Итгэл бататгасан 14 жил

А.Тасгийн бүтэц зохион байгуулалтын талаар:
Мэдээгүйжүүлэг- сэхээн амьдруулах, эрчимт эмчилгээний тасаг нь 1988.07.28-аас үйл ажиллагаагаа 36 ажилчдын орон тоотой, сэхээн амьдруулах - эрчимт эмчилгээний 9 ортой нээсэн. 2011.07.01 –ээс Эрчимт Эмчилгээний Тасаг болж үйл ажиллагаагаа 20 эмч, ажилчдын орон тоотой, 9 ортой шинэчлэгдэн өөрчлөгдсөн.
Манай тасаг улсын хэмжээнд үйлчлэх хүрээ:
1. 21 аймгийн жирэмслэлт, төрөлт, төрсний дараах хүндэрсэн эх ба эмэгтэйчүүд
2. Улсын хэмжээний зүрх судасны эмгэгтэй эхчүүд
3. Улсын хэмжээний дутуу төрөлт
4. Улаанбаатар хотын хүлээн авч үйлчилдэг. харъяа дүүргийн
5. 21 аймагт дээрх эмгэгээр яаралтай дуудлагаар очиж үйлчилдэг. төрөх хүндэрсэн эх, эмэгтэйчүүдийг эх эмэгтэйчүүдэд
Өөрийн клиникийн хэмжээнд:
Цус цусан бүтээгдэхүүний бэлэн байдлыг хангах
Ойрын буюу хот доторх дуудлага
Мэс заслын 9, төрөхийн 3, хүлээн авах болон бусад тасгуудад дуудагдан яаралтай тусламж үзүүлэх
Манай тасагт Зөвлөх эмч - 1, тасгийн эрхлэгч - 1, их эмч - 2, ахлах сувилагч - 1, ээлжийн сувилагч - 8 эх баригч - 1 туслах сувилагч - 1 үйлчлэгч - 3, дуудлага, цус хариуцсан сувилагч - 1 ажиллаж байна.
Өдөр тутам хийгддэг ажилбарууд:
1. Гүрээний гүн ба эгэмний доорх вен сэтгүүрдэж хаймсуур тавих.
2. Зохиомол амьсгал хийх.
3. Захын судсанд катетер тавих
4. Нугасны шингэн авах
5. Цээжний хөндийгөөс ус, хий авах
6. Төвийн венийн даралт хэмжих.
7. Амилуулах үндсэн арга хэмжээ авах.
8. Зүрхийг цахилгаанаар цочроох
9. Зүрхний цахилгаан бичлэг хийх
10. Цус, цусан бүтээгдэхүүн сэлбэх
11. Төрөлжсөн сувилгаа
Үүнд:
Зүрх судасны эмгэгтэй эхийн, артерийн даралт ихтэй эхийн, сүрьеэтэй эхийн, хавантай эхийн, хөхний, бэрсүүжилтийн, хагалгааны өмнөх ба дараах сувилгаа, гүний вений бүлэнт бөглөрөлтэй үеийн сувилгаа
12. Ерөнхий сувилгаа:
Бүх төрлийн угаалга, Биеийн байдал хүнд, ухаангүй үйлчлүүлэгчийн, Сувилахуйн 5 шатлалаар, Ходоод угаах, Давсагт катетер тавих, авах, Үйлчлүүлэгчийн байрлал солих, ор засах, цагаан хэрэглэл солих, Амьдралын төгсгөлд үзүүлэх сувилгаа.
Б. Үндсэн ажлын талаар:
Манай тасаг нь ажиллаж байгаа 19 жилийн хугацаанд 58793 өвчтөнд үйлчилж, 8310 хүнд өвчтөнийг тасагтаа авч сэхээн амьдруулах эрчимт эмчилгээний яаралтай тусламж амжилттай үзүүлж, 35636 удаа төрөл бүрийн мэдээгүйжүүлэг болон төрлөгийн өвдөлт намдаалтыг хийж, 2985 л 500 мл цус, мөн ийм хэмжээний сийвэнг сэлбэж, 200-д литр цусыг эргүүлэн сэлбэх ажилбар хийн, сэрээх өрөөнд 15561 хүнд үйлчилсэн.
В. Судалгаа шинжилгээ ба зохион явуулсан сургалтууд:
1991 оноос эхлэн жил бүр 2-4 сэдвээр судалгааны ажил хийж, жил бүрийн онол практикийн хурлуудад илтгэл хэлэлцүүлж заншсан.
Хэлэлцүүлсэн илтгэл:
Эмч нар нийт - 44, сувилагч, дунд мэргэжилтнүүд - 8
НҮБ-ын ХАС-тай хамтран улсын хэмжээнд зохион байгуулсан сургалтууд:
1995 он, 2001- 2004 онд 21 аймаг, хотын амаржих газрын нийт – 322 мэдээгүйжүүлэгч эмч нарт
• Нугасны гаднах мэдээгүйжүүлэг
• Эх барихын яаралтай тусламж
• Жирэмслэлт төрлөгийн хүндрэлүүдийг удирдах арга зүй
зэрэг сургалтыг НҮБ/ХАС - ийн хөрөнгөөр амжилттай зохиож явуулсан. Их эмч С.Амармандахын 5 бүтээл Монгол улсын ашигтай загвар, шинэ бүтээл оновчтой саналын гэрчилгээ авсан байна. 2005 онд их эмч С.Амармандах “Эх барихын эмгэгийн шалтгаант судсанд түгмэл бүлэгнэх хам шинж” ном бичиж гаргасан. Их эмч Б.Мөнгөн 2006 онд “Төрөлтийн үеийн өвчин намдаалт” сэдвээр шинжлэх ухааны магистрийн зэрэг хамгаалсан. ЭНЭШТ –ийн сургалтын албатай хамтран улсын хэмжээний мэдээгүйжүүлэг-сэхээн амьдруулах эмч, сувилагч бэлтгэх урт болон богино хугацааны сургалт зохион байгуулах, резидентын сургалт, мэргэжлийн чиг баримжаа олгох курсын эмч нарт тасгийн эрхлэгч С.Амармандах хичээл зааж багшилж байна.
Г. Эмч ажилчид ба тасгийн ажлын амжилтаас:
Манай тасгийн хамт олон эхийн эндэгдлийг мянганы хөгжлийн зорилт хүртэл бууруулахын төлөө цаг үргэлж цөхрөлтгүй чармайн ажиллаж багагүй амжилтанд хүрсэн.
Төвийн болон клиникийн хамт олон бидний хөдөлмөрийг үнэлж 8 удаа 1989, 1995, 2000, 2004, 2005, 2006 ,2013,2021 онуудад байгууллагын шилдэг хамт олноор шалгаруулсан. Мөн 2004 онд “Сувилахуйн амьдрал” төвөөс зохион байгуулсан “Сайн цагийн мянган бурхад” арга хэмжээнд оролцон “Сайн үйлстэн” шилдэг хамт олон болсон. 2016 онд ОУС-ын баяраар манай тасгийн сувилахуйн хамт олон “Сувилахуйн түүх бичилтээр- Тэргүүн байр”, 2018 оны ОУС-ын баяраар “Ард түмний талархал хүлээсэн хамт олон” С.Амармандах, 2021 онд Монгол улсын хүний гавьяат их эмчээр шагнагдсан Сувилагч нарын 75% нь бакалавр зэрэгтэй. Одоо манай тасагт Зөвлөх зэрэгтэй эмч- 2, Тэргүүлэх зэрэгтэй эмч – 1, Тэргүүлэх зэрэгтэй сувилагч-2, Ахлах зэрэгтэй сувилагч- 7•
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан, Монголын залуучуудын холбооны “Алтан од” медальт, Монгол улсын ерөнхий сайдын нэрэмжит шагналтан монгол улсын хүний гавьяат эмч С.Амармандах Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан эмч Б.Мөнгөн, эмч Б.Энхжаргал
сувилагч Х.Нямсүрэн В.Пунсалдулам Э.Соёлмаа, Ж.Сансартуяа, Ж.Жаргалсайхан, Р.Болормаа, А.Эрдэнэцэцэг, үйлчлэгч Х.Баавай, Эрүүл мэндийн яамны “Хүндэт жуух” бичигтэн их эмч Э.Зандан, Сувилагч Л.Нарангэрэл туслах сувилагч нар Ү.Мөнхцэцэг ажиллаж байна.