ЭХЭМҮТ-ийн Нэгдсэн лабораторийн тасаг

ЭРХЭМ ЗОРИЛГО

Эх, хүүхдэд үзүүлэх эмнэлгийн лабораторийн тусламж үйлчилгээг орчин үеийн оношлогооны дэвшилтэт технологит тулгуурлан чанарын баталгаатай үзүүлэхэд оршино.

МЭРГЭЖЛИЙН ХҮЧИН ЧАДАЛ

Анх 1952 онд Гандангийн Хүүхдийн больниц байгуулагдахад эмнэл зүйн лабораторийн суурь тавигдаж, Хүүхдийн эмнэлэгийн даргын тушаалаар 1 их эмч, нэг мэргэжилтэн, нэг лаборантын оронтой батлагдаж, лабораторийн анхны эмчээр Н. Ендонцэрэн, н.Бузина нар ажиллан, үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Анх цусны ерөнхий шинжилгээ, шээсний ерөнхий шинжилгээ, шээсэнд цөсний пигмент тодорхойлох зэрэг шинжилгээ хийж эхэлсэн байна.
2016 оны байдлаар Нэгдсэн лабораторийн тасаг нь 8 их эмч, 23 лаборант, 4 үйлчлэгчтэй үйл ажиллагаа явуулж байна.

Тасгийн эрхлэгч Б.Саранцэцэг
Хүний их эмч, Анагаах Ухааны магистр
Утас: 11-362676 - 27045
Цахим шуудан: sarantsetseg.b@ehemut.mn
Лабораторийн ахлах зэргийн эмч П.Чулуунхүү
Хүний их эмч, Анагаах Ухааны магистр
Утас: 11-362676 - 27047
Цахим шуудан: chors_chuk@yahoo.com
Лабораторийн эмч C.Оюунгэрэл
Хүний их эмч
Утас: 11-362676 - 27045
Цахим шуудан:ouyna64@yahoo.com
Лабораторийн эмч Т.Ягаанцэцэг
Хүний их эмч
Утас: 11-362676 - 27045
Цахим шуудан:yagaanaa74@yahoo.com
Лабораторийн эмч Н.Гэрэлмаа
Хүний их эмч
Утас: 11-362676 - 27045
Цахим шуудан:ngerelmaa@yahoo.com
Микробиологич Т.Мөнгөнтуул
Био-Анагаах судлаач
Утас: 11-362676 - 27045
Цахим шуудан: munguud_0512@yahoo.com
Микробиологич Н.Алтанчимэг
Био-Анагаах судлаач
Утас: 11-362676 - 27045
Цахим шуудан:altanchimeg.n@ehemut.mn
Тэргүүлэх зэргийн ахлах лаборант Ц.Эрдэнэбаяр
Утас: 11-362676 - 27047
Цахим шуудан: erdenebayar_tsed@yahoo.com
Бакалавр, тэргүүлэх зэргийн лаборант С.Батцэрэн
Утас : 11-362676 - 27045
Цахим шуудан: sengee_battseren@yahoo.com
Ахлах зэргийн лаборант Т.Нямбаяр
Утас: 11-362676 - 27045
Цахим шуудан:nyamaatogoo@yahoo.com
Тэргүүлэх зэргийн лаборант Л.Нэргүй
Утас: 11-362676 - 27047
Цахим шуудан: nerguilham@gmail.com
Ахлах зэргийн лаборант А.Нямсүрэн
Утас: 11-362676 - 27046
Цахим шуудан:ailhuunyamsuren@gmail.com

ҮЙЛ АЖИЛЛАГАА

ЭХЭМҮТ нь Монгол Улсын хэмжээнд тусламж үзүүлдэг нарийн мэргэжлийн тасаг нэгжүүдтэй учир манай лабораторийн үйл ажиллагаа өөрийн гэсэн өвөрмөц шинжилгээ оношлогоо шаарддаг бөгөөд Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг, Хүүхдийн эмнэлэг, Хүүхдийн зөвлөх поликлиник, Нөхөн үржихүйн зөвлөх поликлиник-ээр үйлчлүүлэгчдийн шинжилгээг 24 цагийн турш дараах бүтцээр үйл ажиллагаа явуулж байна. Үүнд:

  • Эмнэл зүйн цус судлал
  • Эмнэл зүйн биохими
  • Эмнэл зүйн дархлаа-даавар
  • Эмнэл зүйн бичил амь судлал

Тус лаборатори нь жилдээ 200 гаруй үзүүлэлтээр давхардсан тоогоор 500 000 гаруй хүн нэгж шинжилгээ хийж байгаа нь бусад томоохон клиник эмнэлэгийн лабораториас даруй гуравны нэгээр илүү байгаа юм. Нэгдсэн лабораторийн тасаг нь Эрүүл мэндийн багц хууль, хууль тогтоомжийн бусад акт, ЭХЭМҮТ-ийн дотоод журмыг баримтлан ажилладаг. Түүнчлэн ДЭМБ-ийн “Бактерит менингитийн үүсгэгчийг тодорхойлох” болон “Пневмококк-ийг лабораторит өсгөвөрлөх” зэрэг төсөлт ажил 8 жилийн хугацаанд хэрэгжүүлэн ажиллаж байна.

Лабораторит хийгддэг өвөрмөц шинжилгээнүүд:

  1. Цусны хүчил шүлтийн тэнцвэр цусны хийн найрлага тодорхойлох шинжилгээг 20 үзүүлэлтээр (24 цагаар)
  2. Нөхөн үржихүйн дааврууд (Prolactin, Progesterone, estradiol, FSH, HCG+β, LH, TSH)
  3. Хоногийн шээсэнд Са, Р, амин хүчил тодорхойлох шинжилгээ
  4. Тархи нугасны шингэний эс зүйн шинжилгээ (Эсийн центерфуг ашигладаг)
  5. Ясны хэмийн шинжилгээний хариуг олон улсын FAB ангилалаар
  6. TORCH халдвар болон ELISA оношлогооны бусад өвөрмөц шинжилгээнүүд
  7. Өсөлтийн болон бамбайн дааврын цогц шинжилгээ болон ACTH, Cortisol
  8. Цусны хавдарыг олон улсын FAB ангилалаар
  9. Зарим хавдарын маркерүүд (хөхний, өндгөвчний болон элэгний хавдарын маркер)
  10. Цусны өсгөврийн шинжилгээг бактери өсгөвөрлөх машинаар бодит хариу гаргах
  11. Үжлийн маркер – прокальцитонин
  12. Бүлэгнэлтийн цогц шинжилгээ - APTT, PT, INR, TT, Фибриноген, Д димер, Виллебрандын болон VIII, IX фактар
  13. Үе мөчний шинжилгээ – RF болон CRP тоон үзүүлэлтээр гаргадаг.

ТАСГИЙН ОЛОЛТ АМЖИЛТ
ОНОШЛОГООНД НЭВТРҮҮЛСЭН ШИНЭ ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИ 

  1. SYSMEX-XE-2100 – Цусны шинжилгээний хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий автомат анализтор - Япон
  2. SWELAB - Цусны шинжилгээний автомат анализатор - Щвед
  3. Хүчил шүлтийн газ анализатор - Цусны хийн найрлага, хүчил шүлтийн тэнцвэр үзэх анализатор – Герман
  4. Cobas e-411 - Фермент холбох урвалаар шинжилгээ хийх бүрэн автомат анализатор - Герман
  5. Cobas c-311 – Биохимийн бүрэн автомат анализатор - Герман
  6. Cobas u-411 – Шээсний хагас автомат анализатор – Герман
  7. STA compact – Цусны бүлэгнэлтийн бүрэн автомат анализатор – Франц
  8. BD FACs Canto II – Цусны хавдар оношлох цусны гадаргуугийн маркер тодорхойлох аппарат - Герман
  9. UriSed + LabMat - Шээсний бүрэн автомат анализатор - Герман
  10. BACTEC 9050 – Цусны бактер өсгөвөрлөх машин - Америк
  11. PCR био-аюулгүйн бокс – нуклейн хүчлийн аргаар шинжилгээ хийх био-аюулгүйн бокс
  12. Laica - Микроскопи /2 нүдний/
  13. Memmert – агааргүйтэн бактер өсгөвөрлөх CO2 термостат
  14. Thermo multiskan FC- Фермент холбох урвалын шинжилгээний уншигч аппарат
  15. Thermo wellwash - Фермент холбох урвалаар шинжилгээ хийх угаагч аппарат
  16. Uniclean SL – Лабораторийн сав угаах бүрэн автомат угаагч аппарат
  17. Tому SX-700 – Ариутгал халдваргүйтгэлийн автоклав – Япон
  18. Tому ES-315 - Ариутгал халдваргүйтгэлийн автоклав – Япон
  19. ROTANTA 460 RF – Цусны ийлдэс ялгах хөргөлттэй болон эсийн центерфуг
  20. Гүн хөлдөөгч – Ийлдэс, бактерийн өсгөвөр хадгалах -80 0С хөлдөөгч
  21. Cobas b-221 - Цусны хүчил шүлтийн тэнцвэр цусны хийн найрлага тодорхойлох шинжилгээг 20 үзүүлэлтээр - Герман

Оношлогоонд нэвтрүүлэхээр зорьж буй шинэ технологи, аргууд


  1. Osmometer – Цусны осмос тэсвэрлэх чадвар тодорхойлох аппарат
  2. Био-аюулгүйн бокс – Бактерийн өсгөвөр бэлтгэх био-аюулгүйн бокс
  3. Өтгөнд Камбилобактер тодорхойлох шинжилгээ
  4. Шээсэнд микроальбумин, уураг болон Na-ийг Cobas c-311 бүрэн автомат анализатораар тодорхойлох
  5. Хүний папиломавирүс тодорхойлох - Фермент холбох урвалын шинжилгээ

Тасгийн хэтийн зорилго

Олон Улсын ISO 15189 магадлан итгэмжлэлд хамрагдана.

Бидэнтэй Харилцах

  • Хаяг: ЭХЭМҮТ - Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг,
    16060 Улаанбаатар, Монгол улс
  • Утас: 362205 Захиргаа: 27011
  • Факс: + (976)-11-362633
  • Лавлагаа, дотуур холбоотой холбогдох утас: 362676