Тасгийн зорилго:
Нярайн тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах замаар нярайн өвчлөл,эндэгдлийг бууруулах, нотолгоонд суурилсан тусламж
үйлчилгээг хөгжүүлэх, дэвшилтэт технологийг нэвтрүүлэх Үйлчлүүлэгчдэд зориулагдсан нийт талбай-224мкв, заалны системтэй 1-р пост-46,6мкв, 2-р пост-61,4мкв, 3-р пост-46,6мкв, 4-р пост-53,7мкв, Тусгаарлах өрөө1 -7,8 мкв, Тусгаарлах өрөө 2 -7,9мкв

Тасгийн үйл ажиллагаа:
Нярай судлалын тасаг нь жилдээ 9000 гаруй нярай хүүхдэд Нярайн эрт үеийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээ үзүүлдэг ба нийт нярайн 10 гаруй хувь нь дутуу бага жинтэй нярай байна.Сэхээн амьдруулах-эрчимт эмчилгээний тусламж үзүүлдэг ба 2012 оноос дутуу нярай эмчилгээнд шинээр сурфактант эмчилгээ, СРАР-аар амьсгал
дэмжих эмчилгээнүүд хийж эхэлсэн нь олон улсын жишигт хүрсэн тусламжийг үзүүлж байна. Гадаад харилцаа жилээс жилд өргөжиж, эмч нарын 50 гаруй хувь нь
НҮБ-н ХАС болон Япон, Австри, Австрали, ОХУ, Итали зэрэг улсуудад мэргэжил дээшлүүлсэн туршлагатай. ДЭМБ-с хэрэгжүүлж буй Нярайн нэн шаардлагатай тусламж,
Нярайн сэхээн амьдруулалт, Спиртэнд суурилсан гарын халдваргүйжүүлэлт, Имж-эх асаргаа, Дутуу бага жинтэй нярайн менежмент, Эх нярайн тусламжид зайн оношлогооны дэмжлэг үзүүлэх зэрэг төслүүдийг тус тасаг амжилттай хэрэгжүүлж байна. 2002 оноос Америкийн хүүхдийн зүрхний сэхээн амьдруулалт төсөл,
ДЭМБ-ын Хүүхдийн сангийн ивээлээр Нярайн нэн шаардлагатай тусламж хэрэгжиж, 2022 онд давтан сургагч багш бэлтгэх сургалтандхамрагдаж, улмаар 21 аймагт Нярайн сэхээн амьдруулалт , Нярайн нэн шаардлагатай тусламж (ННШТ) семинарыг удирдан явуулдаг. 2012 оноос эхлэн Рафаэль сантай хамтран Нярайн сонсголын
скрининг, 2009 оноос Швейцарын Хүүхдийн хэт авиан оношлогооны нийгэмлэгтэй хамтран Нярайн түнхний дутуу хөгжил оношлох Швейцарь
Монголын хүүхдийн төсөл (SMOPP), Төрөлхийн болон бодисын солилцооны эмгэгийг эрт илрүүлэх нярайн тандалт шинжилгээ, сонсгол
бууралт, дутуу нярайн нүдний торлогийн эмгэгийг илрүүлэх шинжилгээнүүд хийж дээрхи эмгэгүүдийг эрт оношлон эмчилж хорвоод шинээр мэндэлсэн нярайг эрүүл саруул хүн болгон өсгөхөд чухал ач холбогдол үзүүлж байна. Нярайн эрчимт эмчилгээний хэсэг

Тасгийн бүтэц зохион байгуулалт:

Нярай судлалын тасаг нь 75 ортой, дутуу нярай эрчимт эмчилгээний 15 ортой, эрүүл нярайн хэсэг нь 60 ортой ажиллажбайгаа ба шинэ дэвшилтэт тоног төхөөрөмжөөр нярай хүүхдэд тусламж үйлчилгээг чанарын өндөр түвшинд үзүүлж байна. Тус тасагт нярайн нарийн мэргэжлийн 11 эмч, 39 сувилагч, туслах сувилагч 1, үйлчлэгч 5 нийт 56 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаа ба 27% нь тэргүүлэх болон ахлах зэрэгтэй эмч, сувилагч ажиллаж байна.Үүнд Анагаах ухааны докторант -1, АУ-ны магистр -3,
Тэргүүлэх зэрэгтэй эмч -1, Ахлах зэрэгтэй эмч-3, Тэргүүлэх зэрэгтэй сувилагч -6, ахлах зэрэгтэй сувилагч -7, бакалаврийн боловсролтой 19 сувилагч ажиллаж байна.


Оношилгоо эмчилгээнд нэвтрүүлсэн шинэ технологи:
1. Монгол улсад анх удаа сурфактант эмчилгээг амьсгал хямралын хам шинжтэй нярайд хэрэглэж эхэлсэн. (2012 он)2. “Neopuff” аппаратаар дутуу нярайн уушгийг удаашруулан хийлэх эмчилгээг хийж эхэлсэн. (2012 он)3. Судсаар хооллож байгаа нярай хүүхдийн уураг, нүүрс ус, өөх тос, эрдэс, шингэний тооцоог цахимаар хийж эмчилгээнд нэвтрүүлсэн. (2013 он)
4. Неинвазив аргаар СРАР-аар амьсгал дэмжих эмчилгээ хийж эхэлсэн. (2014 )
5. 2014 оноос Нярайн амьсгалыг зохиомолоор удирдахад холимог зохиомол горимыг түлхүү хэрэглэдэг болсноор амьсгалын дутагдалтай нярайн амьсгалын ажлыг багасгах, амьсгалын булчингуудыг амраах сайн талтай байгаа ба аппаратанд байх хугацаа богиноссон.
6. Нярайн цусны даралтыг үзэж цус эргүүлгийг сайжруулах эмчилгээ хийж эхэлсэн. (2014 он)
7. Маш бага жинтэй болон туйлын бага жинтэй нярайг хөхний сүүгээр бага хэмжээтэй хооллох аргаар хооллож эхэлснээр сүүний шингэц сайжирч, цаашид хүндрэх эрсдлийг багасгасан. (2012 он)
8. 2015 оноос 1000 граммаас бага жинтэй нярайг аппаратаас гаргахын өмнө амьсгалын төв дэмжих зорилгоор каффеин цитрат эмчилгээг судсанд хийж эхэлсэн нь үр дүнтэй байна.
9. 2024 онд нярайн уушгины даралт ихсэлт үргэлжлэх хам шинж (азотын исэл эмчилгээ)

10. 2024 онд Нярайн тархи хөргөөх эмчилгээ

11. НЯРАЙН ЦОГЦ СКРИНИНГ 2025 ОНООС БҮРЭН ХЭРЭГЖИЖ ЭХЭЛСЭН
2026 онд Оношлогоо эмчилгээнд нэвтрүүлэхээр зорьж буй шинэ технологи, аргууд:
❖ Бүтэлтийн үеийн нярайн хөргөөх эмчилгээг үргэлжлүүлэх
❖ Хөхний сүүний банк байгуулах
❖ Нярайн стандарт зүрхний эхо, зулай хэвлийн эхо-ны сургалтыг
эрчимжүүлэх
❖ Имж, эх асаргаа, хөхөөр хооллолтыг дэмжих өрөөтэй болох
❖ 1 эмч, сувилагч хөхний сүүний мэргэжилтэн бэлтгэх сургалтанд
хамруулж бэлтгэх