Нөхөн үржихүйн зөвлөх поликлиник нь үндэсний хэмжээнд эх барих, эмэгтэйчүүд, нөхөн үржихүйн чиглэлээр лавлагаа шатлалын бүх төрлийн эмнэлгийн цогц оношилгоо
шинжилгээ, эмчилгээ үйлчилгээг үзүүлнэ. Нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар баримталж байгаа төрийн бодлого, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, жирэмсэн, ураг, эмэгтэйчүүдийн эмгэгийн оношилгоо эмчилгээний чадамжийг сайжруулах, төвийн дунд хугацааны стратеги төлөвлөгөөнд тусгагдсан зорилго, зорилтыг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд эх барих эмэгтэйчүүдийн чиглэлээр тусламж үйлчилгээг үзүүлж байна. НҮЗП нь нөхөн үржихүй судлал, эх ураг судлал гэсэн үндсэн 2 чиглэлээр тусламж үйлчилгээ үзүүлдэг.

Үүнд:
Эх ураг судлалын чиглэлээр

  • Жирэмсний хяналт (Зүрх судас, Дутуу тээлт, Пренаталоги, Эрсдэлтэй жирэмсэн ) - 4 кабинет
  • Үйл онош (Ургийн хромосомын эмгэгийг илрүүлэх, оношлох) - 4 кабинет
  • Амниоцентез буюу Ургийн хромосомын эмгэг илрүүлэх оношилгооны хэсэг – 1 кабинет
  • Зүрх судас, дотор – 1 кабинет
  • Нүд - 1 кабинет
  • Шүд - 1 кабинет
  • Ажилбарын хэсэг - 1 кабинет

Нөхөн үржихүй судлал

  • Эмэгтэйчүүдийн үзлэг – (Эмэгтэйчүүдийн мэс засал, умайн хүзүүний хавдар илрүүлэг, Дотоод
  • шүүрэл цэвэршилт, Хөх умай судлал ) - 3 кабинет
  • Урогенекологи - 1 кабинет
  • Зөвлөх эмчийн үзлэг- 1 кабинет
  • Цахим бүртгэл – 1 хэсэг

Эмч, эх баригч, эмнэлгийн мэргэжилтний мэргэжил чадавхийг сайжруулах зорилгоор хэт авиан эмнэлзүйн сургалт, гэр бүл төлөвлөлт, жирэмснээс хамгаалах арга хэрэгсэлийн тасралтгүй сургалт явуулах зорилгоор – 2 кабинеттай үйл ажиллагаа явуулж байна. Дээрхи үйлчилгээг үзүүлэхээр НҮЗП-д Зөвлөх зэргийн эмч-1, Тэргүүлэх зэргийн эмч-2, Эх ургийн анагаах ухааны мэргэжилтэн-2 Ахлах зэргийн эмч-1, Эмчлэгч эмч-7, Тэргүүлэх зэрийн эх баригч-1 Ахлах зэргийн эх баригч-1, эх баригч-3, Ахлах зэргийн сувилагч-4, мэдээллийн ажилтан-1, туслах сувилагч-1, үйлчлэгч-4 бүрэлдэхүүнтэй улсын хэмжээнд тасралтгүй тусламж үйлчилгээ үзүүлж байна.