ӨСВӨР ҮЕИЙН КЛИНИКИЙН ЗОРИЛГО: Хүүхэд өсвөр насныханд эрүүл мэндийн ээлтэй тусламж үйлчилгээ үзүүлэх, үндэсний хэмжээнд лавлагаа төвийн үүрэгтэйгээр буюу өсвөр үеийн эрүүл мэндийн чиглэлээр эмч мэргэжилтнийг сургах, чадавхижуулах, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгөх.

“Монгол орны өсвөр насны охид, хөвгүүдийн аж байдлыг сайжруулах нь” төслийн хүрээнд, өсвөр үеийнхний эрэлт хэрэгцээнд тохирсон эрүүл мэндийн ээлтэй тусламж үйлчилгээ үзүүлэх зорилгоор 2002 онд ЭХЭМҮТ-ийн ХЗП-ийн дэргэд ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр “Өсвөр үеийнхэнд зөвлөгөө өгөх кабинет” байгуулагджээ.

ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирлын 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 65 тоот тушаалаар ХЗП-ийн “Өсвөр үеийнхэнд зөвлөгөө өгөх кабинет”- ийг “Өсвөр үеийн клиник” болгон зохион байгуулж, 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс ЭХЭМҮТ- ийн 3 дугаар байранд байрлан ажиллаж байна.

ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирлын 2017 оны А/44 тоот тушаалаар өсвөр үеийнхэн, оюутан, залуучуудад эрүүл мэндийн асуудлаа шийдвэрлэхэд нь туслах, эрүүл мэндийн мэдээлэл, зөвлөгөө өгөх зорилгоор Өсвөр үеийн клиник 80809106 утсаар зөвлөгөө өгөх ажлыг 2017 оны 05 дугаар сарын 08-наас эхлүүлсэн.

Өсвөр үеийн клиник нь нээгдсэн цагаасаа 1 эмч, 1 сувилагчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байгаад 2024 онд 2 дахь эмчийн орон тоо батлагдсанаар 2024 оны 08 дугаар сарын 05-наас 2 эмч, 1 сувилагчийн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.

Овог нэрс

Албан тушаал

Мэйл хаяг

1

Г.Оюундарь

Тасгийн эрхлэгч, их эмч

oyundari.g@ncmch.gov.mn

2

М.Мөнххишиг

Их эмч

munkhkhishig.m@ncmch.gov.mn

3

Н.Дэлгэрмаа

Сувилагч

Delgermaa.N@ncmch.gov.mn