ЭХЭМҮТ-ИЙН АРИУТГАЛ, ХАЛДВАРГҮЙТГЭЛИЙН ТАСАГ

ЭРХЭМ ЗОРИЛГО

Эх, хүүхдэд үзүүлэх эмнэлгийн ариутгал, халдваргүйтгэлийн тусламж үйлчилгээг дэлхийн жишигт хүргэн, орчин үеийн оношлогооны дэвшилтэт технологит тулгуурлан чанарын баталгаатай үзүүлэхэд, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвараас сэргийлэх үйл ажиллагааг мэргэжил арга зүйгээр удирдан зохин байгуулахад оршино.

МЭРГЭЖЛИЙН ХҮЧИН ЧАДАЛ

Ариутгалын тасаг нь анх Улсын хүүхдийн клиникийн эмнэлгийн ариутгалын кабинетийн суурин дээр 1987 онд ЭНЭШТ-ийн хэмжээнд үйлчлэх төвлөрсөн ариутгалын тасаг болтлоо өргөжин зохион байгуулагдаж ажиллаж ирлээ.
1987-1997 он хүртэл ЭБЭЭ, ХДК, ХМЗК-ийн эмчилгээ, оношлогооны тасгуудын ариутгал, халдваргүйтгэл, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвараас сэргийлэх арга хэмжээг удирдан зохион байгуулан ажиллаж байсан. 1997 оноос ЭБЭЭ-ийн ариутгалын тасаг нь тусдаа бие даан гарч үйл ажиллагааг явуулсан. ЭНЭШТ-ийн ерөнхий захирлын тушаалаар 2005 онд ариутгалын тасгуудыг нэгтгэж “ Халдвар судлал, ариутгалын тасаг” нэртэй 24 орон тоотойгоор баталж үйл ажиллагаагаа явуулсан. 2009 оноос тасгийн нэрийг шинэчлэн өөрчилж “Ариутгал, халдваргүйтгэлийн тасаг” болгосон бөгөөд 2012 оны 10 сараас төвийн нэгдсэн угаалгын хэсгийг байгууллага түрээсийн аж ахуй нэгжээс авч өөрийн эмнэлгийн харьяалалд авч манай тасагт өгсөнөөр нийт 31 орон тоотой ажиллаж байна.
2017 оны байдлаар ариутгал, халдваргүйтгэлийн тасаг нь 3 их эмч, 15 ариутгагч, 2 угаагч, 4 индүүчин, 2 туслах ажилтан, 1 тусгай хог хаягдал хариуцсан ажилтан, 4 үйлчлэгчтэй төвийн 6 хэсэгт үйл ажиллагаа явуулж байна.

Тасгийн эрхлэгч Б.Отгончимэг
Тархвар судлаач, их эмч, ахлах зэрэгтэй
Утас: 11-362676 - 27043
Цахим шуудан: otgoo_sb5528@yahoo.com
Тархвар судлаач эмч М.Уранчимэг
Боловсролын магистр
Утас: 11-362676 - 27044
Цахим шуудан: uugii_1025@yahoo.com
Тархвар судлаач Э.Онончимэг
Утас: 11-362676 - 27042
Цахим шуудан:onon_e2008 @yahoo.com
Ахлах ариутгагч Б.Хоролгарав
Ерөнхий мэргэжлийн сувилагч
Утас: 11-362676 - 27043
Цахим шуудан:khorloo.b @yahoo.com

ҮЙЛ АЖИЛЛАГАА
Төвийн ариутгал, халдваргүйтгэлийн тасаг нь 6 хэсэгт үйл ажиллагааг явуулдаг. Үүнд :

1. Хүүхдийн эмнэлэгт үйлчлэх ариутгалын хэсэг
Тус ариутгалын хэсэг нь 24 цагийн үйл ажиллагаатай.
Хүний нөөцийн тухайд 5 ариутгагч ажилладаг бөгөөд эмнэлгийн дунд мэргэжилтэй ариутгалын мэргэшил эзэмшсэн 3, ариутгалын мэргэжилтэй 2 ариутгагч ажиллаж байна.
Хүүхдийн эмнэлгийн бүх тасаг нэгжүүдээс тусламж үйлчилгээ, оношлогоо шинжилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн багаж, хэрэгсэл, материал, хөвөн шарикийг хүлээн авч халдваргүйжүүлэн угааж, хатааж, боож, савлаж, ариутгаж олгодог.
Өрөө тасалгааны тухайд: Тасгийн ажилчдын амрах, хувцас солих , ариутгалын өрөөнүүд, тасгийн эрхлэгч, ахлах ариутгагч, ариун цэвэр, агуулах зэрэг өрөөнүүдтэй. Ариутгалын өрөөнүүд нь ЭМС-ын 187 тоот тушаалын 2 дугаар хавсралтын дагуу бохир, цэвэр ариун бүсээр зааглагдсан. Бохир бүсэд тасаг нэгжүүдээс ирсэн багаж, хэрэгслийг хүлээн авч, халдваргүйжүүлж угаадаг аппарат тоног төхөөрөмжийг суурилуулсан 3 өрөөтэй.
Тоног төхөөрөмжийн тухайд: Тасаг нэгжүүдээс ирсэн багаж, хэрэгслийг угаах зориулалтын бүрэн автомат UNICLEAN SL M 9-1 маркийн бүрэн автомат угаалгын машин 3 ширхэгийг суурилуулсан. Ус нэрэгч 25л багтаамжтай 1 ширхэг, багаж хатаах шүүгээ ШСС-80л багтаамжтай 1 ширхэг, багаж савлах зориулалтын цаасан уут , багаж боож савлах индүү 1 ширхэг, багаж ариутгах автоклав ГП-100 маркийнх 1 ширхэг, Unisteri SL 636-1 маркийн 160 л /26л/ багтаамжтай бүрэн автомат автоклав 1 ширхэг тус тус ажиллаж байна.

2. Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэгт үйлчлэх ариутгалын хэсэг
Тус ариутгалын хэсэг нь 24 цагийн ажиллагаатай.
Тус ариутгалын хэсэгт ажиллаж байгаа хүний нөөцийн тухайд 6 ариутгагч ажилладаг бөгөөд эмнэлгийн дунд мэргэжилтэй ариутгалын мэргэшил эзэмшсэн 4, ариутгалын мэргэжилтэй 2 ариутгагч ажиллаж байна.
ЭБЭЭ-ийн бүх тасаг нэгжүүдээс тусламж үйлчилгээ, оношлогоо шинжилгээнд хэрэглэгдэх эмнэлгийн багаж, хэрэгсэл, материал, хөвөн шарикийг хүлээн авч халдваргүйжүүлэн угааж, хатааж, боож, савлаж, ариутгаж олгодог.
Өрөө тасалгааны тухайд: Тасгийн ажилчдын амрах, хувцас солих , ариутгалын өрөөнүүд, агуулах зэрэг өрөөнүүдтэй. Ариутгалын өрөөнүүд нь ЭМС-ын 187 тоот тушаалын 2 дугаар хавсралтын дагуу бохир, цэвэр ариун бүсээр зааглагдсан. Бохир бүсэд тасаг нэгжүүдээс ирсэн багаж, хэрэгслийг хүлээн авч, халдваргүйжүүлж угаадаг аппарат тоног төхөөрөмжийг суурилуулсан 1 өрөөтэй.
Цэвэр хэсэгт халдваргүйжүүлж угаасан багаж хэрэгслийг хатааж, боож савлах, ариутгах 2 өрөөтэй. Ариун хэсэгт ариутгаж гарсан багаж, хэрэгсэл, бусад зүйлсийг түр хадгалах 1 өрөөтэй.
Тоног төхөөрөмжийн тухайд: Тасаг нэгжүүдээс ирсэн багаж, хэрэгслийг угаах зориулалтын бүрэн автомат UNICLEAN SL M 9-1 маркийн бүрэн автомат угаалгын машин 3 ширхэгийг суурилуулсан . Ус нэрэгч 25л багтаамжтай 1 ширхэг, багаж хатаах шүүгээ ШСС-80л багтаамжтай 1 ширхэг, багаж савлах зориулалтын цаасан уут /сард 5-20 см өргөнтэй 70 метрийн урттай цааснаас 3 ширхэгийг /, багаж боож савлах индүү 1 ширхэг, багаж ариутгах бүрэн автомат 460 л багтаамжтай STERIVAP 691 маркийн автоклав 2 ширхэг ажиллаж байна.

3. Эмнэлгийн зөөлөн эдлэлийн халдваргүйтгэлийн хэсэг
Төвийн хэмжээний бүх тасаг нэгжүүдийн зөөлөн эдлэлийг урьдчилсан сэргийлэх болон голомтын халдваргүйтгэлийг хийдэг.
Өрөө тасалгааны тухайд: Ариутгагч нарын амрах, хувцас солих, ариун цэврийн өрөө,тасаг нэгжүүдээс зөөлөн эдлэл хүлээн авч ариутгах өрөө, цэвэр олгох өрөө, бодис хадгалах өрөө бүхий нийт 6 өрөөтэй.
Хүний нөөцийн хувьд сувилагч мэргэжилтэй, ариутгалаар мэргэшсэн ариутгагч 1, хүүхдийн эмнэлгийн тасаг нэгжүүдэд урьдчилан сэргийлэх болон голомтын агаарын халдваргүйтгэл хийх 1 мэргэжлийн ариутгагчтай.
Тоног төхөөрөмжийн хувьд: Зөөлөн эдлэл халдваргүйтгэх зориулалтын ВФЭ-2 -1,4 маркийн ОХУ-д үйлдвэрлэсэн бүрэн автомат аппарат ажиллаж байгаа бөгөөд 2012 онд суурилуул
4. Нэгдсэн угаалгын хэсэг:
Хүний нөөцийн тухайд: Нийт 7 ажилтантай. 2 угаагч, 4 индүүдэгч, 1 үйлчлэгч тус тус ажиллаж байна.
Өрөө тасалгааны тухайд: Угаалгын хэсэг нь стандарт хэмжээнд заагдсан өрөө тасалгаанууд нь норм хэмжээгээр байдаг. Тасаг нэгжүүдээс ирсэн зөөлөн эдлэлийг хүлээн авч ангилан ялгаж, халдваргүйжүүлэх өрөө, зөөлөн эдлэлийг угаах өрөө, сэгсэрч хатааж, индүүдэх өрөө, угаасан зөөлөн эдлэлийг түр хадгалах өрөөтэй.
Аппарат, тоног төхөөрөмжийн тухайд: Зөөлөн эдлэл угаах зориулалтын бүрэн автомат 25 кг даацтай угаалгын машин 2 ширхэг, 7кг даацтай бүрэн автомат угаалгын машин 4 ширхэг, хатаагч 3 ширхэг, бул индүү 2, гар индүү 2 ширхэг тус бүрэн ажиллаж байна.
Долоо хоногт 6 өдөр ажилладаг.


5. Эмнэлгийн гаралтай тусгай хог хаягдал түр хадгалах хэсэг:
Хүний нөөцийн тухайд: Эрүүл мэндийн байгууллагын тусгай хог хаягдлын чиглэлээр мэргэшсэн боловсон хүчин ажилладаг.
Өрөө тасалгааны тухайд 2016 оны 5 сард хог хаягдал түр хадгалах хэсэгт барилгын урсгал засварыг хийж бүрэн тохижуулсан. Зай багтаамжийн хувьд хангалттай.
Тоног төхөөрөмжийн тухайд: Тасаг нэгжүүдээс ирсэн тусгай хог хаягдлыг жигнэх 100 кг даац бүхий автомат жинтэй. Стандарт хэмжил зүйн үндэсний төвөөр баталгаажилтыг хийлгэсэн.

6. Эмгэг судлалын шинжилгээний бэлтгэл хэсэг:
Хүний нөөцийн хувьд эрүүл мэндийн салбар, шүүхийн шинжилгээний хүрээлэнд 35 жил ажилласан туршлагатай мэргэжилтэн 1, залуу боловсон хүчин 1 тус тус ажилладаг.
Өрөө тасалгааны тухайд төрөлжсөн нарийн мэргэжлийн эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны стандарт хэмжээнд заагдсан өрөө тасалгаатай. Тоног төхөөрөмжийн тухайд: Шинжилгээ хийх зориулалтын 3 ширээтэй. Шинжилгээний 2 ком багажтай. Шинжилгээнд орох болон орсон материалыг хадгалах зориулалтын хөргөгч 4 байршуулсан.

Ар гэрт салах ёслол гүйцэтгэх нөцөл бүрэн хангасан зориулалтын ёслолын өрөөтэй.

Халдварын сэргийлэлт хяналтын чиглэлээр дараах үйл ажиллагааг хэрэгжүүлэн ажилладаг.Үүнд:
Үйл ажиллагааны хүрээнд:

  • Тархвар судлаач эмч нар нь Төвийн Ерөнхий захирлын 2014 оны 272 тоот тушаалаар ЭМС-ын 2014 оны 186, 187 тоот тушаалыг хэрэгжүүлэн халдварын сэргийлэлт хяналтын чиглэлээр явуулах үйл ажиллагааны төлөвлөгөө, шинжилгээт хяналт хийх хуваарийг оны эхэнд гарган батлуулан ажилладаг. Тасаг нэгжүүдийн халдварын сэргийлэлт хяналтын үйл ажиллагаанд дэмжлэгт хяналт хийхдээ дараах чиглэлээр хийдэг.
  • Эмч, эмнэлгийн мэргэжилтний гарын ариун цэвэр сахилт, гар угаах арга техник /гар угаалтын чанар болон түвшингийн үнэлгээ/
  • Тусламж үйлчилгээнд давтан хэрэглэж байгаа багаж, хэрэгслийн ариутгал, халдваргүйтгэл
  • Тасаг нэгжүүдэд хэрэглэж буй халдваргүйтгэлийн бодисын хэрэглээ
  • Тусламж үйлчилгээнээс гарч буй тусгай хог хаягдлын ангилалт, хог хаягдалтай харьцаж байгаа байдал
  • Тасагт хийгдэж буй цэвэрлэгээ, тасгийн эмх цэгц, халдварын сэргийлэлт, хяналтын дэглэм
  • Халдварын сэжигтэй тохиолдлуудын мэдээлэл
  • Өртөлтийн дараах сэргийлэлтийг арга хэмжээний бэлэн байдал
  • Нян судлалын шинжилгээний хариу, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ
  • Тусгаарлан сэргийлэлтийн дэглэмийг мөрдүүлэн ажилладаг.
  • Тасаг нэгжүүдэд халдварын сэргийлэлт хяналтын чиглэлээр хяналтыг хийхдээ хяналтын хуудас ашиглаж хийдэг. Мөн тасаг нэгжүүдэд халдвар хяналтын чиглэлээр сургалтыг тогтмол явуулдаг.Тархвар судлаач эмч нар нь чанарын алба, эм зүйн алба, сувилахуйн албадуудтай хамтарч дэмжлэгт хяналтыг хийдэг.
  • Төвийн хэмжээнд эмч, ажилчдын гарын ариун цэвэр сахилтыг сайжруулах талаар ХСХА-с бусад албатай хамтарч нэлээд олон ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Гар угаалтын чанарыг “Black box” аппаратаар тогтмол шалгаж байна. Төвийн хэмжээнд гарын ариун цэвэр сайжруулах техникийн нөхцөлөөр 100% хангасан. Мөн мэргэжлийн эмч нараар тасралтгүй сургалтыг явуулан ажиллаж байна.
  • Тусламж үйлчилгээний цэгт гар утасны хэрэглээг хязгаарлан хэвшүүлэн ажиллаж байна.

ТАСГИЙН ОЛОЛТ АМЖИЛТ
АРИУТГАЛ, ХАЛДВАРГҮЙТГЭЛИЙН ТАСАГТ НЭВТРҮҮЛСЭН ШИНЭ ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ

  1. UNICLEAN SL M 9-1-Багаж угаах бүрэн автомат угаалгын машин
  2. STERIVAP 691-багаж хэрэгсэл ариутгах бүрэн автомат автоклав.
  3. UNISTERI SL 636-1- багаж хэрэгсэл ариутгах бүрэн автомат автоклав
  4. ГП100– багаж ариутгах хагас автомат автоклав
  5. SF-B -Багаж пакетлах машин
  6. ВФЭ маркийн зөөлөн эдлэл ариутгах дезкамерийн аппарат
  7. Зөөлөн эдлэл угаах 25кг даац бүхий бүрэн автомат угаалгын машин
  8. FUNERALA-Эмгэг судлалын шинжилгээ хадгалах хөргөгч
  9. “Black box”-Гар угаалтын чанар шалгах аппарат зэргийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн хэрэглэж байна.

ТАСГИЙН ХЭТИЙН ЗОРИЛГО

Олон Улсын ISO 15189 магадлан итгэмжлэлд хамрагдана.

Бидэнтэй Харилцах

  • Хаяг: ЭХЭМҮТ - Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг,
    16060 Улаанбаатар, Монгол улс
  • Утас: 362205 Захиргаа: 27011
  • Факс: + (976)-11-362633
  • Лавлагаа, дотуур холбоотой холбогдох утас: 362676