Төрөх тасгийн танилцуулга

Тасгийн эрхэм зорилго

Эх нярайд эмнэлгийн тусламжийг чанарын өндөр түвшинд үзүүлж, ая тухтай орчин бүрдүүлж, үйлчлүүлэгчдийг дээдэлсэн, эрдэм шинжилгээ-сургалт–практикийн гурвалсан нэгдлийг бэхжүүлж, нотолгоонд суурилсан анагаах ухааны ололтыг хэрэгжүүлэн, дэлхийн жишигт хүрсэн үйлчилгээг эрхэмлэх.

Мэргэжлийн хүчин чадал

Эх нярайд эмнэлгийн тусламжийг чанарын өндөр түвшинд үзүүлж, ая тухтай орчин бүрдүүлж, үйлчлүүлэгчдийг дээдэлсэн, эрдэм шинжилгээ-сургалт–практикийн гурвалсан нэгдлийг бэхжүүлж, нотолгоонд суурилсан анагаах ухааны ололтыг хэрэгжүүлэн, дэлхийн жишигт хүрсэн үйлчилгээг эрхэмлэх.

2011оны VII сараас эхлэн Эхийн-I, Эхийн-II тасгуудыг нэгтгэж “Төрөх тасаг” болгон Тасгийн эрхлэгч-1, тасгийн ахлах эх баригч -1, эх барих эмэгтэйчүүдийн их эмч-5, эх баригч-18, үйлчлэгч-10, нийт 35 ажилтантай орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Тус тасагт тэргүүлэх зэрэгтэй эмч-2, тэргүүлэх зэрэгтэй эх баригч–4, ахлах зэрэгтэй эх баригч–6 ажиллаж байна.

2013 онд байгууллагын “Оны шилдэг хамт олон” болсон.

Тасгийн эрхлэгч Ж.Энхтуяа “Алтан чагнуурын эзэн”,эх баригч Д.Дуламсүрэн “Алтан гадас одон”, эх баригч Ц.Оюунчимэг “Хамгийн олон хүүхэд эх барьж авсан”өргөмжлөлт, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан 11,ЭМЯ-ны Жуух бичгээр 16 ажилчид шагнуулсан амжилттай ажиллаж байна.

Тасгийн үйл ажиллагаа

Манай хамт олон төрөх 12 ортой үйл ажиллагаагаа явуулж жилдээ 10,000 гаруй эх, хүүхдийг эсэн мэнд амаржуулдаг. Монгол улсын хэмжээнд зүрх судасны эмгэгтэй, эрхтэн тогтолцооны эмгэгтэй, бүх хөдөө орон нутгийн төрөлт, СХД-ийн алслагдсан хороонын эхчүүдийг хүлээн авч төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламжийг үзүүлдэг. Нийт төрөлтийн 26,6% нь кесарево хагалгаагаар төрдөг ба нийт төрөлтийн 50,5% нь хотоос, 49,5% нь хөдөө орон нутгийн болон алслагдсан дүүргээс ирж үйлчлүүлж байна.

turuh uil ajillagaa1

turuh uil ajillagaa2turuh uil ajillagaa4

Бидэнтэй Харилцах

  • Хаяг: ЭХЭМҮТ - Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг,
    16060 Улаанбаатар, Монгол улс
  • Утас: 362205 Захиргаа: 27011
  • Факс: + (976)-11-362633
  • Лавлагаа, дотуур холбоотой холбогдох утас: 362676