Хүний нөөцийн алба нь хүний нөөцийн албаны дарга -1, хүний нөөцийн менежер -4, бичиг хэргийн ажилтан -1, захиргааны архивч-1 гэсэн нийт 7 орон тоотой.
Хүний нөөцийн алба нь дараах чиг үүргийг хэрэгжүүлдэг.

Үүнд:

  1. Хүний нөөцийн хөгжлийн бодлого, стратеги, хөтөлбөр, хууль, журам, тушаал, бусад шийдвэрийн хэрэгжилтийг байгууллагын түвшинд зохион байгуулах;
  2. Байгууллагын хүний нөөцийн хэрэгцээг тооцож, төлөвлөх, төлөвлөгөө гарган хангалт, хуваарилалт, байршуулалт хийх, албан хаагчдыг тогтвор суурьшилтай ажиллах нөхцөлөөр ханган ажиллах;
  3. Ажилтнуудын хувийн хэрэг, холбогдох баримт бичгийг тогтоол, шийдвэрийн дагуу бүрдүүлэлт хийж хөтлөх;
  4. Ажилчдын нийгмийн баталгааны судалгааг тогтмол хийж, албан хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах чиглэлээр төсөл хөтөлбөр боловсруулах, хэрэгжүүлэх;
  5. Хүний нөөцийн үйл ажиллагааны ил тод байдлыг хангах, хувь хүний нууцыг хамгаалах нөхцөлийг бүрдүүлэх;
  6. Хөдөлмөрийн харилцааг зохицуулах эрх зүйн баримт бичгийг боловсруулах, шинэчлэх, сайжруулах, хэрэгжилтэд хяналт тавин ажиллах;
  7. Дээд шатны байгууллагаас ирүүлсэн хууль, дүрэм, журам, сайдын тушаалыг бүртгэж, танилцуулах, мэдээлэх, хэрэгжилтийг зохион байгуулах;
  8. Ажилтнуудын чадавхийг дээшлүүлэх арга хэмжээг зохион байгуулах, гүйцэтгэлийн удирдлагыг хэрэгжүүлэх;

Хүний нөөцийн алба нь дараах бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.