Яаралтай тусламжын тасаг

Тасгийн зорилго:

Монгол улсад эх, хүүхдэд эмнэлгийн төрөлжсөн мэргэжлийн тусламжийг чанарын өндөр түвшинд, үйлчлүүлэгчээ дээдэлсэн тав тухтай орчинд үзүүлж, дэлхийн жишигт хүрсэн үйлчилгээг эрхэмлэнэ.
ЯТ тасаг нь 2008 оноос ХАЯТТасаг нэртэй анх бие даасан тасаг болж байгуулагдан ажиллаж байгаад, 2012 оны 12 сард ЭМС-ын 375-р тушаалын 5 хавсралтын дагуу Яаралтай тусламжийн тасаг нэртэй болж, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн. ЭМС-ын тушаалаар харьяаллын үйлчлэх хүрээний дагуу бүх хөдөө орон нутаг, СХД-ийн 5-11-р хороо, 24, 25, 28-р хороо, Багануур, Налайх дүүргийн жирэмслэлт төрөлm, нярайн мэргэжлийн тусламж болон СХД-ийн бүх хороо, БГД, Налайх дүүрэг, бүх орон нутгийн эмэгтэйчүүдэд төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг үзүүлэхээс гадна харьалал харгалзахгүйгээр дараах тусламж үйлчилгээг үзүүлж байна.

ЭМС-ын 2014 оны 10 сарын 20 ны өдрийн 338-р тушаалын дагуу үзүүлэх тусламж Үүнд:

• Зүрхний төрөлхийн болон олдмол гажигтай, зүрх судасны эмгэгийн үйл ажиллагааны алдагдал бүхий жирэмсэн эмэгтэй
• Зуршмал дутуу тээлтийн үеийн хяналт, жирэмсний тээлтийн хугацаа 34 долоо хоног ба түүнээс доош хугацаанд төрүүлэх
• Резус сөрөг бүлгийн цустай жирэмсэн /цус мэдрэгшсэн тохиолдолд/
• Ихэр жирэмсэн үед ургийн эмгэгтэй
• Гурав буюу түүнээс дээш тооны ураг тээж байгаа жирэмсэн
• Үр шилжүүлэн суулгасны дараах жирэмсэн ямар нэг хүндрэлтэй бол
• Төрсөн нярайд хүүхдийн мэс заслын мэргэжлийн тусламж үзүүлэх шаардлагатай тохиолдолд
Нэмэлт тусламж-
• Охидын тусламж үйлчилгээ/ цус алдалт, гэмтэл, мэс засал/
• Дотоод шүүрэл, үргүйдэл /ЭХЭМҮТ-ийн төрөлсөн мэргэжлийн эмчийн 13 А маягтаар илгээсэн/

Хоногтоо 80-100 үйлчлүүлэгч хүлээн авч, үүнээс 40-50 үйлчлүүлэгч хэвтэн, 30-40 үйлчлүүлэгч зөвлөгөө авч буцан мэс ажилбар 6-9 яаралтай тусламж 10-15 үйлчлүүлэгдэд үзүүлдэг.
Манай тасаг нийт 22 ажилтантай. Их эмч-4 ахлах сувилагч-1, эх баригч-9, лавлагааны сувилагч-4, үйлчлэгч-4 орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Ахлах зэрэгтэй эмч-1, тэргүүлэх зэрэгтэй сувилагч-1 ажиллаж байна.
Шагнал, урамшуулал: Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан- 4, ЭМЯ-ны Жуух бичгээр 4 ажилчид шагнуулсан амжилттай ажиллаж байна.

  • Тасгийн эрхлэгч М.Камара /Kamarmur @ yahoo.com
  • Их эмч Б.Ундрал /Beterdeneundral@yahoo.com
  • Их эмч Б.Баярбаатар /ider26@yahoo.com
  • Их эмч Д.Балцэцэг/Tsetserleg.araa @yahoo.com


ОНОШИЛГОО ЭМЧИЛГЭЭНД НЭВТРҮҮЛСЭН ШИНЭ ТЕХНОЛОГИ:

  • Эх барих, эмэгтэйчүүдийн онцлогт тохируулан Яаралтай тусламж үйлчилгээний хуудсыг шинээр боловсруулан үйл ажиллагаандаа хэрэглэж байна.
  • Хяналтанд ороогүй жирэмсэн болон шаардлагатай тохиолдолд бэлгийн замын халдвар тэмбүү оношлох түргэвчилсэн сорилыг өдөр тутмын үйл ажиллагаа оношилгоонд ашигладаг.
  • Жирэмсэн эхчүүдэд манас таталтын урьдалын оношилгоонд шээсэнд уураг тодорхойлох түргэвчилсэн сорилыг хэрэглэж хэвшсэн.
  • Цусны бүлгийг моноклон аргаар үзэж, үйл ажиллагаандаа ашиглаж байна
  • ЭМБОС-ыг видео дэлгэцээр тасралтгүй 24 цагийн турш үйлчлүүлэгчдэд үзүүлж хэвшсэн.

Тасгийн зорилт.

Жирэмсэн эхчүүд болон эмэгтэйчүүдэд эмнэлгийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламжийг чанарын өндөр түвшинд, үйлчлүүлэгчээ дээдэлсэн тав тухтай орчинд үзүүлж,чирэгдэлгүй, түргэн шуурхай стандарт удирдамжийн дагуу үйлчлүүлэгдэд чиглэсэн тусламж үйлчилгээг үзүүлнэ.

Бидэнтэй Харилцах

  • Хаяг: ЭХЭМҮТ - Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг,
    16060 Улаанбаатар, Монгол улс
  • Утас: 362205 Захиргаа: 27011
  • Факс: + (976)-11-362633
  • Лавлагаа, дотуур холбоотой холбогдох утас: 362676