Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлэг үүссэн түүх: 1988 оны 08 дугаар сарын 29-ны өдөр Эх барих, эмэгтэйчүүдийн клиник (ЭБЭК) төрөх эмэгтэйчүүдийн төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламжийг улсын хэмжээнд үзүүлэхэд чиглэгдсэн оношилгоо эмчилгээ, эрдэм шинжилгээ сургалт хосолсон ЭХЭМХЭШУНТ-ийн гол салбар болж 280 ортой, 470 эмч, ажилтантай байгуулагджээ. ЭБЭК-ийн анхны захирлаар Анагаах ухааны дэд доктор Д.Баттогтох, клиникийн удирдагч, зөвлөх эмчээр дэд доктор Д.Дариймаа нар ажиллаж байв. Тус клиник байгуулагдахдаа эмчилгээ, үйлчилгээний 15 тасаг, 2 кабинет, зөвлөх поликлиник зэрэг 18 нэгж хэсгээс бүрдэж байсан. Эмэгтэйчүүдийн мэс заслын тасаг: 1988 онд Эмэгтэйчүүдийн мэс заслын тасаг 50 ортой, Эмэгтэйчүүдийн эмийн эмчилгээний тасаг 70 ортой үүсгэн байгуулагдсан. Анхны ажиллаж
байсан тасгийн эрхлэгч нар:
➢ Эмэгтэйчүүдийн мэс заслын тасаг, тасгийн эрхлэгч Ц.Нацагдорж
➢ Эмэгтэйчүүдийн II тасаг, тасгийн эрхлэгч ЭША, Д.Жанчивдорж
➢ Эмэгтэйчүүдийн III тасаг (охид, үргүйдэл, дотоод шүүрэл) тасгийн эрхлэгч тэргүүлэх зэргийн эмч Б.Энхбилэг


Эх барих, эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн нэгдсэн клиникийн ажлын шаардлагыг харгалзан зарим тасгуудын байрлал, бүтэц зохион байгуулалт, холбогдох эмчилгээ үйлчилгээний ажилд зарим бэрхшээл гарч байсантай холбоотой Эх барих, эмэгтэйчүүдийн клиникийн бүтцэд өөрчлөлтүүд оруулж байсан. 2011-2025 онд хоёр тасаг нэгдэн Эмэгтэйчүүдийн эмгэг судлалын тасаг болон ажиллаж байсан түүхтэй. 2025 оны 4 дүгээр сараас Эмэгтэйчүүдийн мэс заслын тасаг нэрээр бүтэц орон тоо
өөрчлөгдөн төсөвт ор 36, 16 эмч, эмнэлгийн ажилтантай ажиллаж байна. Зөвлөх эмч-1, тасгийн эрхлэгч-1, их эмч-4, сувилахуйн арга зүйч-1, сувилагч-8, үйлчлэгч-2 тус тус ажиллаж байна. Уг тасагт эх барих, эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмч, мэргэжилтнүүд үйлчлүүлэгчийн аюулгүй байдал, тав тухыг хангасан орчинд цогц, шуурхай, чанартай тусламж үйлчилгээг хүргэж байна.

Үйлчлэх хүрээ:
➢ Хөдөө орон нутгийн эмэгтэйчүүдийн тусламж, үйлчилгээ
➢ Баянгол дүүргийн бүх хороо
➢ Сонгинохайрхан дүүргийн 5-21, 23-36, 38, 39, 43 дугаар хороо
➢ 2025 оны 01 дүгээр сараас Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн /ЭМДҮЗ/ 04-р тогтоолын дагуу Харьяалал харгалзахгүй үйлчилж байна.

Дурангийн болон нээлттэй мэс заслын тусламж үйлчилгээний төрөл:

Эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчний үеийн мэс засал эмчилгээ
Эмэгтэйчүүдийн умайн хоргүй хавдрын үеийн мэс засал эмчилгээ
Эмэгтэйчүүдийн өндгөвчний хоргүй хавдрын үеийн мэс засал эмчилгээ
Эмэгтэйчүүдийн өндгөвчний цус алдалтын үеийн мэс засал эмчилгээ
Эмэгтэйчүүдийн шээс задгайрал, давсаг унжилтын үеийн мэс засал эмчилгээ
Эмэгтэйчүүдийн умайн унжилтын үеийн мэс засал эмчилгээ
Эмэгтэйчүүдийн үтрээ, хярзан нөхөн сэргээх мэс засал эмчилгээ
Умайн хүзүүний LEEP болон конизаци эмчилгээ
Умайн гаднах жирэмсэн эмийн эмчилгээ
Умайн гадна жирэмсний мэс засал эмчилгээ
Умайн сорвины жирэмсний мэс ажилбар болон мэс засал эмчилгээ
Цулцан хураа өвчний эмийн болон мэс засал эмчилгээ
Өсвөр болон бага насны охидын гаж хөгжлийн үеийн болон гэмтлийн үеийн мэс засал
Үргүйдлийн үеийн оношлогоо, эмчилгээний дурангийн мэс засал
Тасгийн байршил:
Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлэгийн зүүн жигүүрийн 4-р давхарт 30 ор, 3-р давхарт 6 ортой.
Үйл ажиллагаа: Жилд дунджаар 6500-8500 эмэгтэйчүүдийг хүлээн авч үйлчилж, үүнээс 900-
1000 гаруй эмэгтэйчүүдэд мэс заслын үеийн тусламж үзүүлдэг. Үүнээс жилд 350-400 гаруй
эмэгтэйчүүдэд оншлогоо, эмчилгээний дурангийн мэс засал эмчилгээ хийдэг. Жилд 250-300
гаруй эмэгтэйд мэс ажилбарын тусламж үзүүлж эд эсийн шинжилгээ авдаг эмэгтэйчүүдийн мэс
заслын тусламж үйлчилгээ үзүүлдэг томоохон тасаг билээ.


Лабораторийн тусламж үйлчилгээний төрөл:

Цусны дэлгэрэнгүй шинжилгээ
Биохимийн шинжилгээ
Цус бүлэгнэлтийн шинжилгээ
Шээсний ерөнхий шинжилгээ
Элэгний вирусын маркер тодорхойлох шинжилгээ
Нян өсгөвөрлөх шинжилгээ
Хавдрын маркерын шинжилгээ
Бэлгийн даавар тодорхойлох шинжилгээ
Үе мөчний шинжилгээ
Бамбайн булчирхайн үйл ажиллагаа
Тэмбүүгийн халдвар илрүүлэх шинжилгээ
Умайн хүзүүний эсийн шинжилгээ
Үтрээний арчдасын шинжилгээ

Дүрс оношилгоо ба багажийн шинжилгээний төрөл:

Эмэгтэйчүүдийн үтрээний хэт авиан шинжилгээ
Эмэгтэйчүүдийн хэвлийн хэт авиан шинжилгээ
Рентген оношилгоо
Хэвлийн эхо
Зүрхний цахилгаан бичлэг

Оношилгоо, эмчилгээнд нэвтрүүлсэн шинэ технологи
Умайн гаднах жирэмсэнг эрт хугацаанд нь оношилж метотрексат эмчилгээ хийх
Шээс задгайрлын үед давсаг сойх, тор тавих, ТОТ, ТҮТ мэс заслууд 2013 оноос
Гистероскопи оношилгоо 2007 оноос
Умайн хүзүүнд кольпоскопи өргөтгөсөн аргаар хийж, эд сорьц авах 2008 оноос
LEEP эмчилгээ 2009 оноос
Умайн хүзүү хөлдөөх эмчилгээ 2010 оноос
Эндометриоз эмгэгийн үед эм уулгаж лапароскопи хийх 2012 оноос
Гистероскопи хийж умайн салст руу түрсэн зангилаа авах 2013 оноос
Гистероскопи, лапароскопын хосолсон аргаар эмчлэх 2014 оноос
Унжилтгүй үтрээг үтрээний хүрцээр 2 хувааж авах 2014 оноос
Кольпоклейзис- үтрээний унжилтын үед үтрээний салстыг хуулж битүүлж оёх 2014 оноос
Умайн сорвины жирэмсэнг метотрексат, мизопростолоор эмчлэх 2014 оноос
Лапроскопийн тусламжтай үрийн хоолой авах, нээх, салгах мэс засал, үрийн суваг залгах 2010-2014 он
Лапроскопи хийхдээ single port аргаар умайн хоргүй хавдар авах, умай авах, өндгөвчний хавдар авах 2014 оноос
Эмэгтэйчүүдийн дурангийн тусламжтай умайг бүхэлд нь авах хагалгаа 2014 оноос
Лапароскопийн тусламжтай умайн цоорхойг оёх 2015 оноос
Гистеро- резектоскопийн тусламжтай хавдар авах 2015 оноос.
Гистероскопи хийж умайн хөндийгөөс ерөндөг, гадны биет авах
Телецервикоскопи 2017 оноос
Эмэгтэйчүүдийн төвөгтэй мэс засал, том хэмжээний умайн хоргүй хавдрын үед бөөрний шээлгүүрт стент гуурс тавих мэс засал эмчилгээ 2025 оноос нэвтрүүлэн, одоог хүртэл амжилттай үргэлжлүүлэн мэс засал эмчилгээ хийж байна.