Итгэл бататгасан 14 жил

Зорилт : Монгол улсад эх, хүүхдэд эмнэлгийн төрөлжсөн мэргэжлийн тусламжийг чанарын өндөр түвшинд, үйлчлүүлэгчээ дээдэлсэн тав тухтай орчинд үзүүлж, дэлхийн жишигт хүрсэн үйлчилгээг эрхэмлэнэ. Эх, Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн Эмэгтэйчүүдийн Дотоод Шүүрлийн Эмгэг Судлалын тасаг нь 1987 оны 12 сарын 02 нд Төвийн эх барих, эмэгтэйчүүдийн нэгдсэн клиникийн зохион байгуулалт , зарим арга хэмжээний тухай 88 тоот тушаал гарсан. Уг тушаалын хавсралтанд “Эмэгтэйчүүдийн эмийн эмчилгээний тасаг” нэртэйгээр 70 ортой үйл ажиллагаа эхэлсэн.
Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Төвийн Ерөнхий захирлын 2011 оны 06 дугаар сарын 19 ны өдрийн 123 тоот тушаалаар Эмэгтэйчүүдийн мэс заслын тасаг болон Эмэгтэйчүүдийн эмгэг судалын тасгийг нэгтгэж “Эмэгтэйчүүдийн эмгэг судлалын тасаг” болгон 72 ортойгоор үйл ажиллагаа явуулж байсан ба 2025 оны 4 сарын 01 өдрөөс ЭХЭМҮТийн захирлын тушаалаар “Эмэгтэйчүүдийн Дотоод Шүүрлийн Эмгэг Судлалын Тасаг” 36 ортойгоор төрөлжсөн нарийн мэргэшлийн тусламж үйлчилгээг тасралтгүй 24 цагийн туршид УБ хот, 21 аймгийн Охид Эмэгтэйчүүдийн Дотоод Шүүрэл,Цэвэршилт, Үргүйдэлийн чиглэлээр үзүүлж байна. Одоо манай тасаг нийт 12 ажилтантай. Тасгийн эрхлэгч-1, их эмч - 2, ахлах сувилагч -1, сувилагч-6, үйлчлэгч-1 орон тоотой үйл ажиллагаагаа явуулж байна.
2025 оны ажиллаж байгаа эмч нарын мэргэшсэн байдлаар нь авч үзвэл:
Эмэгтэйчүүдийн дотоод шүүрэл, үргүйдэл - 2
Эмэгтэйчүүдийн мэс засал - 2
Эх барих, эмэгтэйчүүдийн дүрс оношилгоо – 2
Эмэгтэйчүүдийн хавдар судлал – 1
2025 оны ажиллаж байгаа сувилагч нарын мэргэшсэн байдлаар нь авч үзвэл:
Баклаварын боловсрол – 5
Дипломын боловсрол – 2
Тэргүүлэх зэрэгтэй -1
Ахлах зэрэгтэй -1
