Итгэл бататгасан 14 жил

Тасгийн зорилго:
➢ Эрүүл мэндийн статистикийн мэдээ, мэдээллийг нэгтгэх, тайлагнах, дүн шинжилгээ хийх, эргэн мэдээлэх
➢ Эмнэлгийн бүртгэлийн болон тайлангийн маягтыг бүрэн, үнэн зөв хөтлөх ажлыг хэрэгжүүлэх, түүнд хяналт тавих, анхан шатны маягтыг хэвлэх үйлдвэрт захиалах, тасаг нэгжүүдэд олгох
➢ Эрүүл мэндийн мэдээллийн санг баяжуулах, боловсронгуй болгох
➢ Тасаг нэгжүүдийн хэвтэн эмчлүүлэгсдийн өвчний болон төрөлтийн түүх, бүртгэлийн дэвтрийг архивын нэгж үүсгэн архивлах, архивын үйл ажиллагааг заавар журмын дагуу хөтөлж, зохион байгуулах
➢ Өвчний түүх, төрөлтийн түүх шүүх, хуулбар олгох, архивын лавлагаа гаргах.
Хүний нөөц:
Статистик мэдээлэлзүйн тасаг нь Эрүүл мэндийн статистикийн хэсэг; Эмнэлгийн архив гэсэн бүтэцтэй, тасгийн эрхлэгч, статистикч их эмч, ХЭ-ийн тасгууд хариуцсан оператор 2, ЭБЭЭ-ийн тасгууд хариуцсан оператор 2, эмнэлгийн архивын ажилтан гэсэн бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж байна.
Хууль, ЭМС-ын тушаалыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд:
➢ Монгол улсын “Статистикийн тухай” хууль
➢ “Эрүүл мэндийн салбарын статистик мэдээ, мэдээллийн журам, бүртгэлийн маягтыг шинэчлэн батлах тухай” ЭМС-ын 2019 оны 12 сарын 30-ны өдрийн А/611 тоот тушаал
➢ “Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг шинэчлэн батлах тухай” 2019 оны 09 сарын 2-ны өдрийн А/446 тоот тушаал
➢ “Эх, хүүхдийн өвчлөл, эндэгдлийн тандалтын мэдээллийн журам батлах тухай’’ ЭМС- ын 2025 оны 11 сарын 12-ны өдрийн А/420 тоот тушаал
➢ ‘’Журам батлах тухай’’ ЭМС-ын 2025 оны 11 сарын 12-ны өдрийн А/419 тоот тушаал
➢ “Эмнэлгийн тусламж, үйлчилгээний хүлээгдлийг бүртгэх, мэдээлэх журмыг батлах тухай” 427 тоот тушаал
➢ “Томуу, томуу төст өвчний үеийн эмнэлгийн тусламж, үйлчилгээг зохицуулах тухай” 2025 оны 11 сарын 25-ны өдрийн А/442 тоот тушаал
➢ “Хорт хавдрын бүртгэл-тандалтын журам батлах тухай” 2014 оны 12 сарын 05-ны өдрийн 431 тоот тушаал
➢ “Журам шинэчлэн батлах тухай’’ Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2021 оны 03 сарын 10-ны өдрийн А/38 тоот тушаал
➢ ЭХЭМҮТ-ийн “Хөдөлмөрийн дотоод журам”, ”Архивын журам”, хөдөлмөрийн гэрээ болон захирлын тушаал бусад заавар, журмын дагуу үйл ажиллагаагаа зохион байгуулдаг.
Албаны ажилтнуудын мэйл хаяг:
