Төвийн аж ахуйн тасгийн танилцуулга

Тасгийн зорилго

Төвийн цэвэрлэгээ үйлчилгээ, объектын бүрэн бүтэн байдлыг хангах, тээврийн хэрэгслээр үйлчлэх, төвийн барилгын засвар болон мужааны засвар үйлчилгээг мэргэжлийн түвшинд гүйцэтгэхэд оршино.

Мэргэжлийн хүчин чадал

Тус тасаг нь төвийн ерөнхий захирлын 2011 оны “Төвийн дүрэм, бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай” 188 тоот тушаалаар Хангамж үйлчилгээ, инженер технологийн албанд харъяалагдан үйл ажиллагаа явуулж байна.
2017 онд Төвийн аж ахуйн тасаг нь тасгийн эрхлэгч, жолооч 6, харуул 20 /үндсэн 16, гэрээт 4/, үйлчлэгч 2, гадна талбайн үйлчлэгч 2 /гэрээт/, мужаан 1, барилгын засалчин 2 гэсэн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

Тасгийн эрхлэгч Л.Төмөр

Харуулын ахлагч Д.Ганбаатар

Үйл ажиллагаа

Тус тасаг нь дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. Үүнд:

  1. Төвийн хэмжээнд тасаг нэгж болон гадаад үзэмжинд барилгын болон мужааны засвар үйлчилгээг өгөгдсөн стандартын дагуу чанартай хурдан шуурхай хийж гүйцэтгэх
  2. Тусламж үйлчилгээнд шаардлагатай дуудлага, үйлчилгээний ажилд үйлчлэх үйлчилгээг тээврийн хэрэгслээр гүйцэтгэх
  3. Төвийн объект, үл хөдлөх хөрөнгө, хуулиар олгогдсон эзэмшил газар, объектын доторхи эд хогшил, хайс хашааны бүрэн бүтэн байдлыг хамгаалах, гэмт халдлагаас сэргийлэх
  4. Төвийн хэмжээнд ажлын байр нийтийн эзэмшлийн талбайн цэвэрлэгээ үйлчилгээг стандартын дагуу хийх

Бидэнтэй Харилцах

  • Хаяг: ЭХЭМҮТ - Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг,
    16060 Улаанбаатар, Монгол улс
  • Утас: 362205 Захиргаа: 27011
  • Факс: + (976)-11-362633
  • Лавлагаа, дотуур холбоотой холбогдох утас: 362676