ЭРХЭМ ЗОРИЛГО
Төрөлжсөн мэргэжлийн тусламж үйлчилгээг үйлчлүүлэгчдэд чанар хүртээмжтэй байлгахыг эрхэм болгон эмнэлгийн тасаг нэгжийн цэвэрлэгээ
үйлчилгээг стандартын шаардлагын дагуу хийж гүйцэтгэхэд оршино.

МЭРГЭЖЛИЙН ХҮЧИН ЧАДАЛ


ЭХЭМҮТ-ийн захирлын 2011 оны 6 сарын 27-ны өдрийн 118 тоот “Төвийн дүрэм, бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн батлах тухай” тушаалаар ХЭ-ийн
АА-н хэсэг болж хэсгийн ахлагч 1, нярав 5, үйлчлэгч 5 гэсэн орон тоотойгоор шинэчлэн байгуулагдсан. Төвийн захирлын 2013 оны 1-р сарын 7-ны өдрийн 15
(б) тоот “Гэрээт үйлчлэгч ажиллуулах тухай” тушаалаар ажлын шаардлагаар шөнийн ээлжийн гэрээт 6 үйлчлэгч ажиллуулах болсон. 2016 оны байдлаар
хэсгийн ахлагч 1, нярав 5, өдрийн үйлчлэгч 5, шөнийн ээлжийн үйлчлэгч 6, нийт 17 орон тоотойгоор ажиллаж байна. 2020 оны 4-р сарын 17-ны өдрөөс эхлэн шөнийн
ээлжийн үйлчлэгч ажиллуулахгүй болж хэсгийн ахлагч 1, нярав 5, өдрийн үйлчлэгч 5 гэсэн орон тоотой ажиллаж байна.

ХЭ-ААХ-ийн ахлагчаар Б.Пүрэвсүрэн 2011 оноос, няраваар О.Нямгэрэл /2017 он хүртэл/, Б.Должинсүрэн /2022 он хүртэл/, Ц.Цогзолжаргал /2012 оноос/, Т.Цэвэлмаа /2017 оноос/ Т.Одонтунгалаг /2018 оноос/, П.Батчимэг /2024 оноос/, М.Болор-Эрдэнэ 2024 оноос тус тус няраваар ажиллаж байна.
2011 оноос үйлчлэгч О.Долгоржав, С.Пүрэвсүрэн /2013 он хүртэл/, П.Цэцэгдулам /2025 он хүртэл/, Д.Ариунжаргал /2020 он хүртэл/, Ц.Оюунчимэг, Н.Оюун, Г.Цэрэнчимэд нар одоог хүртэл ажиллаж байна. Өндөр настан Б.Цэцэгбал 2002 он хүртэл лавлахын сувилагчаар, үйлчлэгч Д.Доржоо /2010 он хүртэл/ ажиллаж байсан Өнөөдрийн байдлаар няравууд ажилладаг.


Дэмжих үйлчилгээний тасаг нэгжүүдийн дунд зохиогдсон спортын 4 төрөлт
тэмцээнд 2019 онд гар бөмбөг 1-р байр, сагсан бөмбөг 3-р байр, 2023 онд гар
бөмбөг дэд байр, 2014 онд ХҮИТА-ны бүтээлч хамт олноор 2024 онд ЭХЭМҮТ-ийн
шилдэг хамт олноор шалгарсан.

ХЭ-ААХ-ийн ажилчдын авсан шагналуудаас дурдвал.
1. Б.Цэцэгбал – өндөр настан - “Алтан гадас”
2. Б.Должинсүрэн- ”Хөдөлмөрийн хүндэт медаль”
3. Б.Пүрэвсүрэн -”Хөдөлмөрийн хүндэт медаль”

ҮЙЛ АЖИЛЛАГАА
Хүүхдийн эмнэлгийн бүх тасаг нэгжийн эд аж ахуй, эмнэлгийн нийтийн эзэмшлийн цэвэрлэгээ үйлчилгээг хариуцан Хангамж үйлчилгээтэй холбоотой тасаг эмнэлгийн бүх тасаг нэгжүүдийн сантехник, цахилгаан, барилга, мужааны болон бусад бүх асуудлыг цаг тухайд нь шийдвэрлүүлэх, нийтийн эзэмшлийн талбайн цэвэрлэгээг хариуцан үйл ажиллагаагаа явуулж байна