Итгэл бататгасан 14 жил

ЭХЭМҮТ нь Монгол улсад сургалт эрхэлж эхэлсэн хамгийн анхны байгууллага болж, 1998 оны 12 сарын 01-ний өдрөөс төгсөлтийн дараах резидентийн сургалтыг эхэлсэн. Тус төвийн төгсөлтийн дараах сургалт нь эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг тасралтгүй сургах, хөгжүүлэх замаар “Эрдэм шинжилгээ, сургалт, практикийн гурвалсан нэгдлийг бэхжүүлэх” стратегийн тэргүүлэх чиглэлийг хэрэгжүүлэхээр ажиллаж байна. ЭХЭМҮТ-ийн Нийгмийн эрүүл мэнд, сургалтын алба нь албаны дарга, төгсөлтийн дараах сургалт хариуцсан мэргэжилтэн 2, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн 1, дотоод сургалт хариуцсан мэргэжилтэн 1, гадаад харилцааны мэргэжилтэн 1, номын санч 1, нийт 7 хүний бүрэлдэхүүнтэй, Эх барих эмэгтэйчүүд судлал, Хүүхэд судлал, Сувилахуйн 3 тэнхимтэй, Эрдэм шинжилгээ, сургалт, гадаад харилцаа хариуцсан дэд захирлын шууд удирдлага дор ажилладаг. Нийгмийн эрүүл мэнд, сургалтын алба нь Эх барих эмэгтэйчүүд, хүүхэд, сувилахуйн чиглэлээр эмч, эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалт эхэлснээс хойш 32 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулж байна. Нийгмийн эрүүл мэнд, сургалтын алба нь дотроо 3 тэнхимтэйгээр (Эх барих эмэгтэйчүүд , хүүхэд, сувилахуй) 55 чиглэлээр 129 эмч, багштай хамтарч төгсөлтийн дараах сургалтыг зохион байгуулан
ажиллаж байна.
Үүнд:
• Төгсөлтийн дараах үндсэн мэргэшлийн сургалтыг Хүүхэд судлал, Эх барих, эмэгтэйчүүд судлал гэсэн 2 чиглэл
• Төрөлжсөн мэргэшлийн 20 чиглэл
• Мэргэжил дээшлүүлэх 33 чиглэлээр хавар, намар тус бүр элсэлт авч жилдээ 55 чиглэлээр 260-280 суралцагчийг хүлээн авч сургалтыг зохион байгуулан явуулж байна.
Тус төв нь төгсөлтийн өмнөх ба дараах сургалт эрхэлдэг 18 байгууллагатай хамтын ажиллагааны гэрээний хүрээнд сургалтын үйл ажиллагааг зохион байгууланажиллаж, жилдээ 2000 гаруй суралцагч тус төв дээр тойролтоор ирж суралцдаг. (төгсөлтийн дараах сургалтын үндсэн, төрөлжсөн, дээшлүүлэхийн суралцагчид, оюутнууд)
