Бидний тухай

Тандалт гэж юу вэ ?

Тасралтгүй, системтэйгээр мэдээ, мэдээллийг зорилготой цуглуулж, ингэснээр хүн амын дундах урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд дүн шинжилгээт эргэн мэдээллээр хангах явдал юм.

– Тодорхой цаг хугацаанд

– Тэгш байх

– Яаралтай арга хэмжээ авах

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-ийн “Тандалт судалгааны алба” нь Эрдэм шинжилгээ, судалгаа эрхэлсэн дэд захирлын удирдлагад ажиллах ба тандалт хариуцсан их эмч-5, мэдээлэл, технологийн инженер-1, тандалтын албаны ажилтан (мэдээлэл бүртгэгч)-2 бүхий нийт 8 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Зорилго

Эх, хүүхдийн эрүүл мэнд, түүнд нөлөөлөхүйц үйл явдлыг хугацаа алдалгүй илрүүлэнхариу арга хэмжээ авч эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулснаар, Мянганы хөгжлийн 4 ба 5 дах зорилтыг хангах зорилго бүхий нийгмийн эрүүл мэндийн тандалтын тогтолцоо юм.

Зорилт

Эх, нярайн өвчлөл, эндэгдлийн мэдээг, нэгтгэн нотолгоонд суурилсан хариу арга хэмжээ авснаар эх, нярайн эндэгдлийг тогтвортой бууруулна.

Алсын хараа

Эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн мэдээ, мэдээллийг нэгтгэн, нотолгоонд суурилсан, нийгмийн эрүүл мэндийн хариу арга хэмжээ авснаар, эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийг тогтвортой бууруулна.

Үйл ажиллагаа

Эхийн эндэгдэл, эхийн ноцтой хүндрэл, амьгүй төрөлт ба нярайн эндэгдэл, төрөлхийн хөгжлийн гажиг гэсэн үндсэн 4 үзүүлэлтээр үйл ажиллагаа явуулна.

 

 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *