Итгэл бататгасан 14 жил

ЭХЭМҮТ-ийн Нэгдсэн лаборатрийн тасаг нь Анх 1952 онд Гандангийн Хүүхдийн эмнэлэг байгуулагдахад эмнэлзүйн лабораторийн суурь тавигдаж, лабораторийн 2 эмчтэй үйл ажиллагаа эхлэж байсан. 2025 оны байдлаар батлагдсан 41 орон тоотойгоор тасгийн эрхлэгч-1, эмч-7, био-анагаахын мэргэжилтэн-2, ахлах лаборант-1 лаборант-27 шил угаагч-1, үйлчлэгч-2 ажиллаж байна.
Эх барих эмэгтэйчүүдийн эмнэлэг, Хүүхдийн эмнэлэг, ХЗП, НҮЗП-ээр үйлчлүүлэгчдийн
шинжилгээг 24 цагийн турш дараах бүтцээр үйл ажиллагаа явуулж байна.
Үүнд:
• Эмнэлзүйн Цус судлал
• Эмнэлзүйн Биохими
• Эмнэлзүйн Дархлаа даавар
• Эмнэлзүйн Бичил амь судлал
• Молекул Биологи гэсэн 5 хэсэг үйл ажиллагаа явуулж байна.
➢ SYSMEX XR2000, XN350 Цусны шинжилгээ, Биологийн ерөнхий шингэний шинжилгээг хийдэг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий бүрэн автомат
аппаратаар өдөрт дунджаар 150-200 шинжилгээг хийдэг. 2025 оноос HPC лиценз XR2000 аппаратад суулгуулж цусны үүдэл эсийг тоолдог болсон. Шээсний ерөнхий
шинжилгээг өдөрт дунджаар 200-250 шинжилгээг хийж үйлчилдэг урсгал цитометрийн аргаар аргаар шинжилдэг Sysmex UF-5000, LAbuMet-Pro3 аппаратыг ашиглаж байна.
➢ Биохимийн нэгж нь бүрэн автомат Roche C311, C501 аппаратаар 24 цагийн турш 60 гаруй үзүүлэлтээр, дунджаар 200-250 хүний шинжилгээг хийж үйлчилдэг. Вальпроны
хүчил,Карбамазепин, Ванкомицины эмийн тун тодорхойлдогоороо онцлогтой. 2025 оноос хүүхдийн хавдрын эмчилгээнд зориулж Метотриксат хавдрын эмийн хордлогын тунг тодорхойлох шинжилгээг шинээр нэвтрүүлэн хийж эхэлсэн. Мөн хүчил шүлт хийн тэнцвэрийг Roche B221 аппаратаар 24 цагаар өдөрт 70-80 шинжилгээг
хийдэг. Эмнэлзүйн Дархлаа даавар нь нийт 81 нэр төрлийн шинжилгээг Cobas6000 CobasE411 MaglumiХ3 зэрэг сүүлийн үеийн бүрэн автомат аппаратаар өдөрт
дунджаар 80-100 шинжилгээг хийж үйлчилдэг. Аутоиммуны оношилгоо, эрхтэн шилжүүлсэн үйлчлүүлэгчийн такролимус,циклоспорин эмийн тунгийн шинжилгээг
хийдгээрээ онцлог юм. Эмнэлзүйн бичил амь судлал нь 24 цагийн турш бүх төрлийн нянгийн өсгөвөрлөх шинжилгээг өдөрт дунджаар 100-150 шинжилгээ хийж үйлчилдэг. Нян ялган дүйхбүрэн автомат BD PHEONEX, цусанд нян өсгөвөрлөх BD Bactec9050 бүрэн автомат аппарат, ХТН илрүүлэх GeneXpert аппаратаар шинжилгээг хийж үйлчилж байна.
➢ Молекул биологийн шинжилгээний төрлийг нэмэгдүүлэхээр 2025 онд ПГУ-аар бактер болон вирусийн халдварыг илрүүлэх БНСУ-ын BIORad бүрэн автомат анализатори шинээр суурилуулсан. Одоогоор амьсгалын замын халдварын шинжилгээг хийж байна. Цаашид бүх төрлийн сорьцонд ПГУ-аар бактер болон вирусийн халдварыг илрүүлэх шинжилгээг хийх зорилт тавин ажиллаж байна.
