Эрдэм шинжилгээний салбарын танилцуулга

Эрдэм шинжилгээний салбарын зорилго.

Эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн, дэлхийн жишигт дүйцэхүйц эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг гүйцэтгэнэ.

Мэргэжлийн хүчин чадал:

        Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Эрдэм шинжилгээний салбар анх 1961 онд Шинжлэх Ухааны Академийн харъяа Анагаах ухааны хүрээлэнгийн “Хүүхэд, Эх барих Эмэгтэйчүүдийн сектор” нэртэйгээр байгуулагдаж, 1976 онд “Эх нялхсыг хамгаалах Эрдэм шинжилгээний хүрээлэн” нэртэй болж өргөжсөн юм. БНМАУ-ын Сайдын нарын Зөвлөлийн 1987 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 43 дугаар тогтоолоор “Улсын эх нялхсын нэгдсэн төв”-ийг “Эх нялхсыг хамгаалах Эрдэм шинжилгээний хүрээлэн”-тэй нэгтгэж “Эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах Эрдэм шинжилгээний улсын нэгдсэн төв” (ЭХЭМХЭШУНТ) болгон зохион байгуулсан бөгөөд 2011 оноос ЭХЭМҮТ-ийн “Эрдэм шинжилгээний салбар” болж үйл ажиллагаагаа явуулж байна. 2017- оны байдлаар ЭШС нь 11 хүний бүрэлдхүүнтэй ажиллаж байна.

1.Эрдэмтэн нарийн бичгийн дарга Ж. Отгонбаатар
Утас: 300259, 362676 - 27056, Цахим шуудан: jugderotgonbaatar@yahoo.com
2. Эрдэм шинжилгээний дэд ажилтан Ө. Энхжаргал
Утас: 300259, 362676 - 27056, Цахим шуудан: eenkhjargal80@yahoo.com
3. Эрдэм шинжилгээний дэд ажилтан Ө. Гандолгор
Утас: 300259, 362676 - 27056, Цахим шуудан: u_dolgor9@yahoo.com
4. Эрдэм шинжилгээний дэд ажилтан: О. Амаржаргал
Утас: 300259, 362676 - 27056, Цахим шуудан: amarjargal18@yahoo.com
5. Эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан Э. Бат-Эрдэнэ
Утас: 300259, 362676 - 27056, Цахим шуудан: luchino_o@yahoo.com
6. Эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан Г.Солонго
Утас: 300259, 362676 - 27056, Цахим шуудан: soogii127@yahoo.com
7. Эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан Б. Баяраа
Утас: 300259, 362676 - 27056, Цахим шуудан: bayar_baga@yahoo.com
8. Эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан К. Золжаргал
Утас: 300259, 362676 - 27056, Цахим шуудан: k_zol@yahoo.com
9. Эрдэм шинжилгээний дадлагажигч ажилтан Б. Солонго
Утас: 300259, 362676 - 27056, Цахим шуудан: so_cry7@yahoo.com
10. Эрдэм шинжилгээний туслах ажилтан Б. Халиунаа
Утас: 300259, 362676 - 27056, Цахим шуудан: balbar.khaliunaa@yahoo.com
11. Эрдэм шинжилгээний туслах ажилтан Н. Бямбасүрэн
Утас: 300259, 362676 – 27056. 

Үйл ажиллагаа

Эрдэм шинжилгээний салбар нь дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Үүнд:

  • ЭМЯ, ШУТС- ийн захиалгат төслүүд дээр ажиллах
  • Гадаадын улс орнуудтай хамтарсан төслүүд дээр ажиллах
  • Төвийн эмч, мэргэжилтнүүдийн доктор, магистрын судалгааны ажилд арга, зүйн зөвлөгөө өгөх
  • Резидент эмч нарын хичээлийн хөтөлбөрт судалгааны арга зүй, статистик боловсруулалтын талаар тусгай хичээлийн сэдвүүдийг оруулах, судалгаа хийх сэдвүүдийг батлах, арга зүйн зөвлөгөө өгөх
  • Эх баригч, сувилагч нарт тодорхой төлөвлөгөөний дагуу судалгааны ажлын арга, зүйн талаар үе шаттай сургалт тогтмол зохион байгуулах, судалгаа хийх сэдвүүдийг батлах, судалгааны ажилд арга зүйн зөвлөгөө өгөх
  • Нийт эмч нарт захиалгат төсөл, сэдэвт ажил, инновацийн төсөл, зэхэц ажлын мэдээлэлийг өгөх
  • “Эх барих,эмэгтэйчүүд,хүүхэд судлал” сэтгүүлийг хариуцан гаргаж, цахим хэлбэрт оруулж төвийн сайтад байршуулах
  • Төсөлт ажлуудын үр дүнгийн даалгаварыг хүлээлгэн өгөх

Эрдэм шинжилгээний бүтээлийн хураангуй хүлээн авах журам 

Зорилго: Тус эрдэм шинжилгээний хурлаар эрдэмтэн, эмч, эх баригч, судлаачдын эх ургийн анагаах ухаан, эх барихуйн судлал, эмэгтэйчүүд судлал, эрчимт эмчилгээ, нярай, хүүхэд судлал, хүүхдийн мэс засал судлал, чиглэлээр туурвисан судалгаа шинжилгээний ажлын үр дүн, бүтээлийг мэргэжил нэгт судлаач нартай хуваалцан, цаашдын эрдэм судлалын хөгжлийн чиг хандлагын талаар мэдээлэл хийж, санал солилцох.

Бүтээлд тавигдах ерөнхий шаардлага:

 

  • Нэг судлаач 2 хүртэлх тооны бүтээл ирүүлж болно.
  • Монгол хэл дээр үндсэн илтгэлийг 2-3 хуудсанд багтаан Arial фондоор, үсгийн өндөр 12-оор бичигдсэн байх шаардлагатай.
  • Нэг илтгэлд 2-оос илүүгүй график, 1-ээс илүүгүй хүснэгтэн мэдээллийг зөвшөөрнө.
  • Илтгэгчийн нэрийн (1 илтгэгч байна) доогуур зурж тодруулсан байх.
  • Судалгааны ажил нь бүтээлийн нэртэй дүйцэж байх.

Бүтээлийн бүтэц:

  • Илтгэлийн нэр
  • Судлаачдын нэрс, албан газрын харъяалал
  • Илтгэлтэй холбоотой холбоо барих судлаачийн утас, e-mail хаяг
  • Түлхүүр үг (3-5)
  • Үндэслэл хэсэг (Судалгааны үндэслэл, дэвшүүлж буй таамаглал, үр дүнг багтаасан байна)
  • Арга, аргачлал
  • Үр дүн
  • Хэлцэмж
  • Дүгнэлт (дүгнэлтийг хэлцэмжтэй хамтатган хэлэлцүүлэг байдлаар бичиж болно)
  • Талархал
  • Ном зүй
  • Англи хураангуй (Title, Author list with affiliation, Abstract: Keywords, Background, Methods, Results, Conclusions) 200 хүртэлх үгэнд багтаасан байна. 

Хэрэв таны бүтээл шаардлагад нийцсэн бол хурлын бүтээлийн эмхтгэлийн номонд хэвлэгдэн хуралд оролцогсдод тараагдах бөгөөд илтгэх цагийг баталгаажуулсан урилга электрон шуудангаар болон утсаар илгээгдэх болно. 

Илтгэл тавих хэлбэр: Амаар эсвэл ханын илтгэл 

Жич: Файл дээрээ хуудсаа дугаарлахгүй байх 

 Дэлгэрэнгүй мэдээллийг www.ehemut.mn вэб хуудаснаас авна уу. 

Холбоо барих утас: 99901535, 300259 

Албан тушаал: Эрдэмтэн нарийн бичгийн дарга Ж.Отгонбаатар 

E-mail: jugderotgonbaatar@yahoo.com 

Бидэнтэй Харилцах

  • Хаяг: ЭХЭМҮТ - Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг,
    16060 Улаанбаатар, Монгол улс
  • Утас: 362205 Захиргаа: 27011
  • Факс: + (976)-11-362633
  • Лавлагаа, дотуур холбоотой холбогдох утас: 362676