Үргүйдэл, нөхөн үржихүйн төвийн танилцуулга

Тасгийн эрхэм зорилго:

Үргүйдлийн тусламж үйлчилгээг Монгол улсын хэмжээнд харъяалал харгалзахгүй үзүүлэх. Нөхөн үржихүйн оношлогоо, эмчилгээ, үргүйдлийн орчин үеийн эмчилгээг олон улсын түвшинд хүрч ажиллах.

Төвийн хүний нөөц

  • Эмэгтэйчүүдийн эмч 2
  • Андрологийн эмч 1
  • Үр хөврөлийн мэргэжилтэн 1
  • Текникч 2, Сувилагч 1
  • Нийт орон тоо 7

Төвийн үйл ажиллагаа

  • Эмэгтэйчүүдийн үзлэг, шинжилгээг үндэсний болон олон улсын удирдамжын дагуу хийдэг.
  • Эрэгтэйчүүдийн үргүйдлийг илрүүлэх үрийн шингэний шинжилгээг ДЭМБ-н 2010 оны зааврын дагуу хийдэг.
  • Эрэгтэй үргүйдлийн үзлэг зөвлөгөөг үндэсний болон олон улсын удирдамжын дагуу хийдэг

Үргүйдлийн зөвлөгөө, эмчилгээ

  • Хосуудтай ярилцаж тохирсон зөвлөгөөг өгөх
  • Эмийн эмчилгээ
  • Мэс заслын эмчилгээ

Үргүйдлийн орчин үеийн эмчилгээ

  • Үр цацах
  • Зохиомлоор үр тогтоох
  • Эр бэлгийн эсийг өндгөн эсэд суулгах

urguidel tonog2

Бидэнтэй Харилцах

  • Хаяг: ЭХЭМҮТ - Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг,
    16060 Улаанбаатар, Монгол улс
  • Утас: 362205 Захиргаа: 27011
  • Факс: + (976)-11-362633
  • Лавлагаа, дотуур холбоотой холбогдох утас: 362676