Сургалт, сурталчилгааны албаны танилцуулга

      ЭХЭМҮТ нь 1998 оноос резидентурын сургалтыг эхлүүлж, 2000 онд Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төв /хуучин нэрээр/-ийн зөвшөөрлөөр эх барих эмэгтэйчүүд, хүүхдийн эмч, бэлтгэх үндсэн мэргэшил, 2002 оноос эмч, сувилагчийн төрөлжсөн нарийн мэргэшлийн сургалтын эрхийг албан ёсоор авснаас хойш резидентурын сургалтаар 301 гаруй эх барих эмэгтэйчүүд ба хүүхдийн эмч бэлтгэн 712 гаруй эмчийг нарийн мэргэшлийн сургалтад, 986 эмч, эмнэлгийн мэргэжилтэнг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулсан байна.

Сургалт, сурталчилгааны албаны танилцуулга

Монгол Улсын Эрүүл мэндийн салбарын захиалга хэрэгцээг харгалзан боловсрол, эрүүл мэндийн хууль бусад эрх зүйн актыг хүндэтгэн хүүхэд, эх барих- эмэгтэйчүүдийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэх, мэргэжлийг дээшлүүлэх, сургалтын орчин бүрдүүлж, мэргэшүүлэх сургалт зохион байгуулан эзэмшсэн мэргэжлээрээ Монгол улс, дэлхийн бусад оронд ажиллах чадвартай нарийн мэргэжлийн эмч, эмнэлгийн мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Бүтэц, бүрэлдэхүүн

Сургалт, сурталчилгааны алба нь албаны дарга, дотоод сургалт хариуцсан ажилтан, нийгмийн эрүүл мэндийн ажилтан, гадаад харилцаа хариуцсан ажилтан, номын санч гэсэн бүрэлдэхүүнтэй ажилладаг.

  • Албаны дарга Г.Гэрэлмаа, Утас: 362676-27025
  • Гадаад харилцаа хариуцсан мэргэжилтэн Э.Лхагвадэмбэрэл, Утас: 362676-27025
  • Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн Б.Жавлантөгс, Утас: 362676-27025
  • Дотоод сургалт хариуцсан мэргэжилтэн Л.Ганчимэг Утас: 362676-27025
  • Номын санч Л.Отгончимэг, Утас: 362676-27027

Үйл ажиллагааны үндсэн чиглэл

  • Үндсэн ба төрөлжсөн нарийн мэргэшлийн эмч, сувилагч бэлтгэх
  • Эмч, эх баригч, сувилагчийн мэргэжил дээшлүүлэх
  • Эмч, эмнэлгийн мэргэжилтний тасралтгүй сургалт
  • Богино хугацааны сургалт
  • Багшлах хүний нөөцийг чадваржуулах
  • Сургалтын орчинг бүрдүүлэх
  • Гадаад харилцааг хөгжүүлэх
  • Нийгмийн эрүүл мэнд

Багшлах хүний нөөц

Тус төвийн сургалтад АУ-ны доктор 17, эмнэлзүйн профессор 20, АУ-ны магистр 70, зөвлөх зэрэгтэй эмч 4, тэргүүлэх зэрэгтэй эмч 74, ахлах зэрэгтэй эмч 24, тэргүүлэх зэрэгтэй сувилагч 6, ахлах зэрэгтэй сувилагч 9, нийт 35 мэргэшлийн 109 эмч, 16 сувилагч багшилж байна.

Номын сан

ЭХЭМҮТ нь интернет, уншлагын танхим, номын өв хөрөнгийн сан бүхий номын сантай. Номын сан нь дотоод сүлжээнд холбогдосон 10 компьютертэй, Саnon маркийн LCD, Canon маркийн минутанд А3, А4 хэмжээгээр 30 хуудас хувилах чадал бүхий машинтай, хүүхэд эх барих эмэгтэйчүүдийн эмчийн мэргэжлийн 1500 төрлийн 4250 ширхэг ном, 8 төрлийин 200 гаруй сэтгүүлтэй номын фондтой, 24 хүний суудалтай уншлагын өрөөтэй.

Бидэнтэй Харилцах

  • Хаяг: ЭХЭМҮТ - Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг,
    16060 Улаанбаатар, Монгол улс
  • Утас: 362205 Захиргаа: 27011
  • Факс: + (976)-11-362633
  • Лавлагаа, дотуур холбоотой холбогдох утас: 362676