“Жирэмслэхээс сэргийлэх эм хэрэгслийн өдөр”-ийг тэмдэглэж байна

 Untitled-1

2007 оноос жил бүр дэлхий дахинд “Жирэмслэхээс сэргийлэх эм хэрэгслийн өдөр”-ийг тэмдэглэдэг уламжлалтай. Энэ жилийн хүрээнд ЭХЭМҮТ “Хүүхэд бүр хүссэн байх ёстой” гэсэн уриан дор эмэгтэйчүүд, залуучуудын  бэлгийн болон нөхөн үржихүйн мэдлэгийг дээшлүүлэх, тэднийг хамгаалах, зөв шийдвэр гаргахад туслах, зөв сонголтыг хийхэд дэмжих зорилготойгоор өдөрлөг зохион байгуулж байна. Өдөрлөгт хүрэлцэн ирсэн эмэгтэйчүүд, залуучуудад “Гэр бүл төлөвлөлт”, “Жирэмснээс сэргийлэх эм хэрэгсэл”-ийн талаар мэдээлэл өгч байна.

                Монгол улсад 2015 оны байдлаар үр хөндөлтийн 18168 тохиолдол бүртгэгдсэн байна. Үр хөндөлт хийлгэж буй эмэгтэйчүүдийг насны бүлгээр авч үзвэл 20-иос доошхи насных 5.1 хувь, 20-34 насных 70.0 хувь эзлэж байна. Өмнөх онтой харьцуулахад 20-иос доош насны үр хөндөлтийн түвшин 1.5 хувиар буурсан байгаа нь сайшаалтай боловч жирэмслэхээс сэргийлэх эм хэрэгслийн талаар сургалт, сурталчилгаа зохион байгуулах арга хэмжээг эрчимжүүлэх шаардлагатай байна.

Нөхөн үржихүйн насны 1000 эмэгтэйн 54.6 нь, 15-49 насны эмэгтэйчүүдийн 54.1 хувь нь ямар нэг жирэмслэхээс сэргийлэх эм хэрэгслийг хэрэглэдэг байна.

Гэр бүл төлөвлөлт гэж юу вэ?

n  Гэр бүл төлөвлөлт гэдэг нь хувь хүн гэр бүлийн хосуудын өөрсдийн эрүүл мэнд , эдийн засаг , амьдралын байдалд тохируулан хүссэн цагтаа жирэмсэлж , хүссэн хүүхдээ төрүүдэх явдал юм. Гэр бүл төлөвлөт нь хүний үндсэн эрхүүдийн нэг болох хувь хүмүүс, хосуудад хүүхдийн тоо , төрөлт хоорондын зайг зохицуулахад  тусална. 

Гэр бүлээ төлөвлөх нь дараах ач холбогдолтой

n  Эмэгтэй хүн эх болоход биеийн болон сэтгэл санааны бэлтгэлтэй байна

n  Ирээдүйн ээж аав хоёð хүүхэдтэй болоход бэлтгэж өөрсдийн эрүүл мэндийн байдалд анхаарал тавьж , эрүүл зан үйлийг эрхэмлэж эрүүл хүүхэд төрөх бололцоог нэмэгдүүлнэ.

n  Хүүхдээ өсгөн бойжуулахтай холбоотой эдийн засгийн болон орчны өөрчлөлтийг тооцож хамтран шийдвэр гаргах боломж нээгдэнэ.

Анхаарах зүйл:

n  Гэр бүл төлөвлөлт нь зөвхөн эмэгтэй хүний асуудал гэж ойлгож болохгүй

n  Зөвхөн гэрлэсэн хосуудын асуудал биш хүүхэдтэй болохыг хүсээгүй хэнч хэрэглэж болно.

n  Хосууд хоёулаа оролцож, хамтран шийдвэр гаргаж нэг нэгэндээ дэмжлэн үзүүлэн өөрсөддөө тохирох аргыг сонгосноор гэр бүл төлөвлөлтийг зөв хэрэгжүүлж чадна

n  Гэр бүл төлөвлөлтөнд үр хөндөлт ордоггүй

Гэр бүл төлвлөлтийг хэрэгжүүлэхдээ жирэмслэлтээс хамгаалах аргуудыг хэрэглэнэ. Дараах төрлийн жирэмслэлтээс хамгаалах аргууд байна. Үүнд:

Жирэмслэлтээс сэргийлэх аргын хэлбэрүүд

1.     Умайн хөндийн ерөндөг

2.     Яаралтай ууж жирэмслэлтээс хамгаалах эм

3.     Дааврын хавсарсан эм уух

4.     Дааврын гаралтай тариа хийлгэх

5.     Үтрээний гаралтай хамгаалалт

6.     Бэлгэвч, хаалт хэрэглэх

7.     Үрийн хоолойг боох

8.     Хуанлийн арга

9.     Хөхүүл үеийн биений юмгүйдэл

Жирэмснээс сэргийлэх аргуудын талаар дараах линкээр орж дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.

Мэдээ мэдээлэл – Эмч зөвлөж байна гэсэн хэсэгт оруулна уу

Умайн ерөндөг

n     Хуванцар, жижигхэн уян хэрэгслийг ерөндөг гэнэ. Үүнийг жирэмслэхээс хамгаалах зорилгоор эмэгтэйн умайн хөндийд тавьдаг. Ерөндөг нь хэлбэр, хэмжээ, төрлийн хувьд олон янз байх бөгөөд манайд зэсээр ороосон TCu-380A маркийн ерөндөгийг өргөн хэрэглэж байна. Ерөндөг ихэнхдээ утастай байх ба умайн хөндийд тавьсан ерөндгийн утас нь эмэгтэйн үтрээнд сул унжиж байдаг. 

Зэстэй ерөндөг нь умай болон үр дамжуулах хоолойд эр бэлгийн эсийн амьдрах ба хөдлөх орчныг өөрчилж, улмаар үр тогтох явцыг саатуулдаг. Умайн ханын салст бүрхэвчийг цочроосноор тогтсон үр хөврөлийг умайн хананд бэхлэгдэх, цаашид өсөж хөгжих явцыг саатуулдаг.

21 

Ерөндөг тавих эсрэг заалт

n  Хурц үрэвсэл

n  Шалтгаан тодорхойгүй умайн цус алдалт

n  Умайн хүзүү, үтрээний үрэвсэл шархлаа

n  Төрсний дараах 48 цагаас 4 долоо хоног хүртэлх хугацаанд

n  Өндгөвчийн болон умайн хавдар

n  БЗХӨ

n  Жирэмсэн

n  Бага аарцгийн эрхтний сүрьеэ

Яаралтай ууж жирэмслэхээс хамгаалах эм (ЯУЖХЭ)

n  Жирэмслэхээс хамгаалах эмээ уухаа мартах, жирэмслэж болох үед хамгаалтгүй бэлгийн хавьталд орох, бэлгэвч цоорч урагдах, умайн ерөндөг унах, хүчиндүүлэх зэрэг санамсаргүй бөгөөд харамсалтай явдлууд амьдралд тохиолддог.Ийм үед жирэмслэхээс хамгаалах зорилгоор уг аргыг хэрэглэж болно.Сүүлийн хорь гаруй жилийн хугацаанд дааврын эмийг өндөр тунгаар хэрэглэх замаар жирэмслэхээс хамгаалах арга болгон хэрэглэж иржээ.Уг аргыг үр дүнтэй хэрэглэхийн тулд хамгаалтгүй бэлгийн хавьталд орсны дараа, өндөр тунтай дааврын эмийг 72 цагийн дотор багтаж уух ёстой.

 
22 

Жирэмслэлтээс сэргийлэх уух эм

n  Уух эмийн гол үйлчилгээ нь өндгөвчинд өндгөн эс боловсрох үйл явцыг зогсоохын зэрэгцээ түүний найрлаганд байгаа прогестерон нь умайн хүзүүний сувгын салиаг өтгөрүүлж, эр бэлгийн эс умайд нэвтрэх боломжийг багасгадаг. Түүнчлэн умайн салстыг өөрчилдөг бөгөөд энэ нь үр тогтсон өндгөн эсийг умайд бэхлэгдэх боломжгүй болгодог ба өөрөөр хэлбэл жирэмслэхээс сэргийлэх хамгийн өндөр үр дүнтэй аргын нэгд тооцогддог.

n  Эмийг сарын тэмдгийн 5 дах хоногоос 1 гэсэн тооноос эхлэн оройд нэг ширхэгээр хоол идсэний дараа сумны дагуу ууна.

n  Эмийг уухаа мартсан бол санасан даруйд 1 ш-г ууж оройноос нь дахин үргэлжлүүлнэ. 2 хоног уухаа мартсан тохиолдолд 2 –г цуг ууж оройноос нь дахин үргэлжлүүлнэ.

n  3-с дээш хоног мартсан тохиолдолд хамгаалах чадвар байхгүй болно

 

23 

Тариа

n  Депо-провера

n  Депо-провера – депот-медроксипрогестерон ацетат /ДМПА 150 мг/ нь жирэмслэлтээс хамгаалах дан прогестерон хэмээх даавар агуулсан жирэмслэхээс хамгаалах өндөр үр дүнтэй тариа юм. Тариулснас хойш биед 3 сарын турш бага тунгаар прогестерон ялгаруулж жирэмслэхээс хамгаална.

n  өндгөвчинд өндгөн эс боловсрох үйл явцыг зогсоохын зэрэгцээ түүний найрлаганд байгаа прогестерон нь умайн хүзүүний сувгын салиаг өтгөрүүлж, эр бэлгийн эс умайд нэвтрэх боломжийг багасгадаг. Түүнчлэн умайн салстыг өөрчилдөг бөгөөд энэ нь үр тогтсон өндгөн эсийг умайд бэхлэгдэх боломжгүй болгодог ба өөрөөр хэлбэл жирэмслэхээс сэргийлэх хамгийн өндөр үр дүнтэй аргын нэгд тооцогддог.

 
24 

Үтрээний арга

Хэсэг газрын үйлчилгээтэй лаа, шахмал, тос, хаалт хэлбэрээр тохиолдоно.

Хэрэглэх заалт:

n  Хөхүүл болон төрсний дараах үед

n  Дааврын гаралтай ЖХЭ хэрэглэхгүй үед

n  Ямарч насны хүмүүс хэрэглэж болно

Эмийг хэрэглэх заавар:

n  Бэлгийн хаьцаанд орохоос 5-10 мин өмнө үтрээнд бэлдмэлийг хийнэ. Нэг шир-г зөвхөн нэг л удаагийн хавьталд хэрэглэнэ.

n  Бэлгийн харьцаанд орохоос 2 цагийн өмнө болон бэлгийн харьцаанд орсны 2 цагийн дараа  угаалга хийхгүй.

 
25 

Эрэгтэй бэлгэвч

n  Бэлгэвч нь маш нимгэн, уян резинэн материалаар хийгдсэн, хавьтлын өмнө эрэгтэй хүн хөвчирсөн бэлэг эрхтэндээ углаж, эмэгтэйг жирэмслүүлэхээс хамгаалах зорилгоор хэрэглэдэг хэрэгсэл юм.Бэлгэвчийг мөн бэлгийн замын халдвар, ХДХВ/ДОХ авах ба халдвар тараахаас сэргийлэх зорилгоор хэрэглэдэг.

 
26 

Эмэгтэй бэлгэвч

Хэрхэн хамгаалдаг вэ?

n  Бэлгийн хавьтлын үед эрэгтэйн шодойноос ялгарсан үрийн шингэнийг бэлгэвчинд хуримтлуулж, үтрээнд оруулахгүй саатуулснаар жирэмслэхээс хамгаалахаас гадна үтрээний шүүрэлд байгаа бэлгийн замаар халдах өвчний нянг эрэгтэйд дамжуулж халдаах, эсвэл өөрөө эрэгтэйгээс халдвар авахаас хамгаалдаг.

 
27 

Үрийн хоолой боох

Эмэгтэйн үрийн хоолойг боох

Хэн хэрэглэж болох вэ:

n  35-с дээш насны хоёр болон түүнээс хүүхэдтэй дахин төрөх хүсэлгүй эмэгтэйчүүд хийлгэж болно.

Хэзээ хийлгэж болох вэ:

n  Төрсний дараах 2 цагийн дотор, кесарево хагалгаагаар төрөх үед эсвэл төрснөөс хойш хийлгэж болно.

 
 28
 

Эрэгтэйн үрийн сувгийг боох

n  Төмсгөнд боловсорч гүйцсэн эр бэлгийн эсүүдийг дамжуулах үүрэгтэй үрийн сувгийг мэс заслын аргаар тасалдаг. Ингэснээр эр бэлгийн эсүүд нь түрүү булчирхай ба үрийн цэврүүнээс ялгарсан үрийн шингэнд орох боломжгүй болно. Энэ ажилбарыг хэсэг газрын мэдээ алдуулалтын дор 15-20 минутын хугацаанд хийдэг. 

29 

Хуанлийн арга

Сарын тэмдгийн мөчлөг тогтмол хүмүүс хэрэглэж болно.

Давуу тал:

1.     Хэрэглэхэд хялбар

2.     Эсрэг заалт байхгүй

Дутагдалтай тал:

1.     БЗХӨ-с хамгаалахгүй

2.     100% хамгаалахгүй

 
 30

Бидэнтэй Харилцах

  • Хаяг: ЭХЭМҮТ - Хувьсгалчдын гудамж, Баянгол дүүрэг,
    16060 Улаанбаатар, Монгол улс
  • Утас: 362205 Захиргаа: 27011
  • Факс: + (976)-11-362633
  • Лавлагаа, дотуур холбоотой холбогдох утас: 362676