ЭБЭЭ-ийн Мэдээгүйжүүлэг Хагалгааны Нэгдсэн Тасгийн танилцуулга

Тасгийн зорилго

Манай тасаг шинэ дэвшилтэт технологийг бүрэн эзэмших, шинээр суурилагдан тоног төхөөрөмжийг тусламж үйлчилгээндээ бүтээлчээр ашигласнаар эх, эмэгтэйчүүдэд үзүүлэх төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг багаар, чанарын өндөр түвшинд үзүүлэх зорилготой ажиллаж байна.

Үйл ажиллагаа

Тус тасаг нь улсын хэмжээнд зүрх судасны эмгэгтэй эхчүүд, дутуу төрж буй эхчүүдийн өвдөлт намдаалт, мэдээгүйжүүлэг, нийслэлийн амаржих газрууд болон хөдөө орон нутгаас хүндэрсэн, төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээ шаардлагатай эх, эмэгтэйчүүдийн мэс заслын үеийн мэдээгүйжүүлэг, мэс заслын дараах хяналт, мэс ажилбар, төрөлтийн үеийн өвдөлт намдаалт, хагалгааны дараах өвдөлт намдаалт, судас унтуулга, мэс заслын бэлтгэлийн болон мэс заслын явцад их хэмжээний шингэн болон цус цусан бүтээгдхүүний сэлбэлт хийхээс гадна бусад тасгууд, ЯТТ-аар үйлчлүүлж байгаа нэн яаралтай тусламж шаардлагатай эх, эмэгтэйчүүдэд үйлчилдэг тасаг юм.
Мөн тасагт ЭЭ-Мэдээгүйжүүлгийн резидент эмч нарын сургалт, мэс заслын сувилагчийн мэргэжил олгох дамжааны сургалт, хөдөө орон нутгийн мэдээгүйжүүлгийн эмч нарын мэргэжил дээшлүүлэх сургалтыг тус тус явуулдаг. Тус тасгийн эмч нар эх барих эмэгтэйчүүдийн мэдээгүйжүүлэг-эрчимт эмчилгээний нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг хөдөө орон нутагт дуудлагаар очиж чанартай үзүүлдэг.

Мэргэжлийн хүчин чадал

Зөвлөх эмч С. Амармандах
утас: 362676-27214, цахим шуудан: amaraa_8476@yahoo.com
Тасгийн эрхлэгч Х. Урангуа
утас: 362676-27214, цахим шуудан: urna1030@yahoo.com
Эмч Б. Ганбилэг
утас: 362676-27214, цахим шуудан: dr_ganaa_8685@yahoo.com
Эмч Ц. Эрдэнэбаяр
утас: 362676-27214, цахим шуудан: moojoo0418@yahoo.com
Эмч Л. Амгаланбаяр
утас: 362676-27214, цахим шуудан: lh.amga@yahoo.com
Эмч Ч. Энхзаяа
утас: 362676-27214, цахим шуудан: enkhzayach@yahoo.com
Эмч Б. Энхжаргал
утас: 362676-27214, цахим шуудан: jagaa_b94@yahoo.com
Эмч Б. Мөнхтуяа
утас: 362676-27214, цахим шуудан: tuyaaab@yahoo.com
Эмч Э. Зандан
утас: 362676-27214


Эмч нараас зөвлөх эмч-1, тэргүүлэх зэрэгтэй эмч-4, ахлах зэрэгтэй-2, клиникийн профессор-2 эмч тус тус ажилладаг бол эмнэлгийн тусгай мэргэжилтний ахлах зэрэгтэй-8, тэргүүлэх зэрэгтэй-1, нийт сувилагч нарын 57.7% нь бакалавр зэрэгтэй сувилагч нар ажилладаг.


Ололт, амжилт Оношилгоо, эмчилгээнд нэвтрүүлсэн шинэ технологи

Манай тасагт Япон улсын буцалтгүй тусламжаар AKOMA унтуулгын машин, Olympus фирмийн хэвлийн дурангийн багаж, мэс заслын багаж, Австри улсын буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн хүрээнд мэс заслын ор, түлэгч аппарат, хагалгааны өрөөний гэрэл, өвчтөний хяналтын монитор шинээр суурилагдсанаар дурангийн мэс засал, ерөнхий унтуулгын тоо нэмэгджээ. Мөн төрөлтийн өвдөлт намдаалтын аргачлалыг боловсруулж, өвдөлт намдаалт 58.9%-иар нэмэгдсэн, хагалгааны дараах өвдөлт намдаах зорилгоор нугасны шингэнд морфин хийх зэрэг эмчилгээ, оношилгооны аргуудыг шинээр хэрэглэж хэвшээд байна.

Оношилгоо, эмчилгээнд нэвтрүүлэхээр зорьж буй шинэ технологи, аргууд:

  • хагалгааны явцад алдсан цусыг шүүж эргүүлэн сэлбэх практикт өргөн ашиглах,
  • инвазив аргаар артерийн даралт үзэх,
  • оношилгооны дурангийн мэс заслын тоог нэмэгдүүлэх,
  • амбулаторийн нөхцөлд мэдээгүйжүүлэг, өвдөлт намдаалт хийх,
  • их хэмжээний цус алдалтын үеийн сэлбэх эмчилгээний менежмент,
  • яаралтай хагалгааны бүтцийг тодруулж, бууруулах

Тасгийн хэтийн зорилго

Мэс заслын тусламж үйлчилгээний хэвийн ажиллах нөхцөл, халдвар хамгаалал, техникийн бэлэн байдлыг хангах, “Мэс заслын аюулгүй байдал - Өвчтөний амь нас” хөтөлбөрийн дагуу тусламж үйлчилгээг олон улсын стандартын дагуу гүйцэтгэхэд оршино.

Бидэнтэй Харилцах

  • Хаяг: ЭХЭМҮТ - Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг,
    16060 Улаанбаатар, Монгол улс
  • Утас: 362205 Захиргаа: 27011
  • Факс: + (976)-11-362633
  • Лавлагаа, дотуур холбоотой холбогдох утас: 362676