Итгэл бататгасан 14 жил

ЭХЭМҮТ-ийн Сувилахуйн алба нь Ерөнхий захирлын 2004 оны 87 тоот тушаалаар 4 хүний бүрэлдэхүүнтэйгээр үүсгэн байгуулсан. 2011 он, 2014 онуудад
Сувилахуйн албаны үйл ажиллагааны журмыг шинэчлэгдэн 5 хүний бүрэлдэхүүнтэйгээр өргөтгөсөн. 2024 оны ЭМС-ын А/424 тоот тушаалын дагуу Сувилахуй эрхэлсэн дэд захирлыг томилон ажиллуулсан. Сувилахуйн албаны бүрэлдэхүүнд Сувилахуй эрхэлсэн дэд захирлаар Б.Болорхорлоо /Магистр, тэргүүлэх зэрэгтэй/, Сувилахуйн
тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал хариуцсан арга зүйч С.Болортуяа /Магистр, Зөвлөх зэрэгтэй/, Гардан үйлдэл, стандарт хариуцсан арга зүйч Б.Шинэбаяр Магистр, Зөвлөх/, Эх барихуйн тусламж үйлчилгээ хариуцсан арга зүйч О.Алтанчимэг/Магистр/, Сувилахуйн сургалт, эрдэм шинжилгээ хариуцсан арга зүйч
нар ажиллаж байна. Сувилахуйн алба нь сувилахуйн бодлого, шийдвэрүүдийг хэрэгжүүлэх, 36 тасгийн ахлах сувилагч, 508 сувилагч, эх баригч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг тасралтгүй дээшлүүлэх, сувилахуйн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал, хүртээмжийг сайжруулан мэргэжлийн удирдлага, арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.
