Итгэл бататгасан 14 жил

Анх 1956 онд Хүүхдийн Чих хамар хоолойн анхны кабинетед Зөвлөлтийн эмч И.Колесникова, сувилагч Т.Цэвэгжав нар ажиллаж эхэлсэнээр Хүүхдийн ЧХХ-н алба анх байгуулагдсан байдаг. 1957 онд Ё.Намжилмаа Чих хамар хоолойн кабинетад ажиллаж эхлэн үндэсний анхны ЧХХ-н мэргэжлийн эмч болсон байна. Одоо ЧХХМЗТ-нь ХЗП-т ЧХХ-н 2 кабинет, сонгол судлал, сонсгол засал, хэл заслын кабинеттай нийт 11 эмч,7сувилагч,1 лаборанттай үйл ажиллагаагаа явуулж байна. ЧХХМЗТ нь
ОРЧИН ҮЕИЙН ЭМЧИЛГЭЭ ОНОШИЛГООНЫ ЧИГ ХАНДЛАГЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЛИЙГ ЦАГ ТУХАЙД НЬ АВЧ, ХҮНИЙ
ХӨГЖЛИЙН АСУУДЛЫГ ЭН ТЭРГҮҮНД ТАВЬЖ, БАГАЖ ТЕХНИКИЙН ШИНЭЧЛЭЛИЙГ ЦАГ АЛДАЛГҮЙ ХИЙХ үндсэн асуудлыг цогцоор нь шийдэж ажиллах,өвчтөнд үзүүлэх тусламж үйлчилгээ шуурхай бөгөөд үр дүнтэй, эмчилгээ оношилгоо оновчтой хийх, эмч, эмнэлгийн ажилтнуудын ёс зүй ,харьцаа хандлагийг дээдлэн ажиллаж байна. ЧХХМЗТ нь БНСУ-ын Самсунгийн эмнэлэг, Сөулийн ҮИС-ийн ЧХХ-н тасаг,Тайванийн Үндэсний Их Сургуулийн Чих, хамар, хоолойн тасагтай болон Дэлхийн Сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийн дэлхийн сан, Солонгос улсын Рафаэль сан ОУ-н Ротари клубтэй хамтран ажилладаг.
Тус тасагт хийгдэж байгаа шинэ дэвшилтэт мэс заслууд :
• Сонсголын ясыг протезоор орлуулах чихний нөхөн сэргээх мэс засал
• Дунгийн суулгацын анхны мэс засал
• Хамар, чихний дурангийн мэс засал
• Төрөлхийн гадна чихний дэлбэн, суваггүй сонсголгүй хүүхдэд суваг гаргах мэс засал
• Төрөлхийн гадна чихний дэлбэн, суваггүй сонсголгүй хүүхдэд сонсгол оруулах BAHA аппарат суулгах
• Дунгийн суулгацын дараах тохиргоо
• Залгиур, төвөнх, бронхийн уян дурангийн оношлогоо
• Сонсголын цогц шинжилгээнүүд
• Төвөнх,мөгөөрсөн хоолойг хэлбэн тэлэх эмчилгээ
• Дунгийн суулгацын дараах сонсгол, хэл засал
• Бага насны (3-6 ) хүүхдэд сонсголыг харж батжуулах болон зан төлөвийн аудиометрийн аргаар шалгах кабинетийг Монгол улсын хэмжээнд анх удаа шинээр ашиглалтанд оруулж зориулалтын төхөөрөмжийг суурилуулсан.
Сонсгол, хэл яриа заслыг битүүмжлэгдсэн зориулалтын өрөөнд гүйцэтгэх боломж бүрдсэн Аутизм өвчнийг оношлох зан байдлын шалгах хуудас (The ASD Assessment Scale/ Screening Questionnaire) ашиглаж эхэлсэн. Ангиографийн тусламжтайгаар тэжээгч судсыг судсан дотор бөглөж, хамрын хөндийн судаслаг хавдрыг (Ангифиброма)
дурангаар авах мэс засал Төрөлхийн 2 чихний суваг битүү хүүхдэд сонсголын ясан дамжуулагчийг суулгах мэс заслыг БНСУ-ийн эмч мэргэжилтэнгүүдтэй хамтран Монголд анх удаа хийж шинэ технологийг эхлүүлсэн. Оу-д хүүхдийн чихний гаралтай хавдрыг ЧХХ-н тасагт эмчлэгддэг дэлхийн жишгийг нэвтрүүлж чадсан. Бамбай булчирхайн биопсийн шинжилгээ бүрэн нутагшуулсан.
