АНАГААХЫН УДАМЗҮЙН ЛАБОРАТОРИЙН ЗОРИЛГО


Анагаахын удам зүйн лаборатори нь үндэсний хэмжээнд хүүхэд, насанд хүрэгчдэд удамшлын ба төрөлхийн өвчний лабораторийн цогц оношилгоо, үйлчилгээг үзүүлнэ.
Нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар баримталж байгаа төрийн бодлого, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, ураг нярайн эрт оношилгооны чадавхыг
сайжруулах, төвийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөнд тусгагдсан зорилго, зорилтыг хэрэгжүүлэх зорилгоор ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирлын 2012 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Дугаар 242 тоот “Анагаахын удамзүйн лаборатори байгуулах тухай” тушаалаар Анагаахын удамзүйн лаборатори нь ЭХЭМҮТ-ийн бие даасан алба нэгж болон байгуулагдсан. ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирлын 2012 оны 12 дугаар сарын Дугаар 518 тоот “Анагаахын удамзүйн лабораторийн бүтэц, бүрэлдэхүүн, ажиллах журмыг батлах тухай” тушаал гарснаар ЭХЭМҮТ-ийн дэргэд Анагаахын удамзүйн лаборатори нь 4 их эмч-судлаач, 1 лаборантын орон тоотойгоор байгуулагдаж 2012 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс албан ёсоор үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Анагаахын удамзүйн лаборатори нь бүтцийн хувьд удамзүйн лаборатори ба
удамзүйн зөвөлгөө өгөх кабинет гэсэн 2 үндсэн нэгжтэй бөгөөд лаборатори нь цитогенетик, молекул генетик, биохими генетикийн шинжилгээний аргуудыг ашиглан удамшлын өвчнийг оношлох, жирэмсэн эхчүүд ба эрсдэл бүхий нярайн дунд удамшлын ба хромосомын өвчний магадлалыг тодруулах илрүүлэг шинжилгээг дархлаа-даавар, биохими генетикийн шинжилгээний аргаар хийж гүйцэтгэж байна.