Зорилт: Монгол Улсад эх, хүүхдэд эмнэлгийн төрөлжсөн мэргэжлийн тусламжийг чанарын өндөр түвшинд, үйлчлүүлэгчээ дээдэлсэн тав тухтай орчинд үзүүлж, дэлхийн
жишигт хүрсэн үйлчилгээг эрхэмлэнэ. Эх, Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний төвийн Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасаг нь 2008 оноос “Хүлээх авах яаралтай тусламжийн тасаг” нэртэй анх бие даасан тасаг болж байгуулагдан ажиллаж байгаад, 2012 оны 12 сард ЭМС-ын 375-р тушаалын 5-р хавсралтын дагуу “Яаралтай тусламжийн тасаг” нэртэй болж, бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн. Яаралтай тусламжийн тасаг нь эх барих, эмэгтэйчүүдийн төрөлжсөн нарийн мэргэшлийн тусламж үйлчилгээг тасралтгүй 24 цагийн туршид үзүүлдэг. Хоногтоо 90-110 үйлчлүүлэгчийг хүлээн авч, эрэмбэлэн ангилах, онош тодруулах, шаардлагатай үйлчлүүлэгчдэд шинжилгээ бүрдүүлж, багажийн шинжилгээ хийдэг. Үүнээс 50-60 үйлчлүүлэгч хэвтүүлэх тусламж үйлчилгээ, 40-50 үйлчлүүлэгчдэд
тусламж үйлчилгээг үзүүлэн, харьяаллын дагуу хяналтанд зөвлөгөө өгч буцаадаг. ЭМС-ын 2022 оны 01 сарын 12-ны өдрийн А/18 дугаар тушаал, ЭМС-ын 2024 оны
06 сарын 24-ны өдрийн А/292 дугаар тушаалаар харьяаллын үйлчлэх хүрээний дагуу өндөр эрсдэлтэй жирэмсэн эмэгтэйчүүдийг хүлээн авч, тусламж үйлчилгээг үзүүлж байна.
1. Хөдөө орон нутаг, СХД-ийн 5-11, 24, 25, 28 хорооны жирэмслэлт, төрөлттэй холбоотой тусламж
2. СХД-ийн 5-21, 23-36, 38, 39, 43 дугаар хороо, Баянгол дүүргийн бүх хороонд эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээ
3. Зүрхний төрөлхийн болон олдмол гажигтай, зүрх судасны эмгэгийн үйл ажиллагааны алдагдалтай жирэмсэн эмэгтэй
4. Зуршмал дутуу тээлтийн үеийн хяналт, жирэмсний тээлтийн хугацаа 32 долоо хоног ба түүнээс доош хугацаанд төрүүлэх бол
5. Резус сөрөг бүлгийн цустай жирэмсэн (цус мэдрэгшсэн тохиолдолд)
6. Нэг ихэстэй эсвэл ургийн эмгэгтэй ихэр жирэмсэн
7. 3 ба түүнээс дээш ихэр жирэмсэн
8. Төрсний дараа нярайн мэс заслын мэргэжлийн тусламж үзүүлэх шаардлагатай
9. Эрхтэн шилжүүлэх мэс засал хийлгэсэн
10. Тодорхой байрлалтай хорт хавдар нь тогтоогдсон, хүндэрсэн, эх барих


болон хавдрын эмчийн онцгой хяналт шаардлагтай жирэмсэн эмэгтэйчүүд11. Бусад амаржих газар болон төрөлжсөн мэргэжлийн эмнэлгээс хүндэрсэн эхийг шилжүүлэн авч тусламж үйлчилгээ үзүүлж байна. Одоо манай тасаг нийт 18 ажилтантай. Тасгийн эрхлэгч-1, их эмч - 3, ахлах эх баригч-1, эх баригч-9, үйлчлэгч-4 орон тоотой үйл ажиллагаагаа явуулж байна.

2025 оны ажиллаж байгаа эмч нарын мэргэшсэн байдлаар нь авч үзвэл:

Эмэгтэйчүүдийн дотоод шүүрэл, үргүйдэл - 2
Эмэгтэйчүүдийн мэс засал - 1
Эх барих, эмэгтэйчүүдийн дүрс оношилгоо – 3
Эх, ураг судлал – 1
Эмэгтэйчүүдийн хавдар судлал – 1
Яаралтай тусламж – 1


2025 оны ажиллаж байгаа эх баригч нарын мэргэшсэн байдлаар нь авч үзвэл:

Баклаварын боловсрол – 6
Дипломын боловсрол – 2
Тэргүүлэх зэрэгтэй -1
Ахлах зэрэгтэй -1