НӨХӨН ҮРЖИХҮЙН ЗӨВЛӨХ ПОЛИКЛИНИКИЙН ТАНИЛЦУУЛГА

БИДНИЙ УРИА:

Бид байгууллагын нүүр царай, соёлыг илтгэгч – хамт олон

ТАСГИЙН ЗОРИЛГО:

Төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг чанарын өндөр түвшинд үзүүлэх

Үйлчлүүлэгчтэйгээ зөв боловсон харилцаж, үйлчилгээний тухтай орчинг бүрдүүлэхийн төлөө ажиллах

ТАСГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА:

ЭХ УРАГ СУДЛАЛ
НӨХӨН ҮРЖИХҮЙН СУДЛАЛ гэсэн үндсэн хоёр хэсэгтэй.

ТУСЛАМЖ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЧИГЛЭЛҮҮД

Улсын хэмжээнд харьяалал харгалзахгүй хянах жирэмсэн:
Зүрхний төрөлхийн болон олдмол гажигтай, зүрх судасны үйл ажиллагааны алдагдал бүхий хямралтай эмэгтэй
Зуршмал дутуу тээлтийн үеийн хяналт
Аймгийн нэгдсэн эмнэлэг, Бүсийн оношилгоо эмчилгээний төв, дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч нарын 13А маягтаар дараах онош бүхий жирэмсэн эмэгтэйчүүдийг хяналтанд авна.

Үүнд:

Резус сөрөг цусны бүлэгтэй, мэдрэгшил үүссэн тохиолдолд
Хоёр ихэр жирэмсэн, ургийн эмгэгтэй үед
Гурав ба түүнээс олон тооны тооны ураг тээж байгаа
Үр шилжүүлэн суулгасны дараах жирэмсэн ямар нэгэн хүндрэлтэй бол
Төрсөн нярайд хүүхдийн мэс заслын мэргэжлийн тусламж шаардлагатай жирэмсэн
Ургийн хромосомын эмгэгийн илрүүлэг шинжилгээг:
Жирэмсний 11-13+6 долоо хоногтойд хэт авиан шинжилгээг заалтын дагуу хийж байна.
Жирэмсний 9-11 долоо хоногтойд ХОЁРОЛ ТЕСТ-ээр
Жирэмсний 15-18 долоо хоногтойд ГУРВАЛ ТЕСТ-ээр
Хромосомын эмгэгийн эрсдэлийг хавсарсан аргаар илрүүлэх тусгай программаар тооцоолох аргыг шинээр нэвтрүүлээд байна.
Ургийн хромосомын эмгэгийг ялангуяа Дауны, Эдвардсын болон Птаугийн хамшинжийн оношилгоог ураг орчмын шингэнээс, ихсийн эдээс дээж авч оношилно.

Эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээнд

Мэс заслын яаралтай тусламжийн эмгэгүүд
Бага аарцгийн болон нөхөн үржихүйн эрхтэний үрэвсэлт өвчний хүндэрсэн тохиолдол
Умай, өндгөвчийн хоргүй хавдарууд
Умайн хүзүүний эмгэгийг эс, эдийн болон дурангийн аргаар оношилж эмчлэх
Нөхөн үржихүйн дотоод шүүрлийн эмгэг – цус алдалт, биений юмны хямрал гэх мэт
Цэвэршилтийн хам шинжийн оношилгоо, эмчилгээ, зөвлөгөө
Шээс задгайрах эмгэгийн оношилгоо (уродинамик)
Хөхний эмгэгийн оношилгоо эмчилгээ
Хэт авиан шинжилгээг үтрээ, хэвлий болон 3/4D аргаар үзэж шинжилнэ. Үүнд:

Эмэгтэйчүүдийн эмгэг
Жирэмсний эмгэгийн эрт үеийн оношилгоо
Ургийн шилний арын зайн зузааны (NT) хэмжилт
Ургийн анатомийн бүтэц, өсөлтийг үнэлэх
Умай-ихэс-ургийн цусан хангамжийн Допплер шинжилгээ
Нярайн түнх, зулай
Хэвлийн хөндийн эрхтэн

Рентгенд:
Эмэгтэйчүүдийн толгой, уушги, умдагны үе, яс-тулгуур эрхтэн, үрийн хоолойн дамжуулах зам, хөх
Нярайн уушги, толгой, яс-тулгуур эрхтэнг шинжилнэ.
Үр хөндөлтийн цогц тусламж үйлчилгээг стандартын дагуу үзүүлдэг.

ЖИРЭМСНИЙ ХЯНАЛТЫН КАБИНЕТ

Жирэмсний хяналтын 4 кабинет ажилладаг.

Дараах үндсэн чиглэлээр жирэмсний хяналтанд авч үйлчилнэ.

Зүрхний төрөлхийн болон олдмол гажигтай, зүрх судасны эмгэгийн үйл ажиллагааны алдагдал бүхий жирэмсэн эмэгтэйн хяналт

Дутуу тээлтийн хяналт

Пренатал оношилгоо, хяналт

Өндөр эрсдэлтэй жирэмсэн эмэгтэйчүүдийн хяналт

ЭХЭМҮТ-ийн жирэмсний хяналтанд орох заалтууд:

Зүрх судасны төрөлхийн болон олдмол эмгэгтэй эмэгтэйчүүд

Жирэмсний эхний 3 сар дотор гурав ба түүнээс дээш удаа зулбасан өгүүлэмжтэй, умайн хүзүүний дутмагшилтай

Үр шилжүүлэн суулгасны дараах жирэмсэн ямар нэг хүндрэлтэй бол
Гурав буюу түүнээс дээш тооны ураг тээж байгаа жирэмсэн
Резус сөрөг бүлгийн цустай (цус мэдрэгшсэн тохиолдолд)

Ихэр жирэмсний үед ургийн эмгэгтэй бол

Төрсөн нярайд хүүхдийн мэс заслын тусламж үзүүлэх шаардлагатай тохиолдол

Пренатал илрүүлэг

Жирэмсний 9-11 долоо хоногтойд ХОЁРОЛ ТЕСТ авна.

Жирэмсний 11-13+6 долоо хоногтойд эхогоор ургийн шилний арын зайн зузааныг (NT) хэмжинэ.

Даун болон бусад хромосомын эмгэгийн эрсдэлийн үнэлгээ жирэмсний эхний 3 сард хийнэ.

Жирэмсний 15-19 долоо хоногтойд ГУРВАЛ ТЕСТ авна.

Жирэмсний 18-22 долоо хоногтойд хэт авиан шинжилгээгээр ургийн эрхтэн тогтолцооны үнэлгээг хийнэ.

Хромосомын эмгэгийн эрсдэлийн тооцоолол, үнэлгээний хариу: Эрсдэл өндөр

Пренатал оношилгоо

Амниоцентез: Жирэмсний 15-19 долоо хоногтойд ураг орчмын шингэнээс хатгалт хийн авна.

Хорионбиопси: Жирэмсний 10-14 долоо хоногтойд ихсийн эдээс дээж соруулж авна.

Ураг орчмын шингэнээс шинжилгээ авч буй байдал

Хромосомын шинжилгээний хариу: Хэвийн, эрэгтэй хүүхэд

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ҮЗЛЭГИЙН КАБИНЕТ

Эмэгтэйчүүдийн үрэвсэлт эмгэг

Эмэгтэйчүүдийн мэс заслын эмгэг

Умай дайвруудын үүсгэвэр

Хоргүй хавдар

Эмэгтэйчүүдийн цэвэршилт

Дотоод шүүрлийн эмгэг, ДМК, эндометриоз

Шээс задгайрлын оношилгоо

Хөх умайн хүзүүний эмгэгийн оношилгоо эмчилгээний чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлдэг.

Умайн хүзүүний эмгэгийн оношилгоо, эмчилгээ

Эсийн шинжилгээ

Эдийн шинжилгээ

Умайн хүзүү дурандах

Умайн хүзүү хөлдөөх эмчилгээ

Умайн хүзүүг цахилгаан гогцоогоор өөлж авах (LEEP)

Үйлчилгээний журам

Аймаг, дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн эмчийн илгээсэн 13 А маягтаар
Бүртгэл мэдээллийн хэсгээс товлолт цаг авч үйлчлүүлэх
Үйлчлүүлэгч нь ЭМД, амбулаторийн карттай байх

Үйлчлэх хүрээ

21 аймаг, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн харьяат эмэгтэйчүүд

ХЭТ АВИАН ОНОШИЛГООНЫ КАБИНЕТ

Philips EPIQ5G, Accuvix V20, Sonoace 8000, GE Logiq C5, P5 зэрэг 3D/4D эхо аппаратууд бүхий 4 кабинеттай.

Жирэмсэн үед

Жирэмсний хугацааг тодорхойлоно.

Ургийн өсөлтийг үнэлнэ.

Ургийн эрхтэн тогтолцоог (хөгжлийн гажиг) үнэлнэ.

11-13+6 хоногтойд NT (ургийн шилний арын зайн зузаан) харна.

Умай-ихэс-ургийн судсанд Допплер шинжилгээ хийнэ.

Эмэгтэйчүүдийн практикт

Умай, өндгөвчийн эмгэгүүдийг оношилно.

Нярайн практикт

Нярайн түнхний дутуу хөгжлийг илрүүлэг хийнэ.

Нярайн тархины үнэлгээг зулайгаар харж үнэлнэ.

Дотрын практикт

Зүрхний эхо шинжилгээ хийж оношилно.

Элэг цөс, нойр булчирхай, дэлүү, бөөрийг үнэлнэ

 

Ургийн шилний арын зайн зузаан (NT) Ихэр ургийн хэвлийн тойрог

 

Умайн артерийн судасны Допплер шинжилгээ

Жирэмсний 3D/4D эхо үзлэг Нярайн түнхний үений эхо үзлэг

Жирэмсэн эмэгтэйн зүрхний эхо үзлэг

РЕНТГЕН ШИНЖИЛГЭЭНИЙ КАБИНЕТ

Рентген шинжилгээ нь бараг бүх эрхтэн системийг шинжлэх бололцоотой, энгийн, үр дүн хурдан гарах зэрэг олон давуу талуудтай.

Рентген оношилгооны аргуудад

рентген харалт

ердийн рентген зураг

хөхний рентген зураг

компьютерт томографи багтах ба эдгээр аргууд нь рентген цацрагыг ашиглан оношилгоо хийдэг.

Рентген харалт

Хүний биеийн хэсгийг олон байрлалаар рентгенд харна.

Хоол боловсруулах зам, судасны систем, эмэгтэйчүүдийн үрийн хоолойн битүүрэлтэй эсэхийг харахад рентген тодосгогч бодисыг хэрэглэнэ.

Энэ аргын давуу тал нь хямд, хурдан, эрхтэн системийн үйл ажиллагааг шинжлэх бололцоотой.

Рентген зураг

Рентген цацрагын тусламжтай судалж буй эрхтэнийхээ дүрсийг рентген хальсан дээр буулгана.

Энэ аргын давуу тал нь шинжлүүлэгчид цацрагын ачаалал бага, бичил голомтуудыг илрүүлэн оношлох, зураг хэвээр хадгалагдан үлдэнэ.

Philips Juno DRF рентген суурин аппарат Толгой, уушги, умдагны яс, үрийн
хоолойн рентген зураг

ХӨХНИЙ РЕНТГЕН ШИНЖИЛГЭЭ

Маммографийн шинжилгээг 2 үндсэн зорилгоор хийнэ.

Үүнд: 1. Илрүүлэг маммографи

2. Оношилгооны маммографи

Илрүүлэг маммографи:

Хөхний талаас ямар нэгэн эмгэг өөрчлөлтийг шинж тэмдэггүй, зовиуршаналгаагүй, эмнэлзүйн хувьд эрүүл эмэгтэйчүүд дундаас хөхний өмөнг эрт үед нь илрүүлэх зорилгоорхийнэ.

40 нас хүрсэн эмэгтэйчүүдэд хоёр жилд нэг удаа

50-с дээш насны эмэгтэйчүүдэд жилд нэг удаа

залуу боловч хавдрын удамшилтай, өмөнгийн өндөр эрсдэлтэй эмэгтэйчүүд хамрагдана.

Оношилгооны маммографи:

Хөхний талаас зовиур шаналгаатай ( хөх хавдсан, бэрсүү тэмтрэгддэг, хөхний толгойноос шингэн зүйл гардаг г.м ), илрүүлэг болон эмчийн үзлэгээр хөхөнд эмгэг өөрчлөлт илэрсэн эмэгтэйчүүдэд онош тодруулах зорилгоор хийнэ.

Хөхний рентген аппарат Хөхний рентген зурагт дүгнэлт хийж буй байдал

УРОДИНАМИКИЙН ОНОШИЛГООНЫ КАБИНЕТ

Шээс задгайрах өвчин

Давсагны сүвний эргэн тойрон дох булчин суларч мэдрэлийн эсүүд гэмтсэнээр шээсээ барьж чадахаа болих, явдал хөдөлгөөний аясаар шээс өөрийн мэдээгүй гадагшлах зовиурыг хэлнэ.

Стрессээс үүдэлтэй задгайралт

Ханиах, найтаах, дасгал хийх, ямаг нэг зүйл өргөх, хэвтэж байгаад босох, давсгандаа даралт өгмөгц шээс дусах

Барьж чадахгүй байх задгайралт

Барьж тэвчихийн аргагүй санагдаж ариун цэврийн өрөө орсон ч маш бага хэмжээгээр шээх. Шөнө болгон хэд хэдэн удаа ариун цэврийн өрөө орох

Илүүдэл шээсний задгайралт

Давсгаа бүрэн суллаж чадахгүй байгаагаас үүдэлтэйгээр шээсээ таслах, ариун цэврийн өрөөнөөс гараад буцаж орон ахин суллах

Эдгээр шинж тэмдгүүдээр илрэх шээс задгайрлыг ялган оношлох зорилгоор уродинамикийн шинжилгээ хийлгэнэ.

Уродинамикийн машин

Уродинамикийн шинжилгээний дүгнэлт

Мэргэжлийн хүчин чадал:

НҮЗП-т эх барих эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэрэгтэй эмч 3, дотор, зүрх судасны тэргүүлэх зэрэгтэй эмч 1, эх барих эмэгтэйчүүдийн ахлах зэрэгтэй эмч 5, эх барихын тэргүүлэх зэргийн эх баригч 1, сувилахуйн тэргүүлэх зэрэгтэй сувилагч 1, сувилахуйн ахлах зэрэгтэй сувилагч 5 тус тус ажиллаж байна.

Бидэнтэй Харилцах

  • Хаяг: ЭХЭМҮТ - Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг,
    16060 Улаанбаатар, Монгол улс
  • Утас: 362205 Захиргаа: 27011
  • Факс: + (976)-11-362633
  • Лавлагаа, дотуур холбоотой холбогдох утас: 362676