Итгэл бататгасан 14 жил

Түүхэн замнал
Эрсдэлтэй жирэмсэн судлалын тасаг нь “Жирэмсний эмгэгийг эмчлэх тасаг” нэртэйгээр ЭНЭШТ-ийн тухайн үеийн нэршлээр ерөнхий захирлын 1988 оны 04 сарын 19-ний тоот тушаалаар 60 ортой, 4 их эмч, бага эмч, ахлах сувилагч, нярав , ээлжийн 6 сувилагч, асрагч, хоол зөөгч гэсэн орон тоотой төсөв батлагдаж үйл ажилгаагаа мөн оны 07 сарын 29 нд эхэлж байжээ.2011 оны 07 сарын 1-ний ерөнхий захирлын тушаалаар “Эрсдэлтэй жирэмсэн судлалын тасаг” болж нэршилээ өөрчлөн одоог хүртэл үйл ажиллагаагаа явуулсаар байна.
Алсын хараа
Эх, хүүхдийн эрүүл мэнд – эх орны эрхэм баялаг
Эрхэм зорилго
Монгол улсад эх, хүүхдэд төрөлжсөн мэргэжлийн тусламжийг чанарын өндөр түвшинд, үйлчлүүлэгчээ дээдлэсэн тав тухтай орчинд үзүүлж, дэлхийн жишигт хүрсэн үйлчилгээг үзүүлэхийг эрхэмлэнэ.
Үйл ажиллагаа
Эрсдэлтэй жирэмсэн судлалын тасаг нь хэвтэн эмчлүүлэгчийн 64 ортой. Зөвлөх зэргийн эмч 1, тасгийн эрхлэгч 1, эх барих эмэгтэйчүүдийн төрөлжсөн мэргэжлийн эмч 8, зүрх судасны их эмч 1, ахлах эх баригч 1, ээлжийн эх баригч 16, өдрийн эх баригч 1, мониторын эх баригч 1, үйлчлэгч 4 гэсэн бүрэлдэхүүнтэйгээр харьяалалын болон харьяалалын бус, нийслэлийн бусад амаржих газрууд, 21 аймгийн нэгдсэн эмнэлгүүдээс шатлал ахин ирж буй хавсарсан эмгэгтэй эхчүүдийг хүлээн авч төрөлжсөн мэргэжлийн нотолгоонд суурилсан тусламж үйлчилгээг холбогдох журмын хууль эрх зүйн баримт бичиг, тушаал, шийдвэр, стандарт, удирдамж, заавар, зөвлөмжийг мөрдөж, чанарын өндөр түвшинд үзүүлж байна.

