Итгэл бататгасан 14 жил

ЭРХЭМ ЗОРИЛГО: Монгол улсад эх, хүүхдэд эмнэлгийн төрөлжсөн мэргэжлийн тусламжийг чанарын өндөр түвшинд, үйлчлүүлэгчээ дээдэлсэн тав тухтай орчинд үзүүлж, дэлхийн жишигт хүрсэн үйлчилгээг эрхэмлэнэ. Тус тасаг нь 1988.07.29-ны өдөр Эхийн -2 тасаг нэртэйгээр 60 ортой, 40 эмч ажилчинтайгаар үйл ажиллагаагаа эхэлсэн түүхтэй. анхны эх, нярайгаа эх барьж авсан. 1995 онд 60 ортой төрөх хэсэг, хүлээн авах, үр хөндөлтийн хэсэг гэсэн зохион байгуулалттайгаар ажиллаж
1995 оны 5 сараас үр хөндөлтийн хэсгийг поликлиникийн харьяанд, хүлээн авах хэсэг нь тасаг болон өөрчлөгдөж,байжээ. Ийнхүү ЭХ-2 тасаг 50 ортой, 37 эмч, ажилтантайгаар ажилласан. 2000 онд Төсөвт ор- 46, 2001 онд 39, 2003 онд - 34 ор, 24 ажилтантай ажиллаж байсан бол 2008 онд 40 ортой 24 эмч,ажилтантай (зөвлөх эмч 1, их эмч 5, сувилгааны арга зүйч 1, эх баригч 4, сувилагч 8, асрагч 4, нярав сувилагч 1 ) ажиллаж байгаад 2008 оны 4 сараас үйлчлэгч нар захиргаа аж ахуйн тасагт шилжиж, 2008 онд 20 эмч, ажилтантай ажиллаж байсан . 2011 онд Эх-2 тасаг ЭХ-1 тасгуудын төрсний дараах эхчүүдийг нэгтгэж Төрсний дараах тасаг болон
өөрчлөгдсөн. Одоогоор төрсний дараах тасаг нь төрсний дараах эхчүүд болон төрсний дараах 42 долоо хоног хүртэлх төрсөн болон буцаж ирсэн эхчүүдэд, зүрх судасны оноштой эхчүүдэд , тусламж үйлчилгээ үзүүлдэг. Тасгийн 4 эрхлэгч -1 Их эмч-3 Ахлах эх баригч-1 Эх баригч-10 Сувилагч-6 Үйлчлэгч-4
