АЛСЫН ХАРАА

Эх хүүхдийн тусламж үйлчилгээгээр бүс нутагтаа тэргүүлэгч үндэсний чиглүүлэгч төв байна.

ҮНЭТ ЗҮЙЛС

- Мэргэшсэн, ес зүйтэй, ур чадвартай хүний нөөц - Тэгш, хүртээмжтэй, чанартай эмнэлгийн тусламж үйлчилгээ - Хэрэгцээ шаардлагад бүрэн нийцсэн эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж, техник, шинэ технологи, материаллаг нөөц - Удирдлагын манлайлал, хариуцлага, ил тод байдал, эрхэм зорилго, зорилт - Гэр бүлд суурилсан ээлтэй орчин, сэтгэл ханамжтай үйлчилгээ

ЗОРИЛТ

- Эрдэм шинжилгээ, сургалт, практикийн гурвалсан нэгдлийг бэхжүүлэх - Нотолгоонд суурилсан анагаах ухааны ололтыг хэргжүүлэн, дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх - Хүүхдийн мэс заслын шилдэг техник, технологийг эмчилгээ, оношилгоонд өргөн нэвтрүүлэх - Хүүхдэд эрхтэн шилжүүлэх тусламж үйлчилгээг хөгжүүлэх - Хүүхдийн халдрын оношилгоо, эмчилгээний асуудлыг цогцоор шийдвэрлэх - Далхийн жишгийг эх барих, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээг хөжгүүлэх - Ураг, нярайн эрт оношилгооны үндэсний хэмжээнийтөв болох - Амь тэнссэн үеийн тусламж үйлчилгээний загвар төв болох - Дэлхийн жишгийн цахим эмнэлгийг төлөвшүүлэх

ЗАРЧИМ

- Үйлчлүүлэгч төвтэй, хүнлэг, энэрэнгүй, ил тод, нээлттэй, тэгш, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх - Төрийн хуулийг чандлан сахиж, тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг ханган, эмнэлгийн мэргэжилтний ес зүйн хэм хэмжээг мөрдөх - Хувь хүний эрх ашиг, нэр төрийг хүндэтгэн нууцлалыг чандлах - Хүний нөөцийг тасралтгүй сургах, хөгжүүлэх замаар эмнэлгийн мэргэжилтний ур чадвар, ес зүй, харилцаа хандлагыг дээшлүүлэх - Тайлан мэдээ, мэдээллийн үнэн зөв, бодит байдлыг хангаж, үйл ажиллагаандаа явцын, гүйцэтгэлийн хяналт, дүгнэлт хийж ажиллах - Эм, эмнэлгийн хэрэгсэл, техник, тоног төхөөрөмжийн нөөцийг оновчтой бүрдүүлэх, зүй зохистой ашиглах - Жилийн үйл ажиллагааг өртөг зардлаар төсөвлөх, санхүүжилтийг урьдчилан төсөвлөгдсөн үйл ажиллагаанд зориулах, өр, авлагагүй ажиллах - Олон улсын эмчилгээ, үйлчилгээний шилдэг хандлага, зачмыг тасралтгүй нэвтрүүлэх