Эм зүйн тасгийн танилцуулга

Тасгийн зорилго

Эм зүйн албаны үйл ажиллагаа нь эмчилгээний тасаг нэгжийг чанартай эм, эмнэлгийн хэрэгслээр тасралтгүй жигд хүртээмжтэй хангах , эмийн захиалга хүлээн авах, хуваарилан олгох үйл ажиллагааг түргэн шуурхай зохион байгуулах, эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх, ховор үнэтэй эм, эмнэлгийн хэрэгслийн хангамжийг сайжруулах, эмийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулж, эм эмнэлгийн хэрэгсэл, урвалж оношлуурын аюулгүй байдлыг хангаж, хангалт, зарцуулалтын мэдээллийн тогтолцоог сайжруулан, эмийн хууль тогтоомжуудыг сурталчилан хэрэгжүүлэх үндсэн зорилтуудын хүрээнд чиглэгдсэн.


 Эм зүйн тасгийн бүтэц, зохион байгуулалт, мэргэжлийн хүчин чадал

  • Эм найруулах хэсэг
  • Нөөцийн болон эм олгох хэсэг
  • Клиник эм зүйн хэсэг гэсэн үндсэн бүтэцтэй

Тагийн эрхлэгч-1, нөөцийн эм зүйч-1, эм шалгагч-1, эмнэлзүйн эм зүйч-1, эмнэлзүйн эм судлаач-1, эм олгогч эм зүйч-3, эм найруулагч 2, шил угаагч-1, үйлчлэгч1 нийт 12 ажилтны бүрэлдэхүүнтэй эм зүйн тасгийн үйл ажиллагаа явуулж байна.

Тасгийн эрхлэгч Х.Балданжав
утас: 362676–27040, цахим шуудан: Baldanjav.Kh@gmail.com
Нөөцийн эм зүйч В.Оюунгэрэл
утас: 362676–27041, цахим шуудан: Oyunaa_ABB@yahoo.com
Эм шалгагч Б.Дүгэрээ
утас: 362676–27041, цахим шуудан: Duudee0806@gmail.com
Эмнэлзүйн эм судлаач Ч.Цэцэгмаа
утас: 362676–27042, цахим шуудан: Tsetsegmaa20@yahoo.com
Эмнэлзүйн эм зүйч Ц.Солонго
утас: 362676–27042, цахим шуудан: Solongo111@gmail.com
Эм олгогч эм зүйч С.Мөнхзаяа
утас: 362676–27041, цахим шуудан: Munkhzayasanj@gmail.com
Эм олгогч эм зүйч Г.Шинэням
утас: 362676–27041, цахим шуудан: Shinee_dazzle@yahoo.com

Эм олгогч эм зүйч Г.Болорцэцэг
утас: 362676–27041, цахим шуудан: Bolortsetseg8899@gmail.com
Эм найруулагч Ч.Отгонжаргал
утас: 362676–27041, цахим шуудан: Otgoo2547@gmail.com
Эм найруулагч С.Даваасүрэн
утас: 362676–27041, цахим шуудан:

Шил угаагч Х.Янжмаа
утас: 362676–27041, цахим шуудан:
Үйлчлэгч Н.Сонинбаяр
утас: 362676–27041, цахим шуудан:


Үйл ажиллагаа

Тус тасаг нь дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Үүнд:

  • Төвийн хэмжээнд нийлүүлэгдэж байгаа эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж бодисын хангалт, чанар, зарцуулалт, тендерийн гэрээний хэрэгжилтэнд хяналт тавих
  • Эмчилгээний тасгуудыг эм, эмнэлгийн хэрэгслийн хэрэгцээ зарцуулалтанд тавих хяналтыг сайжруулан ажиллах
  • Эмийн захиалга авах, нэгтгэх, өвчтөн тус бүрээр эмийн зарцуулалтыг тооцох үйл ажиллагааг цахим хэлбэрт шүлжүүлэх ажил хэрэгжүүлэх
  • Эмийн сангийн дотоод бэлдмэлийн чанарыг сайжруулах, эмийн шинжилгээнд шаардлагатай урвалж бодисоор ханган ажиллах.
  • Эм, эмнэлгийн хэрэгслийн худалдан авалтын үйл ажиллагаанд ЭЭЗХ, ЭТҮЧА, ХШҮДАХ ажилтан, эмчилгээ эрхэлсэн захирлууд оролцож хяналт тавих механизм бүрдүүлэх.
  • ЭМС –ын 2014 оны 336 дүгээр, 2013 оны 415 дугаар тушаалын хэрэгжилтийг эрчимжүүлэх ажлыг зохион байгуулахад оролцох
  • Эмийн жорын маягт, эмийн жор бичилтийн MNS5376:2014 стандартын хэрэгжүүлж ажиллах.
  • MNS5376:2014 стандартыг эмч нараар судлуулах, жор бичилтэнд тогтмол хяналт тавих
  • Антибиотик эмийн зохистой хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор төвийн хэмжээнд антибиотик эмийн хэрэглээнд судалгаа хийх

Тасгийн ололт, амжилт

  • ЭМС-г сайдын 286 тоот тушаал, ЭХЭМҮТ-н Захирлын А/127 тоот тушаал, ЭТҮЧА-ны 2015 оны 10-р сарын 08-ны өдрийн зөвлөмжийн дагуу эмийн аюулгүй байдлыг сайжруулах зорилгоор Эм зүйн тасгийн эмийн нөөцийн хэсэгт эмийн тооцооны программ хангамжийг шинээр суулгаж, тус төвд хэрэглэдэг 1200 гаруй нэрийн эм, эмнэлгийн хэрэгсэл, урвалж бодисыг бар коджуулан, бүх орлого бүртгэх, зарлага бичих, тайлан гаргах үйл ажилагааг энэхүү программ хангамжийн тусламжтайгаар бар код уншуулан гүйцэтгэх болсон.
  • Эм, эмнэлгийн хэрэгсэл, оношлуурын нэр төрөл, тоо ширхэг нэмэгдэж, зайлшгүй шаардлагатай эмийн хангамж эрс сайжирсан.
  • Эм зүйн тасгийн хамтын тооцоотой эм олгогч нарын ажлын хариуцлагыг дээшлүүлэх, эмийн нөөцийн өрөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор камержуулах асуудлыг захиргаанд тавин шийдүүлсэнээр тус тасгийн 2 нөөцийн өрөөнд 5 камер тавьж суурилуулан, хяналт тавин ажиллах боломжийг бүрдүүлсэн.
  • Эм зүйн тасгийн Эмнэлгийн хэрэгслийн нөөцийн өрөө болон ажилчдын хувцасны өрөөг тохижуулан ашиглалтанд оруулсан.
  • Байгууллагаас зохион байгуулж байгаа тэмцээн уралдаан, сургалт, олон нийтийн ажилд идэвхи санаачлагатай, амжилт үзүүлэн оролцдог.

Бидэнтэй Харилцах

  • Хаяг: ЭХЭМҮТ - Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг,
    16060 Улаанбаатар, Монгол улс
  • Утас: 362205 Захиргаа: 27011
  • Факс: + (976)-11-362633
  • Лавлагаа, дотуур холбоотой холбогдох утас: 362676