“ТАВ ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДИЙГ ӨВЧЛӨЛ, ЭНДЭГДЛЭЭС СЭРГИЙЛЬЕ”   СЭДЭВТ ЦАХИМ ХУРАЛ БОЛЛОО

“ТАВ ХҮРТЭЛХ НАСНЫ ХҮҮХДИЙГ ӨВЧЛӨЛ, ЭНДЭГДЛЭЭС СЭРГИЙЛЬЕ” СЭДЭВТ ЦАХИМ ХУРАЛ БОЛЛОО

ЭХЭМҮТ-өөс тав хүртэлх насны хүүхдийг өвчлөл, эндэгдлээс урьдчилан сэргийлэх зорилго бүхий цахим хурлыг 2026 оны 10 дугаар сарын 21-ний өдөр амжилттай зохион байгууллав. Хурлыг ЭХЭМҮТ-ийн Хүүхдийн эмнэлзүй эрхэлсэн дэд захирал Л.Ганбаяр нээж хэлсэн үгэндээ улсын хэмжээнд 2026 оны эхний 9 сард тав хүртэлх насны хүүхдийн эндэгдэл өмнөх оны мөн үеэс буурсан нь та бүхний ажлын үр дүн юм. Цахим хуралд ЭХЭМҮТ-ийн ЭМТҮЧАБА-ын дарга, Амьсгалын эрхтний эмгэг судлалын тасгийн эрхлэгч, ТССА-ны эмч, мэргэжилтнүүд, ХӨСҮТ, СХДНЭ, 12 аймгийн эрүүл мэндийн газрын удирдлага, хүүхдийн тусламж үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, БОЭТ, АНЭ-ийн ЭМТҮЧАБА-ны дарга, менежер, нярай, хүүхдийн эмч нар, өрх, сумын эрүүл мэндийн төвийн 121 эмч, мэргэжилтэн нар 65 холболтоос оролцлоо.

Хурлын үеэр ЭХЭМҮТ-ийн ТССА-ны хүүхдийн эмч Б.Хишигжаргал “Тав хүртэлх насны хүүхдийн өвчлөл, эндэгдлийн өнөөгийн байдал”-ыг танилцуулж, Амьсгалын эрхтний эмгэг судлалын тасгийн эрхлэгч Б.Ариунхишиг “Томуу, томуу төст өвчин”-ий үед үзүүлэх тусламж, үйлчилгээний талаар онолын мэдээлэл өгсөн.

 

Цахим хурлын үеэр урьдчилан сэргийлэх боломжтой эндэгдлээс сэргийлэх, эмнэлгийн бус нөхцөлд эндсэн 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг бууруулах шаардлага буйг онцлоод, Үндэсний хэмжээнд эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийг бууруулах зорилго бүхий чуулга уулзалт хийхээр төлөвлөж байгааг уламжлан, бэлтгэл ажлаа хангахыг зөвлөсөн.

Цахим хуралд идэвхтэй оролцсон эмч, мэргэжилтэн нартаа баярлалаа.

Категориуд