Мэдээллийн технологийн тасаг

Мэдээллийн технологийн тасаг нь мэдээллийн тоног төхөөрөмж, түүний дагалдах хэрэгслүүд, цахим болон холбооны сүлжээ, түүний тоног төхөөрөмж, серверүүд, холбооны дотуур станц, чанга яригч, зарлан мэдээлэх төхөөрөмж, телемедицины холболтын хэвийн үйл ажиллагаа, ерөнхий хэрэглээ, эмнэлгийн тусгай зориулалтын програм хангамжуудын хэвийн ажиллагаа, аюулгүй байдлыг хангах, эмнэлгийн үйл ажиллагаанд мэдээллийн технологийн ололтыг нэвтрүүлэх ажлыг мэргэжлийн түвшинд удирдан явуулах улмаар тус эмнэлгийг цахим эмнэлэг болгоход оршино.

Үйл ажиллагаа

Тус тасаг нь дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Үүнд:

  • Мэдээллийн тоног төхөөрөмжийн захиалга өгөх, хуваарилалт хийх, шилжүүлэх
  • Мэдээллийн технологийн тоног төхөөрөмжид засвар үйлчилгээ хийх
  • Холбооны болон цахим сүлжээний засвар үйлчилгээ, өргөтгөл хийх
  • Серверүүдийн засвар үйлчилгээ хийх
  • Мэдээллийн аюулгүй байдал, аюулгүй орчин бий болгох
  • Өргөн хэрэглээний болон эмнэлгийн тусгай програм хангамжуудын хэвийн үйл ажиллагааг хангах, эвдрэлийг засах
  • Гадаад болон дотоод вэб хуудасны хэвийн үйл ажиллагааг хангах, мэдээллийн баяжилт хийх, мэдээллийг нөөцлөн хадгалах
  • Телемедицины найдвартай холболт, тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хангах
  • Эмнэлгийн тоног төхөөрөмжийн удирдлагын мэдээллийн тоног төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хангах
  • ЭХЭМҮТ-ийн бусад цахим төхөөрөмжийн үйлчилгээ, засварыг гүйцэтгэх зэрэг ажлууд орж байна.

Тасгийн ололт, амжилт

  • МТТасаг нь эмнэлгийн дотоод сүлжээнд Active Contoller-ийн тогтолцоог нэвтрүүлж домэйн болгосон.
  • Сүлжээний аюулгүй байдлыг давхар хэрэглэгчийн эрх хязгаарлалтаар нэмэгдүүлсэн.
  • Сервер тоног төхөөрөмжийн тоог виртуал сервер үүсгэж нэмэгдүүлснээр илүү их үйлчилгээ үзүүлэх боломжийг нээсэн.
  • Телемедицины 3 төрлийн холболтыг байнга бэлэн байлгаж байна.
  • Эмнэлгийн тоног төхөөрөмжийг удирдах тусгай програм хангамжтай мэдээллийн тоног төхөөрөмжүүдийг програм хангамжийн эвдрэлээс хамгаалан эргэж сэргээх тогтолцоо нэвтрүүлж байна.
  • Тус төвийн аюулгүй байдлыг хангаж, гэмт хэрэг, хулгайг урьдчилан сэргийлэх, гэмт итгээдийг илрүүлэх зориулалтын хяналтын камерын системийн хэвийн үйл ажиллагаа бүрдүүлж, цаашид хөгжүүлж байна.
  • Эмчилгээ, бүртгэлийн HIS /health information system/ програм хангамжийг нэвтрүүлж, хөгжүүлэн, ажиллаж байна.

Мэргэжлийн хүчин чадал

Тус тасаг нь 2007-12-29-ний өдрийн ЭНЭШТ-ийн захирлын №225 тоот тушаалаар Мэдээлэл харилцаа, технологийн алба гэж биеэ даасан нэгж болсоор өнөөг хүртэл зорилгын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна.
2017 оны 4 сарын байдлаар тус тасаг нь нийт 6 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Бидэнтэй Харилцах

  • Хаяг: ЭХЭМҮТ - Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг,
    16060 Улаанбаатар, Монгол улс
  • Утас: 362205 Захиргаа: 27011
  • Факс: + (976)-11-362633
  • Лавлагаа, дотуур холбоотой холбогдох утас: 362676