Итгэл бататгасан 14 жил

Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн Хоол боловсруулах эрхтний эмгэг судлалын тасаг нь 1987 онд одоогийн ЭХЭМҮТ –ийн шинэ байр ашиглалтанд орж Эх Хүүхдийн Эрүүл Мэндийг Хамгаалах Эрдэм Шинжилгээний Улсын Нэгдсэн Төв (ЭХЭМХЭШУНТ) болж өргөжихөд нарийн мэргэжлийн тасгууд салбарлан гарч 1990 оны 01-р сарын 29-ний өдрийн Төвийн Захирлын 04 тоот тушаалаар ХБЭЭС - ын тасаг 23 ортой 18 орон тоотой байгуулагдаж байсан түүхтэй.
Тасгийн бүтэц, орон тоо Нийт 23 ортой, Зөвлөх эмч-1, Тасгийн эрхлэгч- 1, Эмч- 6, Ахлах сувилагч- 1, сувилагч- 9 бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Тус тасагт ажиллаж байгаа эмч, сувилагч нараас АУ-ны доктор, Клиникийн профессор-1, тэргүүлэх зэрэгтэй- 1, ахлах зэрэгтэй-3, магистрант-4, элэг шилжүүлэн
суулгах багийн гишүүн эмч- 2 эмч байна. Монгол улсад хүүхдийн хоол боловсруулах эрхтний эмгэгүүд, тэр дундаа хүүхдэд тохиолдох улаан хоолойн эмгэгүүд, ходоод, дээд гэдэсний эмгэгүүд, элэг, цөс, нойр булчирхайн эмгэгүүд, гэдэсний үрэвсэлт өвчнүүдийг оношилж, эмчлэх мөн хүүхдэд тохиолдох төрөл бүрийн хордолтуудын үеийн тусламж үйлчилгээг үзүүлдэг, хүүхдэд элэг шилжүүлэн суулгах эмчилгээ, хүүхдийн хоол боловсруулах замын дурангийн яаралтай тусламж, оношилгоо эмчилгээг хийдэг цор ганц төрөлжсөн нарийн мэргэжлийн тасаг юм.Манай тасаг нь Монгол улсын бүх аймаг, сум, багийн эмнэлгүүд, бүсийн оношилгоо эмчилгээний төвүүд, Улаанбаатар хотын бүх лавлагаа шатлалын эмнэлгүүд, дүүргийн эмнэлгүүдэд мэргэжил, аргазүйн зөвлөгөө өгч ажилллахаас гадна, хүүхдийн эмч, хүүдийн нарийн мэргэжлийн эмч нарыг бэлтгэх сургалтыг явуулах, судлагаа, эрдэм шинжилгээний бааз тасаг бөгөөд, анагаах ухааны дэвшилтэт ололтууд, оношилгоо эмчилгээний шинэ аргуудыг тогтмол нэвтрүүлэн ажиллаж байна.
Хэрэгжүүлсэн шинэ технологи:
- Хүүхдэд элэг шилжлүүлэн суулгах эмчилгээг нэвтрүүлэх, нутагшуулахад оролцож, элэг шилжлүүлэн суулгасны дараах хяналтыг хийж байгаа.
