“ЭХ БАРИГЧИД ТУСЛАМЖИЙН ЧАНАРААР БУСДЫГ ДАГУУЛНА” УРИАН ДОР ОЛОН УЛСЫН ЭХ БАРИГЧ, СУВИЛАГЧДЫН БАЯРЫН ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭЛЭЭ.

Үйл ажиллагааг нээж ЭХЭМҮТ-ийн Зөвлөх эмч Н.Дашзэвэг үг хэлж, Аж ахуйн тасгийн ажилтан Д.Батсүх, Б.Эрдэнэчулуун нар төвийн сувилагч, эх баригч нарт зориулж ая дууны мэндчилгээ дэвшүүллээ. Нээлтийн арга хэмжээнд төвийн Эмнэлгийн тусламж үйлчилгээний албаны дарга А.Оюунчимэг, Хүний нөөцийн албаны дарга П.Отгонгэрэл, Сургалт, сурталчилгааны албаны дарга Г.Гэрэлмаа, Сувилахуйн албаны дарга Д.Пүрэвдаваа нар хүрэлцэн ирлээ.

Дээрх үйл ажиллагаа нь 3 хэсгээс бүрдсэн. Үүнд:

  • Хүндэтгэлийн хүлээн авалт
  • “Сайн байна уу? Үр минь” гарын авлагын танилцуулга
  • “Жирэмсэнтэй хавсарсан эмгэгийн үед үзүүлэх эмнэлзүйн ур чадварыг сайжруулах нь” сургалт

НҮЗП-ийн эх баригч П.Наранцэцэг “Эх баригчийн сайхан мэргэжил” сэдэвт лекцийг уншиж анхны төрөлгийг хэрхэн удирдсан, өөрийн ажил амьдралын олон сайхан дурсамжаасаа хуваалцаж, залуу үеийн эх баригч, сувилагч нарт туршлагаасаа хуваалцлаа. Мөн төвийн эх баригч, сувилагч нарын чөлөөт цаг, дурсгалтай зургийн цомог видео бичлэгийг бэлтгэн хүргэсэн.

“Сайн байна уу? Үр минь” шинээр ээж аавч болж байгаа хосуудад зориулан боловсруулж гаргасан гарын авлагын талаар Сувилахуйн албаны арга зүйч, Ахлах зэрэгтэй эх баригч М.Мөнхөө танилцуулж санал авлаа. Үдээс хойш Цус, цусан бүтээгдэхүүний хэрэглээ, эрэмбэлэн ангилалт, манас таталтын үед үзүүлэх тусламж, хавсарсан эмгэгтэй жирэмсэнг хянах, жирэмсний шинжилгээ, ургийн өсөлт бойжилт, түүнтэй холбоотой зөвлөгөө, сургалт зохион байгуулах тухай зэрэг нийт 8 сэдвээр лекц уншигдсан. Лекцийг Мэдээгүйжүүлэг, хагалгааны нэгдсэн тасгийн их эмч Б.Ганбилэг, Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч М.Камара, Чанарын менежер Х.Цогзолмаа, Нөхөн үржихүйн зөвлөх поликлиникийн их эмч Ж.Түвшинтунгалаг, Г.Сэлэнгэ, Б.Халиунаа, Эм зүйн тасгийн фармакологич Ц.Солонго, Дотоод сургалт хариуцсан мэргэжилтэн Л.Ганчимэг нар уншлаа.

Дээрх арга хэмжээнд нийт 115 сувилагч, эх баригч, эмнэлгийн тусгай мэргэжилтнүүд хамрагдлаа.  

Сургалт, сурталчилгааны алба

Сувилахуйн алба 

 

Нярайлсан эхийг асрах гэж

Нялх хүүхдийн дууг сонсох гэж

Алаг хөөрхөн үрийг нь тэврүүлэх гэж

Амьд явахын жаргал амсуулах гэж

Би эх баригч болсон

suvilagch20181-02

 

suvilagch20181-03

suvilagch20181-04

suvilagch20181-05

orbis

orbis-logo-1

Бидэнтэй Харилцах

  • Хаяг: ЭХЭМҮТ - Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг,
    16060 Улаанбаатар, Монгол улс
  • Утас: 362205 Захиргаа: 27011
  • Факс: + (976)-11-362633
  • Лавлагаа, дотуур холбоотой холбогдох утас: 362676