АЛСЫН ХАРАА
Эх хүүхдийн тусламж үйлчилгээгээр бүс нутагтаа тэргүүлэгч үндэсний чиглүүлэгч төв байна.
ҮНЭТ ЗҮЙЛС
- Мэргэшсэн, ёс зүйтэй, ур чадвартай хүний нөөц
- Тэгш хүртээмжтэй, чанартай эмнэлгийн тусламж үйлчилгээ
- Хэрэгцээ шаардлагад нийцсэн эмнэлгийн багаж, тоног төхөөрөмж, техник, шинэ технологи материаллаг нөөц
- Удирдан манлайлал, хариуцлага, ил тод байдал, эрхэм зорилго, зорилт
- Гэр бүлд суурилсан ээлтэй орчин, сэтгэл ханамжтай үйлчилгээ
БАРИМТЛАХ ЗАРЧИМ
- Үйлчлүүлэгч төвтэй, хүний эрхийг дээдлэсэн, хүнлэг, энэрэнгүй, тэгш хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэх;
- Тусламж, үйлчилгээг үйлчлүүлэгчдэд чирэгдэлгүй, шуурхай зохион байгуулах;
- Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээнд олон улсад болон үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн стандарт, эмнэлзүйн зааврыг ашиглаж үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг нэн тэргүүнд ханган ажиллах;
- Төрийн хуулийг чандлан сахиж, ес зүй, харилцаа хандлагыг эрхэмлэж, ил тод, хариуцлагатай, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх;
- Хүний эрүүл мэнд, хувь хүн, байгууллага, төрийн нууцтай холбоотой мэдээллийн нууцыг чандлан хадгалах;
- Хүний нөөцийг тасралтгүй сургах, хөгжүүлэх замаар мэргэшсэн, тогтвортой хүний өөцийг бүрдүүлж, манлайлал, хөгжлийг эрхэмлэсэн суралцагч хамт олон байх.