цус мэдрэгшсэн тохиолдолд/
  • Ихэр жирэмсэн үед ургийн эмгэгтэй
  • Гурав ба түүнээс дээш тооны ураг тээж байгаа жирэмсэн
  • Үр шилжүүлэн суулгасны дараах жирэмсэн ямар нэгэн хүндрэлтэй бол
  • Жирэмсний эрт болон хожуу үеийн хордлогын хүнд хэлбэрүүд болон харъяаллын дагуу шатлал ахин ирж буй хавсарсан эмгэгтэй жирэмсэн эхчүүдийг хүлээн авч эмчилгээ үйлчилгээ үзүүлж жирэмслэлт төрөлтийн асуудлыг шийддэг.

Монгол улсын хэмжээнд жирэмсэн болон хавсарсан эмгэгтэй эхчүүд хүлээн авч үйлчилж жилд дунджаар 1200 кесар хагалгаа хийгддэг.
Бүтэц зохион байгуулалт
Эрсдэлтэй жирэмсэн судлалын тасаг нь зөвлөх эмч-1, тасгийн эрхлэгч-1 дотрын эмч-1, эмчлэгч эмч-8, ахлах эх баригч-1, эх баригч-17, үйлчлэгч-4 нийт 32 хүний орон тоотойгоор ажиллаж байна.
Манай тасагт Төрийн одон Алтан гадас одонтой эмч – 1 М.Энхжаргал, эх баригч -1 Б.Баярт, зөвлөх зэргийн клиникийн профессор эмч-1, клиникийн профессор тэргүүлэх зэрэгтэй эмч – 4, ахлах зэрэгтэй эмч-2, ахлах зэрэгтэй эх баригч - 2, бакалавр буюу дээд боловсролтой эх баригч-10 ажиллаж байна.
Тус тасаг нь хамт олны дэвшүүлсэн эрхэм зорилгодоо үнэнчээр хөдөлмөрлөж, жирэмсэн эхчүүдэд ээлтэй орчин бүрдүүлж, эх барихын тусламжийг чанартай жигд хүртээмжтэй үзүүлэн үйлчлүүлэгчийн сэтгэл ханамжийг дээдлэн шамдан ажиллаж байна.

18296864 1337781702974442 1233825177 o

18236428 1337781386307807 880726956 o

Оношлогоо эмчилгээнд нэвтрүүлсэн шинэ технологи :

  • Тасагт түгээмэл хэрэглэгддэг зарим эмгэгийн эмнэлзүйн протоколуудыг шинээр болон
  • шинэчлэн боловсруулсан. Үүнд:Зүрхний зарим эмгэгүүд, элэгний зарим эмгэгүүд, резус
  • сөрөг цустай эхчүүдийн хяналт зэрэг протоколуудыг боловсруулан эрдмийн зөвлөлд
  • шилжүүлсэн.
  • Хавсарсан эмгэгийн удирдамж мөн шинээр боловсруулсан.
  • Ихэс түрүүлэлт мэс заслын цус алдалтын хэмжээг бууруулах умайд баллон тавих түр
  • чангалуур тавих арга нэвтрүүлсэн.
  • Төвөгтэй кесар хагалгааны тоог бүртгэн баримтжуулж мэдээлж байна.
  • Палат болгоны үүдэнд эмчлэгч эмч, эх баригчийн нэр бүхий дуугүй хөтөч хийж байрлуулсан.
  • Эхчүүдэд эмчилгээ хийхэд олон төрлийн тариаг угсруулан тарих шаардлагатай тохиолдолд тариурыг сольж хийх үед судас гэмтэх, цус ихээр гоожих эрсдлийг тооцож эрвээхий зүүгээр тариаг хийхэд ашигладаг болгож хэвшүүлсэн.
  • Үйлчлүүлэгчийн тав тухыг бүрдүүлэх зорилгоор уулзалтын өрөөг “Глобал-бридж” ХХК-ний хандиваар 2,600000₮ тохижуулсан. /ЭМБОС хийх нөхцөл бүрдүүлэн сургалтын самбар болон бусад шаардлагатай эд материалуудыг шинээр авч тавьсан.
  • Ажилчдын алжаал тайлах дасгалын өрөө нээж тохижуулсан. 
  • Жирэмсний манас таталтын урьдалыг оношлоход шээсэнд уургийн сорил тавьж оношилгоонд ашиглаж байна. Мөн өлөн үеийн жин хэвийн жингийн харьцааг тогтмол үзэж хэвшүүлэн ажиллаж байна, 24 цагийн шээсийг хураалган түүнд агуулагдах уургийн хэмжээг тодорхойлж байгаа нь үр дүнгээ өгч байна.

Тасгийн хэтийн зорилго :

  • Дутуу нярайн тархины ховдолын цус харвалтаас сэргийлэх магнизм эмчилгээг нэвтрүүлэх зорилттой байна.
  • Ажилчдыг чадваржуулах ажлын байрны тасралтгүй сургалтыг хөгжүүлэх

Бидэнтэй Харилцах

  • Хаяг: ЭХЭМҮТ - Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг,
    16060 Улаанбаатар, Монгол улс
  • Утас: 362205 Захиргаа: 27011
  • Факс: + (976)-11-362633
  • Лавлагаа, дотуур холбоотой холбогдох утас: 362676