Итгэл бататгасан 14 жил

Захирлын мэндчилгээ
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт, Нэгдсэн үндэсний байгууллагын шагналт, Н.Гэндэнжамцын нэрэмжит Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв нь үндэсний хэмжээнд эх, эмэгтэйчүүд, хүүхдэд төрөлжсөн мэргэжлийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг лавлагаа төв юм. Эх, хүүхдэд эмнэлгийн төрөлжсөн мэргэжлийн тусламжийг чанарын өндөр түвшинд, үйлчлүүлэгчийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн, тав тухтай орчинд үзүүлж, дэлхийн жижигт хүрсэн үйлчилгээг эрхэмлэх нь манай хамт олны тэргүүний эрхэм зорилго юм. Манай үндэсний төв жилд амбулаторийн тусламж, үйлчилгээг гурван зуу гаруй мянга, хэвтэн эмчлүүлэх тусламж, үйлчилгээг гуч гаруй мянган эх, эмэгтэйчүүд, хүүхдэд үзүүлж байна. Бид эмчилгээ, оношилгоондоо орчин үеийн шинэ, техник технологийг нэвтрүүлэх, нас, хүйс, эрүүл мэндийн эрсдэлд суурилсан урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэгт зорилтот бүлгийн хүн амыг хамруулах, төвлөрлийг сааруулах, гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлдэг өвчний тоог бууруулах, эмч, эрүүл мэндийн ажилтнуудынхаа мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, нийгмийн баталгааг хангах, ажлын байрны орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр олон талт ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Монгол улсын өнцөг булан бүрт суугаа эх, эмэгтэйчүүд, хүүхдүүд, тэдний ар гэрт үндэсний төвийнхөө нийт эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтнуудынхаа нэрийн өмнөөс аз жаргал, эрүүл энх, хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе.
ЭХ, ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ МЭНД ЭХ ОРНЫ ЭРХЭМ БАЯЛАГ
Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн захирал Анагаах ухааны доктор, клиникийн профессор
Ж.Отгонбаатар