Сурагчид Эх хүүдийн эрүүл мэндийн үндэсний төвийн бөөр, дотоод шүүрлийн эмгэг судлалын тасагт гемодиализын аппарат хандивлалаа

Сурагчид Эх хүүдийн эрүүл мэндийн үндэсний төвийн бөөр, дотоод шүүрлийн эмгэг судлалын тасагт гемодиализын аппарат хандивлалаа

АНУ болон Монгол Улсын сурагчдын хамтран хэрэгжүүлсэн “HopeBridge” хүмүүнлэгийн аяны хүрээнд манай төвийн Бөөр, дотоод шүүрлийн эмгэг судлалын тасагт гемодиализын аппарат, ус цэвэршүүлэх систем хүлээлгэн өглөө.
Аяныг Лос Анжелес хотод төвтэй The Brilliant Minds Global ТББ, Лос Анжелес хотын Монгол сурагчдын холбоо, Pinnacle Scholars – College Prep төслийн 12-р ангийн сурагчид хамтран зохион байгуулжээ. Аянд АНУ-ын 11 мужийн 40 орчим сурагч, Булган, Дархан-Уул аймаг болон Улаанбаатар хотын 20 орчим сурагч нэгджээ.
Хүүхдүүд бие биедээ тусалж, эмчилгээ хүлээж буй бяцхан дүү нартаа итгэл найдвар бэлэглэсэн та бүхний энэ үйлс бол хамгийн сайхан сэтгэлийн илэрхийлэл юм. Та бүхний хандивласан тоног төхөөрөмж өдөр бүр хүүхдүүдийн амь нас, эрүүл мэндийн төлөө ажиллах болно.
Аяныг санаачилсан сурагч А.Сансармаа, багш Н.Болортуяа болон зохион байгуулагч байгууллагууд, сурагчдыг дэмжсэн эцэг эх, багш нартаа гүн талархал илэрхийлье.

Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн нийт хамт олон

Категориуд