Зорилго:
Эх, хүүхдэд үзүүлэх төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг ээлтэй, цэвэр аюулгүй орчинд үзүүлэхэд халдварын сэргийлэлт, хяналтын дэглэмийг чанд
мөрдүүлж, тусламж үйлчилгээнд хэрэглэгдэх багаж хэрэгсэл, зөөлөн эдлэл, ажилчдын хувцас, хэрэгслийн угаалга, цэвэрлэгээ, халдваргүйтгэл, ариутгалыг
орчин үеийн дэвшилтэт технологит тулгуурлан, чанарын баталгаатай хийх, тусламж үйлчилгээнээс гарсан аюултай хог хаягдлын ангилал цуглуулалт, түр хадгалалтыг
тушаал зааврын дагуу хийж, байгал орчинд ээлтэй боломжит аргыг нэвтрүүлэх, эмгэг судлалын шинжилгээний өмнө болон дараах хадгалалт, эмгэг судлалын шинжилгээний бэлтгэл байдлыг стандартын дагуу хийх орчин нөхцөлийг бүрдүүлэхэд оршино.
Манай тасаг төвийн хэмжээнд 8 хэсэгт үйл ажиллагаа явуулж байна.
▪ Хүүхдийн эмнэлэгт үйлчлэх ариутгалын хэсэг
▪ Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэгт үйлчлэх ариутгалын хэсэг
▪ Эмнэлгийн зөөлөн эдлэлийн халдваргүйжүүлэх хэсэг
▪ Эмнэлгийн зөөлөн эдлэлийн угаалгын хэсэг
▪ Эмнэлгийн гаралтай аюултай хог хаягдал түр хадгалах хэсэг
▪ Эмгэг судлалын шинжилгээний бэлтгэл хэсэг
▪ Төвийн халдварын сэргийлэлт, хяналтыг хариуцсан хэсэг
▪ Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг, хүүхдийн эмнэлгийн халдварын
сэргийлэлт, хяналтын асуудлыг хариуцсан хэсэг
Бид бүхэн 8 хэсэгт 31 орон тоотойгоор үйл ажиллагааг явуулж байна.Тасгийн
хэсгүүдэд орчин үеийн дэвшилтэт тоног төхөөрөмжүүдийг нутагшуулсан.