Анагаахын удамзүйн лабораторийн танилцуулга

Лабораторийн зорилго
Манай хамт олон үндэсний хэмжээнд хүүхэд, насанд хүрэгчдийн дунд удамшлын эмгэг, хромосомын эмгэгийг цитогенетик, молекул биологийн аргаар оношлох, пренатал скрининг, оношилгоо хийх зорилготой жирэмсний 1 ба 2 дах гурван сард хийгдэх удамзүйн шинжилгээний цогц аргаар шинжлэх, удамзүйн чиглэлээр судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэх, удамшлын эмгэгийн өнөөгийн байдалд тандалт хийхэд дэмжлэг үзүүлэх чиглэлд ажилладаг.

Мэргэжлийн хүчин чадал
Анагаахын удамзүйн лаборатори нь 2012 оны 12 сард үүсгэн байгуулагдсан ба хромосомын буюу цитогенетикийн лаборатори, молекул-генетикийн лаборатори, биохими-генетикийн лаборатори гэсэн үндсэн хэсгүүдтэй ажиллаж байна.
2017 оны байдлаар тус тасаг нь нийт 5 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Анагаах ухааны удамзүйн лабораторийн үйл ажиллагааны чиглэл:

Пренатал илрүүлэх шинжилгээ 

Пренатал илрүүлэх шинжилгээ нь жирэмсний эрт үед урагт төрөлхийн ба удамшлын эмгэгийг илрүүлэх, эрсдэл тодорхойлох шинжилгээ юм. Энэхүү шинжилгээг жирэмсний тодорхой хугацаанд буюу жирэмсний I, II хагаст тодорхойлно.
Илрүүлэх шинжилгээний ач холбогдол: 13, 18, 21-р хромосомын анхдагч эрсдлийг тодорхойлж, эдгээр эмгэгүүдийг эрт илрүүлэх боломжийг олгоно.

Пренатал оношилгоо

Пренатал оношилгоо нь илрүүлэх шинжилгээ үр дүн “эерэг” буюу хромосомын өөрчлөлттэй хүүхэд гарах эрсдэлтэй тохиолдолд оношийг батлах зорилгоор хийгдэх шинжилгээ . Цитогенетик, молекул биологийн аргаар хромосомын тооны өөрчлөлтүүдийг эхний ээлжинд оношилно.

Постнатал оношилгоо

Төрсний дараах үед эмнэлзүйн хамшинжийг батлах зорилгоор хийгдэнэ.
Удамшлын шалтгаантай бодисын солилцооны эмгэгийн шинжилгээ
Удамшлын шалтгаантай амин хүчил, органик хүчлийн солилцооны эмгэгүүдийг газ хроматографи, масс спектрометр аргаар оношлох.

Анагаахын удамзүйн лабораторийн хэтийн зорилго:

Полимеразын гинжин урвал тавьж нуклеотидын дараалал тодорхойлж генийн өөрчлөлтийг тодорхойлно

Бидэнтэй Харилцах

  • Хаяг: ЭХЭМҮТ - Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг,
    16060 Улаанбаатар, Монгол улс
  • Утас: 362205 Захиргаа: 27011
  • Факс: + (976)-11-362633
  • Лавлагаа, дотуур холбоотой холбогдох утас: 362676