Эмчилгээний хоол судлалын тасгийн танилцуулга

Тасгийн зорилго: 

Эх, хүүхдэд стандарт, эрүүл ахуйн шаардлага хангасан, аюулгүй, шим тэжээлтэй, чанар хүртээмжтэй эмчилгээний зориулалт бүхий хоолоор үйлчлэх үйлчилгээг үйл ажиллагаандаа хэрэгжүүлэн, дэлхийн жишиг хандлагыг эрхэмлэн ажиллана.

Үйл ажиллагааны үндсэн чиглэл:

Монгол улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Хүнсний тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Засгийн газрын тогтоол, Эрүүл мэндийн сайдын тушаал, Хоол үйлдвэрлэл үйлчилгээнд мөрдөгдөх Монгол улсын стандарт, дүрэм, журмын хүрээнд хэвтэн эмчлүүлэгч нарт өвчний үе шатанд нь тохирсон, тодорхой найрлага бүхий хоолыг жор технологийн дагуу бэлтгэж өвчнөөс урьдчилан сэргийлэх буюу эмчлэн эрүүлжүүлэх, эмчилгээг дэмжин эрүүлжүүлэх зорилгоор MNS 5991:2009 стандартын дагуу 1-16 ширээний эмчилгээний хоолыг үйлдвэрлэж түгээх ба хоол шим тэжээлийн тухай сургалтыг зохион байгуулах, зөв хооллох дадал зуршлыг бий болгох

Мэргэжлийн хүчин чадал:

Эмчилгээний хоол судлалын тасаг нь 1 тасгийн эрхлэгч /хоолны эмч/, 1 технологич инженер, 2 ахлах тогооч, 13 тогооч, туслах ажилтан 4, үйлчлэгч 3 бүгд 24 орон тоотой мэргэжлийн баг ажилладаг. Үүнд: 1-р зэргийн тогооч 5, 2-р зэргийн тогооч 6, 3-р зэргийн тогооч 4 тус тус ажиллаж байна. 

  • Эмчилгээний хоол судлалын тасгийн эрхлэгч Б.Нарантуяа
  • Имайл хаяг: nar0219@yahoo.com
  • Эмчилгээний хоол судлалын тасгийн технологич инженер Ч.Оюун
  • Эмчилгээний хоол судлалын тасгийн ЭБЭЭ-ийн хэсгийн ахлах тогооч Д.Эрдэнэчимэг
  • Эмчилгээний хоол судлалын тасгийн ХЭ-ийн хэсгийн ахлах тогооч Г.Тунгалагтуул

Тасгийн үйл ажиллагаа:

Эмчилгээний хоол судлалын тасаг нь Эх барих эмэгтэйчүүд, хүүхдийн гэсэн 2 үндсэн хэсгээр үйл ажиллагаагаа явуулдаг. 2 хэсэг нь хүнсний бүтээгдэхүүнийг тус тусдаа боловсруулдаг.

Сар бүр бүрдэл өдрийн эмчилгээний хоолны цэс гаргаж, 90 гаруй технологийн картын дагуу сар бүр хоолны цэсээ 1-16 ширээ тус бүрээр зохиож, 55 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг ашиглан 50 гаруй нэр төрлийн хоол, ундаагаар үйлчилдэг.
Хоногт хүүхдийн болон эх барих эмэгтэйчүүдийн эмнэлгийн ойролцоогоор 500-650 хэвтэн эмчлүүлэгч нарт 1-16 дугаар бүхий ширээний хоолоор өдрийн 4-5 удаагийн давтамжтайгаар үйлчилдэг.
Монгол Улсын Эрүүл мэндийн сайдын 2007 оны 11 тоот тушаалын дагуу 1-16 ширээний ширээний хоолыг дэд хувилбаруудаар өдөр бүр тасгаас ирүүлсэн хоолны захиалга мэдээний дагуу хийж, үр дүнг тооцон ажиллаж байна.

Хоол үйлдвэрлэл үйлчилгээнд нэвтрүүлэхээр зорьж буй шинэ арга
• Хүүхдийн эмнэлгийн мэдрэлийн эмгэг судлалын тасагт хэвтэн эмчлүүлж буй ‘’Эпилепсия’’ оноштой үйлчлүүлэгч нарт зориулагдсан кето хоолны онцлогийг судлан, ШУТИС-ийн хоол шим судлалын тэнхимтэй хамтран хоолны цэс зохиосон ба хэрэгжүүлэх
• Эмнэлгийн хоол шим тэжээл, үйлдвэрлэл үйлчилгээг олон улсын жишигт хүргэн, НАССР /эгзэгтэй цэгийн аюулгүйн дүн шинжилгээний тогтолцоо/ тогтолцоо нэвтрүүлэх

Бидэнтэй Харилцах

  • Хаяг: ЭХЭМҮТ - Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг,
    16060 Улаанбаатар, Монгол улс
  • Утас: 362205 Захиргаа: 27011
  • Факс: + (976)-11-362633
  • Лавлагаа, дотуур холбоотой холбогдох утас: 362676