? ДАРХЛААЖУУЛАЛТ ГЭЖ ЮУ ВЭ?
Дархлаажуулалт нь халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хамгийн үр дүнтэй, аюулгүй арга юм. Вакцин хийлгэснээр бие махбод тухайн өвчний эсрэг дархлаа тогтоож, өөрийгөө болон бусдыг хамгаалах боломж бүрддэг.
ЯАГААД ВАКЦИН ХИЙЛГЭХ ХЭРЭГТЭЙ ВЭ?
Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлнэ
Өвчний хүндрэл, эрсдэлийг бууруулна
Гэр бүл, ойр дотнын хүмүүсээ хамгаална
Эцэг эхчүүд та бүхэн хүүхдээ товлолт дархлаажуулалтад хугацаанд нь хамруулаарай.
Вакцин бол хамгаалалт.
Эрүүл ирээдүйн төлөө хамтдаа дархлаажуулалтад хамрагдъя!