Радиологийн Тасаг болон Хүүхдийн Радиологийн Нийгэмлэгийн үндэс суурь нь 1952 онд Улсын Төв Эмнэлгийн дэргэд Хүүхдийн Больницыг байгуулагдахад анх суурь нь тавигдаж, цагийн эмч лаборанттай ажиллаж эхэлсэн түүхтэй. Энэ нь Монгол улсад хүүхдэд рентген шинжилгээний тусламж үзүүлсэн анхны байгууллага болж байсан билээ. Анхны эмч Б.Намжил нь Москва хотод рентгений эмчийн курс төгсөөд ирж байжээ.1970 оноос монгол улсын төрийн төрийн соёрхолт хүний гавьяат эмч Д.Дамдин эмч ажиллаж байсан.

Манай тасаг нь 1987 онд Улсын Хүүхдийн Төв Эмнэлэг нь Эх нялхсын Эрдэм Шинжилгээний Төв нэртэй болж шинэчлэгдэхэд параклиникийн дэргэд улсын хэмжээнд их эмч Д.Төрмөнх эрхлэгчтэй /1987-1990/ хүүхдийн үйл оношийн тасаг байгуулагдаж түүний харъяалалтай рентген кабинет нь дүрс оношлогооны 6 их эмч,12техникчтэй 24цагийн үйл ажиллагаагаа явуулж, жилдээ 55000 нэгж шинжилгээ хийж байжээ. Манай рентген шинжилгээний судалгаагаар эрдэмтэн Жамъянжав, Лунтан, Басбиш, Байгаль нар уушигны болон бөөр шээс ялгаруулах замын, хоол боловсруулах эрхтэний эмгэгүүдээр эрдмийн зэрэг хамгаалж, Д.Авирмэд, Д.Дамдин нарын тэргүүтэй баг ”Хүүхдийн хоол боловсруулах эрхтэний мэс заслын эмчилгээний тулгамдсан асуудлыг хам шийдсэн нь” сэдвээр “Монгол Улсын Төрийн соёрхол” шагнал хүртсэн байна.

Үйл оношийн тасаг маань 1996-2007 он хүртэл Хүүхдийн Зөвлөх Поликлиниктэй нэгдэж ажиллаж байгаад ЭНЭШ-ийн Захирлын 2007 оны 8сарын 28ны өдрийн 151 тоот тушаалаар ХДК-ийн Үйл Оношзүйн тасгийг байгуулахад түүний харъяанд байх болсон.Тасгийн эрхлэгч Д.Оюунчимэг тасгийн арга зүйчээр Р.Норпилмаа /2007-2008он/ Ц.Золзаяа /2008-2012 / ажиллаж байсан.

1987онд анхны хэт авиан кабинетийг үйл оношийн тасгийн харьяанд байгуулж хүүхдийн мэс засалчаар ажиллаж байсан эмч Б.Наранчимэгийг 1987 оны 3-р сард хэт авиан оношлогооны мэргэжил олгох 4 сарын курсэд сургаж эмчээр, нярайн тасгийн сувилагч С.Эрдэнэтуяаг сувилагчаар томилсноор үйл ажиллагаа нь эхэлсэн байна. Хүүхдийн хэт авиан тусламж үйлчилгээний лавлагаа төв гэдэг утгаар 1999 онд сургагч багшаар ажиллах заавар ирсэний дагуу эмч Б.Наранчимэг 1999-2011 оныг хүртэл нийт 82 эмчид хүүхдийн хэт авиан шинжилгээний мэргэжил эзэмшүүлжээ.

2007 оноос нярайн түнхний үеийн дутуу хөгжил мултралыг хэт авиагаар эрт оношлох, эмчлэх Графын аргыг нэвтрүүлж эмч Р.Эрдэнэсувд ,Ц.Цогзолмаа, Ч.Баттулга нар оюуны өмчийн патент авсан бол 2011 оноос эмч Ч.Баттулга , мэс заслын эмч С.Туяа, эмч Ц.Цогзолмаа нар хамтран Нярайн гэдэсний үхжилт үрэвслийн үед хэт авиагаар гэдэсний хананд үнэлгээ өгч Беллийн ангилалаар ангилах аргыг нэвтрүүлснээр оношлогоо эмчилгээнд шинэ дэвшил авчирсан.

2016 онд Компьютер томографийн аппарат, 2022 онд соронзон резонанст томографийн тоног төхөөрөмжүүдийг суурилуулан хүүхдийн шинжилгээнүүдийг хийж эхэлсэн байна.

Манай Хүүхдийн Радиологийн Нийгэмлэг нь 2010 онд анх 10 хүний бүрэлдэхүүнтэй тус дүрс оношилгооны тасгаа түшиглэгдэн байгуулагдаж байлаа.

2012 оноос ЭНЭШТөв нь ЭХЭМҮТ нэртэй болсон бөгөөд Хүүхдийн Зөвлөх Поликлиниктэй буцаж нэгдэж ажиллаж эхэлж байгаад 2022 оноос Радиологийн тасаг болон өргөжиж тасгийн эрхлэгчээр нь клиникийн профессор тэргүүлэх зэргийн дүрс оношилгооны эмч Ч.Баттулга, ахлах техникчээрр тэргүүлэх зэргийн дүрс оношилгооны техникч Б.Долгормаа нар томилогдон ажиллаж байна.

Манай Хүүхдийн Радиологийн Нийгэмлэг нь 2010 онд 10 хүнтэй анх байгуулагдаж байсан. 2017 оноос эхлэн АШУҮИС, 2020 оноос УХТЭ, 2021 оноос УГТЭ, 2022 оноос УНТЭ-ийн Дүрс оношилгооны резидент эмч нарт Хүүхдийн дүрс оношилгооны клиникийн дадлагыг хариуцаж одоогоор нийт 86 дүрс оношилгооны эмч нарт эмнэл зүйн дадлагыг удирдан явуулсан байна. Мөн 2019 оноос ЭХЭМҮТ- ийн 61 Хүүхдийн резидент эмч нарт дүрс оношилгооны талаар ерөнхий мэдлэг олгох дадлагын хичээлийг зохион явуулдаг.

2019 оноос Эрүүл Мэндийн Хөгжлийн Төвийн захиалгаар ‘’Хүүхдийн Дүрс Оношилгоо’’-оор дүрс оношилгооны эмч нарт 6 сарын олгох курс зохион байгуулан 30 эмчийг амжилттай төгсгөсөн байна. Клиникийн профессор, Тэргүүлэх зэргийн эмч Ч. Баттулга, Тэргүүлэх зэргийн эмч Ц. Цогзолмаа, Б. Ариун-Эрдэнэ,

Ө.Цэрэнлхам, Г.Уранзаяа, Б.Уранжаргал, С.Отгонцэцэг, Л.Энхсайхан,

С. Лхагвацэцэг нар радиологийн тасгийн төгсөлтийн дараах үйл ажиллагааны сургалтыг хариуцаж ажиллаж байна.

Мөн 2002 оноос хойш АШУҮИС-ын Дүрс оношилгооны техникч нарын дадлагыг Д.Нарантуяа, Б.Долгормаа, нар хариуцан ажилладаг.

Радиологийн тасаг маань”Эх эмэгтэйчүүд, хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай хүртээмжтэй үзүүлэхэд манлайлан ажиллаж 2024оны “Шилдэг хамт олон”-оор шалгарч шагнуулж байв.

2025 оны 4-р сарын 18-аас 19-ны өдрүүдэд орон нутаг, дүүрэг, нийслэлийн амаржих газруудын хүүхэд нярайн эмч нарынэмч нарын мэдлэг , ур чадварыг дээшлүүлэх зорилгоор “Хүүхэд нярайд элбэг тохиолдох хоол боловсруулах замын эрхтэнүүдийн эмгэгийн үеийн дүрс оношилгоо” сэдэвт 2 багц цагийн сургалт явуулж 250 орчим хүүхэд, нярай, дүрс оношилгооны эмч техникч нар оролцсон байна.

 

Хүний нөөц: 9 эмч, 6 техникч, 1 үйлчлэгч ажиллаж байна.

Үүнээс тэргүүлэх зэргийн эмч 2, ахлах зэргийн эмч 1, клиникийн профессор 1,

АУ-ы магистр эмч 6, тэргүүлэх зэргийн техникч 1, ахлах зэргийн техникч 1 ажиллаж байна.

 

Эмч нарын бүрэлдэхүүн

 

 

Овог нэрс

Албан тушаал

Албаны мэйл хаяг

1

Ч.Баттулга

Тасгийн эрхлэгч

Battulga.ch@ncmch.gov.mn

2

Ц.Цогзолмаа

Дүрс оношлогооны эмч

Tsogzolmaa.ts@ncmch.gov.mn

3

Ө.Цэрэнлхам

Дүрс оношлогооны эмч

Tserenlkham.u@ncmch.gov.mn

4

Б.Ариун-эрдэнэ

Дүрс оношлогооны эмч

Ariun-erdene.b@ncmch.gov.mn

5

Л.Энхсайхан

Дүрс оношлогооны эмч

Enkhsaikhan.l@ncmch.gov.mn

6

С.Отгонцэцэг

Дүрс оношлогооны эмч

Otgontsetseg.s@ncmch.gov.mn

7

Б.Уранжаргал

Дүрс оношлогооны эмч

Uranjargal.b@ncmch.gov.mn

8

Г.Уранзаяа

Дүрс оношлогооны эмч

Uranzaya.g@ncmch.gov.mn

9

С.Лхагвацэцэг

Дүрс оношлогооны эмч

Lkhagvatsetseg.s@ncmch.gov.mn

10

Г.Булганчимэг

Дүрс оношлогооны эмч

Bulganchimeg.g@ncmch.gov.mn

11

Б.Нордэрма

Дүрс оношлогооны эмч

Norderma.b@ncmch.gov.mn

12

Ц.Сайнмаа

Дүрс оношлогооны эмч

Sainmaa.ts@ncmch.gov.mn

 

13

Ц.Мөнхтуяа

Дүрс оношлогооны эмч

Munkhtuya.ts@ncmch.gov.mn

 

Техникч нарын бүрэлдэхүүн
 

Овог нэрс

Албан тушаал

Албаны мэйл хаяг

1

Б.Долгормаа

Ахлах техникч

Dolgormaa.b@ncmch.gov.mn

2

Л.Нарантуяа

Дүрс оношлогооны техникч

Narantuya.l@ncmch.gov.mn

3

Б.Чингүн

Дүрс оношлогооны техникч

Chingun.b@ncmch.gov.mn

4

Н.Гэрэлмаа

Дүрс оношлогооны техникч

Gerelmaa.nyam@ncmch.gov.mn

5

Б.Мөнхзаяа

Дүрс оношлогооны техникч

Munkhzaya.bu@ncmch.gov.mn

6

Ж.Бүлдэргэн

Дүрс оношлогооны техникч

Buldergen.j@ncmch.gov.mn

 

ЭХЭМҮТөвийн Радиологийн тасаг нь эх болон хүүхдэд дүрс оношилгооны тусламж үйлчилгээг 24 цагаар үзүүлж ажилладаг. Эмнэлгийн үндсэн тоног төхөөрөмж нь рентген суурин болон зөөврийн аппаратууд, маммографи, эрүү нүүрний дэлгэмэл зургийн аппарат, хэт авиан суурин болон зөөврийн аппаратууд,128 зүслэгт комьпютерт томографи, 1,5 тесла соронзон резонанст томографи аппаратуудтай юм.

 

Холбоо барих:

Хаяг: Баянгол дүүрэг 7-р хороо, Хувьсгалчдын гудамж, ЭХЭМҮТ Утас: 976+99086114